Өнөөдөр өвлийн тэргүүн сарын хуучны 25, аргын тооллын 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр, Пүрэв гариг. Зулын 25 буюу Богд Зонхов ламын их дүйчэн өдөр тохиож байна. Зулын 25-ны өдөр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж номын айлдвар айлдаж сүсэгтэн олонд тэтгэн ариусгах нэг өдрийн сахил хүртээнэ.
Монголчууд эрт дээр үеэсээ бие, хэл, сэтгэлээрээ онцгойлон нүгэл хилэнцийг тэвчиж, махан хоол, ухааныг мунхруулагч архийг хорьж, цагаан ногоон хоол идэж, өглөг буянд шамддаг уламжлалтай. Учир нь дүйчэн гэдэг нь "Их цаг" гэсэн утгатай бөгөөд энэ их цаг тохиох үед алив үйлдсэн буян бум түмээр арвижин дэлгэрч үрд нь амгалан жаргалан гардаг харин эсрэгээрээ алив үйлдсэн нүгэл мөн ихээр арвижиж, үрд нь зовлон зүдгүүр гардаг уг шалтгаантай хэмээн үздэг.
Иймээс Зулын 25-нд нүглийн санан санан тэвчиж, буяныг зорин зорин үйлддэг байна.
Холбоотой мэдээ