"Эрдэнэс Тавантолгой"-н тендерт зөвхөн мэдээлэлтэй этгээд л оролцох боломжтой

Live"Эрдэнэс Тавантолгой"-н тендерт зөвхөн мэдээлэлтэй этгээд л оролцох боломжтой

"Эрдэнэс  Тавантолгой"-н тендерт зөвхөн мэдээлэлтэй этгээд л оролцох боломжтой

Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нүүрсний сонсгол өнөөдөр (2023.12.07) дөрөв дэх өдрөө үргэлжилж, эхний шат өндөрлөнө.

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо “Нүүрсний” гэх тодотголтой энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа юм. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 4-8-ны өдрүүдэд үргэлжилж ийнхүү өндөрлөх бол хоёр дахь үе шат энэ сарын 18-22-ны өдрүүдэд болно.

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ хүрээнд 83 гэрч дуудсан байна.

  1. ТаванТавантолгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын цооногийн геофизикийн ажлын гүйцэтгэгчийг сонгох Мон каротаж ХХК 2020толгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөг /Элгэн ХХК/ 2019
  2. Уурхайн нүүрсний дээжийн шинжилгээ хийх /3,800,480.00/ Алс групп ХХК 2019
  3. Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах уулын үндсэн болон туслах техник нийлүүлэх, Хуа Еэ Интернэшнл ХХК 2022
  4. Тавантолгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын цооногийн геофизикийн ажлын гүйцэтгэгчийг сонгох Монкаротаж ХХК 2020
  5. Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах уулын үндсэн болон туслах техник нийлүүлэх, Майнс ап ХХК 2022
  6. Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогч 2019 Багц-Өрөмдлөг тэсэлгээ Спейшл майнинг ХХК
  7. Моннис-Интернэшнл ХХК
  8. Таван толгой оператор түншлэл
  • Монгол майнинг энд эксплорэйшн ХХК
  • Овоот толгой ресурсес ХХК
  • Эрдэс майнинг оператор ХХК
  • Платинумланд ХХК
  1. “Голден лайт групп” ХХК
  2. “Ханзол” ХХК
  3. “Түм арвижих” ХХК
  4. “Анверса” ХХК

Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын энэ сарын 4-нд эхэлж “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааӨмнөговь аймаг дахь газар олголтын асуудал, “Тавантолгой” ХК-ийн нүүрсний борлуулалтын үйл ажиллагаа болон “Тавантолгой” ХК-д хийсэн эрх бүхий байгууллагуудын хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааны талаарх шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулан, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авсан

16 : 57
2023-12-7

"Эрдэнэс Тавантолгой"-н тендерт зөвхөн мэдээлэлтэй этгээд л оролцох боломжтой байсан

Нүүрсний сонсгол "Тавантолгой оператор түншлэл" компанийн  Тавантолгой ордын Цанхийн баруун уурхай А хэсэгт нүүрс олборлолтын ажлын гүйцэтгэл болон тендер шалгаруулалтад хийсэн шинжээчийн дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Шинжээч: 

-"Тавантолгой оператор" түншлэл компанийн оролцсон тендер шалгаруулалтын ерөнххий танилцуулгыг танилцуулъя. Барааны тендер шалгаруулалт, өөрийн хөрөнгөөр, 799 тэрбум төгрөгийн  төсөвт өртөгтэй. Тухайн онд санхүүжих дүн 151.7 төгрөг, тендер шалгаруулалтын онцгой журам буюу гэрээ шууд байгуулах аргаар тус тендер шалгаруулалтыг зохион байгуулсан байдаг. Гүйцэтгэл 67 хувь. Олгосон санхүүжилт 594 тэрбум төгрөг байна.   

Тухайн төсөл арга хэмжээг танилцуулахаас өмнө нэг зүйл тодруулаад хэлэхэд, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны Худалдан авах ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөөгөөр 2.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий “Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогч”-ийн гүйцэтгэгчийг сонгох төсөл, арга хэмжээ баталсан байдаг. Нэгдүгээр тендер шалгаруулалтад “Монголиан контракт майнинг сервис” ХХК болон “Очир-Ундраа” компанийн түншлэл, "Сидар голд" ХХК, "Мондулаан трейд" ХХК оролцсон.  Тус тендерт “Монголиан контракт майнинг сервис” ХХК болон "Овоот толгой ресурс" компаниудын түгшлэл болж орж ирсэн. Хоёрт "Сидра голд" ХХК, гуравт нь "Вагнер ази" ХХК орж ирсэн. Улмаар тендерийн хүчинтэй хугацаа дууссан шалтгаанаар дахин тендер зарласан. Ингэж явсаар 2020 оны хоёрдугаар сард гурав дахь удаагаа тендер зарлахад, "Монгол майнинг энд эксплорэйшн" ХХК, “Монголиан контракт майнинг сервис” ХХК оролцсон. Захиалагч оролцогч компаниуд тендерийн шаардлага хангаагүй гэдэг шалтгаанаар цуцалсан. 

Захиалагч талаас Баруун цанхийн гэрээт олборлогчийг тодруулах дөрөв дэх сонгон шалгаруулалтыг хийхээр 2020 оны дөрөвдүгээр сард ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг байгуулсан цагаасаа эхлэн хууль зөрчиж эхэлсэн. Ажлын хэсэг тавдугаар сард гэрээт  олборлогчийг шалгаруулах зараа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цахим хуудаст байршуулсан. Tender.gov.mn сайтад байршуулаагүй нь хууль зөрчсөн үйлдэл. Тендерээ төрийн худалдан авах ажиллагааны  цахим системээр явуулаагүй гэсэн үг. Уг тендерийн хугацаанаас нэг хоногийн өмнө буюу 2020 оны тавдугаар сарын 5-нд  “Монголиан контракт майнинг сервис” ХХК тендерийг хугацааг хойшлуулахаар шүүхэд гомдол гаргасан байдаг. Үүний маргааш нь буюу 2020 оны тавдугаар сарын 6-нд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ажлын хэсэг “Монголиан контракт майнинг сервис” ХХК-ийн тендер оролцох хүсэлтийг хүлээн авсан. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2020 оны тавдугаар сарын 20-нийг хүртэл тендерийг түр түдгэлзүүлж буйгаа мэдэгдсэн. “Монголиан контракт майнинг сервис” ХХК 2020 долдугаар сарын 17-нд шүүхийн нэхэмжлэлээс татгалзаж буйгаа мэдэгдсэн. Шүүх нэхэмжлэлийг түдгэлзүүлсэн. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учраас "Тавантолгой оператор түншлэл"-ийн талаар ярьж эхэлье. Түншлэлийг төлөөлөх эрх бүхий төлөөлөгч нь "Монгол майнинг энд эксплорэйшн" ХХК байсан. Тус компанитай "Овоот толгой ресурсес", "Эрдэс майнинг оператор", "Платинумланд" ХХК-иуд нэг түншлэлд багтсан. 

"Эрдэнэс Тавантолгой" компанийн ажлын хэсэг 2020 оны долдугаар сарын 22-нд "Монгол майнинг энд эксплорэйшн", "Овоот толгой ресурсес", "Эрдэс майнинг оператор", "Платинумланд" ХХК-иудын түншлэлтэй амжилттай хэлэлцээр хийсэн тохиолдолд гэрээ байгуулах дүгнэлт гаргасан.  "Тавантолгой оператор түншлэл"-ийн ингэж шууд гэрээ байгуулах замаар Баруун цанхийн гэрээт олборлогчоор шалгарсан. 

Энэ тендер маш ярвигтай жил гаруйн хугацаанд үргэлжилсэн. Гурав удаа нээлттэй тендер явуулаад, нэг удаа шууд гэрээ байгуулах үйл явц өрнөсөн. Зөвхөн мэдэж байсан этгээд л энэ тендерт оролцох боломжтой байсан гэдгийг илэрхийлж байгаа. 

16 : 14
2023-12-7

"Моннис интернэшнл" ХХК 50 тэрбумын тендерт ганцаараа өрсөлдөн ялжээ

Шинжээч: 

-"Моннис интернэйшнл" ХХК нь "Эрдэнэс тавантолгой" ХК-д уурхайд шаардлагатай экскеватор, автосамосвал нийлүүлэх тендер шалгаруулалтын талаар мэдээлэл хүргэе. Тухайн тендер шалгаруулалт нь 2011 онд зохион байгуулагдсан. Энэ комцани нь автомашин болон хүнд даацын автомашин, тоног төхөөрөмжийн түрээс, лизингийн үйл ажиллагаа, автомашины завсар үйлчилгээ эрхэлдэг. ХБНГУ-ын LIEBHERR уул уурхайн тоног төхөөрөмжийг цогцоор нь нийлүүлэх эрхтэй компани. Төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өгвөл, уурхайд шаардлагатай экскеватор, автосамосвал нийлүүлэх, батлагдсан төсөл нь 50 тэрбум, 2 багцтай, багц 1 нь экскаватор нийлүүлэх, багц 2 нь автосамосвал нийлүүлэх цаасан суурьтай зохион байгуулагдсан. Худалдан авах үйл ажиллагаанд мөрдсөн журам нь хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдсан. Оролцогчдын тоо 2, багц тус бүр дээр нэг, нэг оролцогч байсан нь "Моннис интернэшнл" ХХК. Гэрээ байгуулсан огноо 2011 оны есдүгээр сарын 2, гэрээний үнэ багц 1 дээр 11.5 тэрбум төгрөг, багц 2 дээр 38 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна. Үнэлгээний хороог “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2011.06.15-ны А/33 дугаар тушаалаар байгуулсан байна. 2011.07.19-ний өдрийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд тендерийн урилгыг таван комцанид хүргүүлнэ гэж дурдсан байсан боловч архивласан тендер шалгаруулалтын баримт бичигт урилга хүргүүлсэн тухай албан бичиг олдоогүй. Тендерийн урилгыг таван сонирхогч нарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл хавсаргасан байсан.  2011.07.21-2011.08.01-ний хооронд хүлээлгэн өгсөн байна. Тендерийн нээлтийг 2011.08.05-ны өдөр товлосон нь тендерт оролцогч нарт тендерт бэлдэх хугацаа, боломж өгөөгүй нь өрсөлдөөнийг хязгаарласан байна. "Вагнер Ази тоног төхөөрөмж" ХХК-ийн 2022.08.05-ны албан бичигт тендерт бэлдэх хугацаа хэт давчуу тул оролцох боломжгүй тухай дурьдсан байна. Тендерийг 2011.08.05-нд нээхэд багц тус бүрт нэг оролцогч тендер ирүүлсэн нь "Моннис интернэшнл" ХХК байсан байна. Тендерийн материалууд  тендерийн баримт бичигт заасан ба хуулийн шаардлага хангаагүй. “Моннис Интернэшнл” ХХК-ийн ирүүлсэн тендер 2011.08.02-ний татварын тодорхойлолтоор 634.2 сая төгрөгийн өртэй байсан. Тендер шалгалтын өгөгдлийн хүснэгтийн 18.2-т зааснаар Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй дүнгийн 30 хувьтай тэнцүү байна гэж заасан. Харин оролцогчийн ирүүлсэн тендерт Түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн жагсаалтыг тэргүүлсэн боловч энэхүү жагсаалтыг нотлох баримт ирүүлээгүй. 

УИХ-ын гишүүн  М.Оюунчимэг:

-Энэ тендерийг "Вагнер Ази", "Моннис Интернэшнл" гэх мэт  том гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд сонирхож байсан юм байна. Тэгээд "Вагнер Ази" ХХК гомдол гаргажээ. Хамгийн гол нь тендерийн хугацаа давчуу, өрсөлдөх боломжийг хаасан байна. Ингээд "Моннис интернэшнл" 50 тэрбумын тендерт шалгарчээ. Саяын ярьснаар хэд хэдэн зөрчил байгаа юм байна. Энд та нар яагаад гэрчийг дуудаагүй юм бэ. Ийм зүйл дээр бодит үнэн эсэх, яагаад ийм зөрчил гарсан эсэхийг, эсвэл энэ зөрчил биш юм уу гээд энэ асуудалтай холбоотой гэрчийг дуудах ёстой шүү дээ. Эсвэл амжаагүй юм уу. Зөрчлийг илрүүлээд л боллоо гэсэн бодлогыг барьсан юм уу шинжээчид ээ.

Шинжээч:  

-"Моннис"-той холбоотой 3, 4 компаниуд яригдаж байгаа. Бас гэрчээр олон хүн дуудсан. Яг "Моннис Интернэшнл"-ийн хүмүүсийн нэр давхардаж дуудагдаад ирээгүй. "Моннис майнинг"-ийн хүмүүс бол ирсэн байна. Компани нь бас нэрээ сольсон байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

-Хоёр дахь сонсголоос гэрч дуудаж ярьж баймаар байна. Нэг дор багцаар нь ярьмаар байна. 

13 : 14
2023-12-7

"Спейшл майнинг сервис" ХХК-ийн түншлэл 715.9 тэрбум төгрөгийн тендер авчээ

Нүүрсний сонсгол Тавантолгойн Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогч тендерт орж, өрөмдлөг тэсэлгээг хийсэн "Спейшл майнинг сервис" ХХК-ийн асуудлаар үргэлжилж байна. 

Шинжээч: 

-"Спейшл майнинг сервис" ХХК "Эрдэнэс тавантолгой" ХК-иас зарласан 3 тендерт шалгарч, 706.8 тэрбумын үнийн дүнтэй гэрээ байгуулжээ. Мөн 2021 онд Тавантолгойн Бортээгийн ордын өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, байжуулалтын түншлэлийн гишүүнээр оролцож шалгарсан байна. Тухайн ажлын гэрээний нийт дүн 715.9 тэрбум төгрөг.  

УИХ-ын гишүүн Г.Ганболд: 

-"Эрдэнэс тавантолгой" ХХК-ийн тендер үнийн дүн өндөртэй учраас ихэнхдээ маргаан гардаг юм байна. "Спейшл майнинг сервис" ХХК гэхэд л шүүхийн шийдвэрээр гэрээ байгуулжээ. Одоо тендерийн маргаантай холбоотой ажил цалгардаж байгаа тохиолдол хэд байна вэ? 

Гэрч: 

-Тендертэй холбоотой 1 маргаан шүүх дээр явж байна. Гэхдээ энэ маргаанаас болоод ажил зогссон зүйл байхгүй. 

12 : 15
2023-12-7

"Моннис"-ийн охин компани "Майнс ап"-ийн 2 тендер зөрчилтэй гарчээ

Шинжээч: 

-Тавантолгойн уурхайд үндсэн болон туслах тенхик нийлүүлэх "Майнс ап" ХХК-ийг "Моннис интернэйшнл" ХХК 100 эзэмшдэг. Тус компани 2017-2022 онд "Эрдэнэс тавантолгой" ХК-иас зарласан 14 төсөл, арга хэмжээний нийлүүлэгчээр шалгарсан. Гэрээний нийт дүн нь 289.6 тэрбум төгрөг байжээ. "Майнс ап" ХХК-ийн шалгарсан 2 тендер хуульд нийцэхгүй, зөрчилтэй гарсан. Тухайлбал, тус компани 2020 онд бульдозер нийлүүлэгчийг сонгох 2.2 тэрбум төгрөгийн тендерийн шаардлага хангахгүй байхад шалгаруулсан.    

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

-"Майнс ап" ХХК-ийг "Моннис майнинг" ХХК 100 эзэмшдэг юм байна. Тус компани тендерийн шалгуур хангаагүй байна. Толгой компани нь  итгэмжлэл гэрээ хийж өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү. Бичиг баримтаас харахад, "Майнс ап" ХХК тендерт шалгарах ямар ч боломжгүй байна даа? 

Шинжээч: 

-Хэдийгээр "Майнс ап" ХХК нь "Моннис интернэйшнл" ХХК-ийн охин компани боловч хуулиараа тухайн итгэмжлэлийг дамжуулан олгох зөвшөөрөлгүй. Үйлдвэрлэгч талаас зөвшөөрлөө зөвхөн "Моннис интернэйшнл" ХХК-д олгосон учраас үүнийг шаардлага хангаагүй гэж үзнэ. Тендерийн өөр нэг шалгуур нь тендерт оролцогч өөрийн засвар үйлчилгээний төв, агуулахтай байх гэдэг шалгуур байсан. "Моннис интернэйшнл" ХХК-ийн компаниуд хооронд гэрээ байгуулсан боловч "Майнс ап" тендерт бие даан оролцсон. Тухайн машин механизм дээр ямар нэгэн эвдрэл гарлаа гэхэд эрсдэл хүлээх магадлалтай. "Майнс ап" ХХК өөр компанийн өмнөөс шийдвэр гаргах боломжгүй гэж үзсэн

Гэрч:     

-Шинжээчийн тайлбарласны дагуу тендерт шалгарсан компани нэрээ татсан учраас "Майнс ап" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон.  

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

-Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга төсвийн тухай хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна уу. 

Гэрч: 

-Үнэлгээний хороо компанийн тухайн жилийн төлөвлөгөөнд үндэслэн ажилладаг. Үнэлгээний хорооны ажил бол 1.2 их наяд төгрөгийн ажилд оролцогчийн ирүүлсэн баримт бичгийг үнэлэх байсан. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Энд 280 тэрбум төгрөгийн тендер байна. Та нар мөнгө дүнгээ зарлахад. герман болон хятад компаниуд шалгарсан байна. Энэ хоёрыг хооронд нь яаж харьцуулдаг юм. Чанараарааа герман шалгарна. Хямд үнэ гэвэл хятад компани шалгарна. 

Гэрч: 

-Тендерийг үнэлэхэд хамгийн хүндрэлтэй асуудлыг та хөндлөө. "Эрдэнэс тавантолгой" ХК өөрийн техниктэй болох нь эдийн засгийн хувьд ашигтай гэдгийг бүх шатандаа хүлээн зөвшөөрч баталсан. ШӨХТГ, Сангийн яам нь ч оролцсон. ТЭЗҮ-ээр чанартай техник авах ашигтай гэж үздэг. Гэвч төрийн өмчийн компани хуулиа мөрддөг. Хувийн компани байсан бол чанартай, ашигтайг нь сонгоно. Өрсөлдөөнийг хязгаарлахгүй байх үүднээс техникийн тодорхойлолтыг наана цаана тавьсан. Бид нар цаас л үнэлж байгаа шүү дээ.  

 

12 : 01
2023-12-7

Шинжээч: "Монкаротаж" ХХК-ийн 3 тендерийг зөрчилтэй гэж гарсан

Нүүрсний сонсгол Тавантолгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын цооногийн геофизикийн ажлын гүйцэтгэгч "Монкаротаж" ХХК-ийн асуудлыг хэлэлцэж байна.  

Шинжээч: 

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 9 тендер шалгаруулалт, 2.8 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулжээ. Нийт 9 тендерээс 3 нь зөрчилтэй гэж гарсан. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

-Шинжээчийн дүгнэлтээр тендерийн бичиг баримтыг дутуу ирүүлсэн байхад шалгаруулсан байна. Ямар шалтгаанаар шалгаруулсан бэ? 

Гэрч:

-М.Оюунчимэг гишүүний асуултад хариулах боломжгүй. Яг сонгон шалгаруулалтыг хариуцаж байсан хүмүүс нь ирээгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

-Хэнийг гэрчээр дуудахыг хянан шалгагч шинжээч шийднэ. Тэр хүмүүсийн ажилд хөндлөнгөөс нөлөөлж болохгүй. Хяналт шалгалтын ажил 1 сар буюу маш богино хугацаанд явагдсан. Хянан шалгагч нарын ажил дуусаагүй байгаа.       

11 : 45
2023-12-7

"Хуа еэ Интернэшнл" ХХК их наяд орчмын тендер авсан

Нүүрсний сонсгол Тавантолгойн уурхайн үйл ажиллагаанд шаардагдах уулын үндсэн болон туслах техник нийлүүлсэн "Хуа еэ Интернэшнл" ХХК-ийн асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд: 

-Тендерийг бүх шатандаа хянасан байна. Энэ бол их наяд шахуу төгрөгийн үнийн дүнтэй тендер. Машин техник шаардлага хангахгүй байна гэсэн. "Эрдэнэс тавантолгой" компани хэдэн техник хүлээж авсан вэ. Санхүүжилтийг нь өгсөн үү.  

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн салбарын захирал: 

-Нийт 80 машин техник нийлүүлэх гэрээ хийгдсэн. Эхний үзлэгээр зөрчил илэрсэн. Зөрчлөө арилгасан учраас эхний ээлжийн техникийг хүлээж авсан. Санхүүжилт олгоогүй байгаа. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд: 

-Үйлдвэрлэсэн цаг хугацаа тодорхойгүй. Ажилласан мот/цаг зөрчлийг яаж арилгасан бэ? 

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн салбарын захирал: 

-Үйлдвэрлэсэн цаг хугацааг батлах бичиг баримтаа бүрдүүлж ирсэн. Ажилласан мот/цагийн зөрчлийг туршилтын болон оруулж цагаар тооцож арилгасан.   

09 : 47
2023-12-7

Шинжээч: "Элгэн" компанийн 70 тэрбумын тендерийг төрийн нууцад хамруулсан байсан

Шинжээч:  

-Тавантолгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөг "Элгэн" ХХК "Эрдэнэс тавантолгой" компаниас зарласан 14 тендерт шалгарч, 28.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Тендерт шалгаруулалтыг шалгахад 3 нь хуулийн шаардлага хангахгүй байсан. 10 тендерийн бичиг баримт дутуу байсан. Зөрчилтэй 3 төсөл арга хэмжээ байгаа.  

УИХ-ын гишүүн Г.Ганболд: 

-Шинжээчид хөнгөн хуумгай дүгнэлт гаргаж болохгхүй. Энэ нь "Эрдэнэс тавантолгой" компанийн шийдвэр гаргасан хүмүүс, гүйцэтгэгч компанийн нэр хүндтэй холбоотой асуудал. "Элгэн" компанийн сүүлд 60 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан байх ёстой. Яагаад түүнд дүн шинжилгээ хийгээгүй вэ. 

Шинжээч: 

-"Элгэн" компанийн 70 тэрбумын тендерийг төрийн нууцад хамруулсан байсан. Тендерийг цуцалсан. "Эрдэнэс тавантолгой" компани энэ асуудлаар АТГ-д хандаад байгаа юм билээ. 

"Эрдэнэс тавантолгой" компанийн үнэлгээний хорооны дарга асан Ц.Анхбаяр: 

-Би 2019 оны тендер дээр нь ажилласан. АТГ-аар шалгуулсан. Шинжээчийн дүгнэлт, АТГ-ын ажилтны асуулт зөрж байна. Шинжээч сэжүүр хайж байгаа мэт зүйл ярьж байна. 

"Элгэн" ХХК-ийн захирал Хүрэлбаатар:  

-Тавантолгой далд уурхайтай холбоотой хүсэлт манай компанид ирсэн. Бид нууцын зэрэглэлд оруулсан сонгон шалгаруулалт гэдгийг ойлгосон. Манайх зөвхөн өрөмдлөгийн компани. Бид Цогтцэций орчмын бүх өрөмдлөгийг хийсэн мэргэжлийн компани. Бид хийж чаддаг ажлаа хийхийг зорьсон. Бид ажлыг хийхдээ санхүүжилтийн 30 хувь болох 21 тэрбумын зээл авах эрхээ нээлгэсэн байсан. Анх сонсоход сонгон шалгаруулалтад 4-5 компани орсон гэсэн. Нууцын зэрэглэлтэй байсан учраас сайн мэдэхгүй.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-07 66.181.176.202

SEKSEER UILCHLI80955877

Avatar

Нэргүй 2023-12-07 203.98.76.4

МАНАЙ МОНГОЛ УЛС ДУНДАД ЗУУНЫ АЖ ҮЙЛДВЭРИЙН ХУВЬСГАЛЫН ӨМНӨХ ШИГ ТАГ ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ ЗЭРЛЭГ ҮЕ ДЭЭРЭЭ ЯВЖ БНА ДАА ХӨӨРХИЙС…..АРД ИРГЭД НЬ СОЁЛГҮЙ , БОЛОВСРОЛГҮЙ, ЗАЛХУУ, БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭХҮЙТЭЙ, ТӨР ЗАСАГ НЬ НУЛЬ АВИЛГАЖСАН ЁС ЗҮЙГҮЙ БОХИР ЗАВААН….ЯАНАМ БЭ АРД ИРГЭН БҮРИЙН ОЮУН САНАА, ХАНДЛАГАД ОЛИГТОЙ АХИЦ ӨӨРЧЛӨЛТ ГАРАХААС НААШ УЛС ОРНЫ АЖ АМЬДРАЛ МӨД ДЭЭШЛЭХГҮЙЭЭЭЭЭ

Avatar

Нэргүй 2023-12-07 202.126.89.50

зөвхөн дарга бас томчууд л гэрээ авдаг ннэ бүгдийг бүгд мэддэг хэрнээ бүгд бас хувь хүртэж амаа хамихдаг

Avatar

Нэргүй 2023-12-07 66.181.179.115

ip955877

Avatar

Нэргүй 2023-12-07 66.181.179.115

80955i77

Avatar

Нэргүй 2023-12-07 66.181.176.202

SEXSDN MERGJLN80955877ZYGAATSI

Avatar

Нэргүй 2023-12-07 66.181.179.115

DYRAAR8PO55877

Avatar

Нэргүй 2023-12-07 66.181.179.115

XUSNEEF80955I77DYRAAR

Avatar

Нэргүй 2023-12-07 66.181.179.115

S XN80955I77

Avatar

Нэргүй 2023-12-07 66.181.160.13

нүүрсний хулгай чинь одоо ч үргэлжилж байгаа МАН-ы нууцад оруулсан оффтек гэрээний хугацаа дуусаагүй өнгөрсөн онд хүртэл хэд хэдэн гэрээ хийгдсэн бүгд нууц шүү үзээрийн.

Avatar

Нэргүй 2023-12-07 66.181.179.115

SEKSEER80955877

Avatar

makmoha, ttjvco 2023-12-07 66.181.161.215

энэ 2 ыг шалгавал бөөн булхй илэрнэ дээ . даанч байгаа олохгүй юм

Avatar

зочин 2023-12-07 202.9.46.161

ЭЗЭНГҮЙ МОНГОЛ БОЛЖЭЭ…………………

Avatar

Нэргүй 2023-12-07 202.126.88.220

Энэ Оюуэрдэнэ гээч хонгио толгойтой боловсролгүй амьтан яагаад ажил хийхгүй байна вэ гэхээр эзэн нь ( Жонхуу) зөвшөөрдөггүй гэхийн. Эрүүгийн хулгайч эргүү малаар дамжуулан энэ засаг төрийг чинь базчихаад байгаа бололтой. Энэ жижүүрийг зайлуулаачээ. Цаашдаа Жонхуу-Данхын дарангуйлалд зовохын бна лда

Avatar

ЖИРИНОВСКИЙ 2023-12-07 66.181.185.222

Ч.Хүрэлбаатар та Моннисын Чулуунбаатар гэдэг хулгайчыг тендерийн ажил дээр танец эргэх боломж олгогч нь гэдгээ хүлээн зөвшөөрч хайрла. Тендер болгоныг будилуулан ШӨХТГ,Сангийн Яам,АТГ зэрэг рүү зарга үүсгэн бичиг цаас шидэн хэлэлцэх хугацааг хойшлуулах зэрэг арга хэрэглэн дараа нь уг тендерийг авдаг. Энэ ү.а сая ГОК дээр явагдлаа. Мөн тусгай зөвшөөрөл болон техникийн шаардлага хангахгүй компаниар ТТ цахилгаан станцын тендерийг 3 жил будилууллаа. Ханаж цадаачээ

Avatar

Нэргүй 2023-12-07 124.158.70.226

Хулгай хийх гэж л нууцалдаг. Мэдээж Элгэн компани жонхуу хүүк хоёроос хамаралтэй.

Avatar

тогоо 2023-12-07 45.117.35.20

нүүрсээ яагаад ярихгүй тэмээ гэхээр ямаа яриад байна Энхбаяр гуай

Avatar

Нэргүй 2023-12-07 66.181.160.84

тавантолгойг МАНай сү.батболд чалкогийн гэрээгээр блоклож хаясан тэр нь 5 жил үргэлжилж 2017 онд дуусаж дараа нь хүүрэнсүгийн тавиулууд очиж үнэхээр дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн. монголын гаргасан нүүрсний хэмжээ нүүрсний үнэтэй харьцуулаад хархад бараг 100 гаран их наядын хулгай МАНайхайн шаасан. 16000 мянган машин нүүрс хилээр хоосон гарсан гэдэг бүртгэл хүртэл хийж хулгайлсан. тэр оффтек гэрээнүүдийн талаар ярих ч юм биш.

Avatar

Зочин 2023-12-07 202.126.88.106

Ганхуягийг дуудах хэрэгтэй. Хамгийн том гэрч шүү дээ. Тэгээд ч өөрөө оролцоё гээд байгаа биз дээ.
Нүүрсний хулгайн бүрэн мэдээллийг ард түмэнд ,
Хуулийнханд өгье л гэж байгаа бол дуудах хэрэгтэй. Нууя гэж байгаа бол дуудахгүй нь зөв өө

Avatar

Нэргүй 2023-12-07 66.181.179.115

SEKSEER XANNA80955877

Avatar

Зочин 2023-12-07 202.126.90.32

Ганхуягыг дуудаачээ.юу яричихна гэж айгаад байгаа юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж