Монгол улсын өнцөг булан бүрд байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан Төрийн банкнаас харилцагчдадаа санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох хэвшлийг дэмжих зорилгоор жил бүр хадгаламжийн урамшуулалт аяныг зарладаг.
“Мөрөөдлөө хадгалъя 2023” урамшуулалт аянаа 9 дүгээр сарын 30-ныг хүртэл өрнүүлэн 15 харилцагчийг урамшуулсан. Энэ оны төгсгөл, шинэ оны босгон дээр харилцагчдынхаа хүсэлтээр “Хадгаламжийн аян”-аа нэгхэн сарын хугацаатайгаар эхлүүлж байна.
- Хугацаатай хадгаламжийн дансандаа 100,000 төгрөг, түүнтэй тэнцэх валютын орлого хийх
- Хадгаламжийн хугацааг 3 сар буюу түүнээс дээш хугацаагаар сунгалт хийх бүртээ 1 сугалааны эрхтэй болж, урамшуулалт аянд оролцоно.
Хадгаламжийн аянд оролцсоноор ДӨРВӨН сая төгрөг хүртэлх хадгаламжийн эзэн болох боломжтой. Энэхүү аяныг 12 дугаар сарын 31-нийг дуустал зарлаж байгаа ба нийт 11 урамшууллын эздийг 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн банкны фейсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас, албан ёсны сошиал сувгаар болон Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.
Дундаж давхаргыг дэмжигч – Үндэсний тэргүүлэгч Төрийн банк
Холбоотой мэдээ