Зураач А.Чадраабал АНУ-д үзэсгэлэнгээ дахин гаргалаа

Зураач А.Чадраабал АНУ-д үзэсгэлэнгээ дахин гаргалаа

Зураач А.Чадраабал АНУ-д үзэсгэлэнгээ дахин гаргалаа

Зураач Адьяабазарын Чадраабал “HUMANKIND-NEW HORIZONS: A VOYAGE THROUGH TIME AND SPACE” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ АНУ-д дахин гаргаж байна. Тэрбээр Калифорни мужийн Лос Анжелес хотын ТАГ галерейд энэ сарын 06-наас 2024 оны нэгдүгээр сарын 04 хүртэл уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлж байгаа аж. Энэхүү үзэсгэлэнд хүн төрөлхтний оюун санааны философи үзэл, хүний амьдралын оршин байх, хүрээлэн буй орчлон ертөнцийн сав шим хүч энерги, шинжлэх ухааны одоо цагийн хувьсал, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт зэрэг агуулгатай 20 гаруй тосон болон холимог техникээр бүтээгдсэн уран зургууд байгаа гэнэ.

Зураач А.Чадраабал 2023 онд гэхэд АНУ-ын хоёр хотод бие даасан үзэсгэлэнгээ гаргаж, Австри, Герман, Франц улсад болсон олон улсын зураач уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгүүдэд уран бүтээлээрээ оролцож, Монголын дүрслэх урлагийг олон улсад сурталчилж байна. Дашрамд онцлоход, тэрбээр аавтайгаа хамт Канадын “Veloo foundation” байгууллагын дэмжлэгээр “HUMANKIND” сайн үйлсийн үзэсгэлэнгээ 2023 оны арваннэгдүгээр сарын 24-нөөс арванхоёрдугаар сарын 14 хүртэл Монгол Улсын “Монгол Арт Галерей”-д зохион байгуулж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-07 202.21.111.170

ямар гоё зураг вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж