Путин дөрвөн Су-35-аар хамгаалуулан Ойрхи Дорнодод ирэв

Хуучирсан мэдээ: 2023.12.07-нд нийтлэгдсэн

Путин дөрвөн Су-35-аар хамгаалуулан Ойрхи Дорнодод ирэв

Путин дөрвөн Су-35-аар хамгаалуулан Ойрхи Дорнодод ирэв

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Персийн булангийн зарим оронтой харилцаагаа идэвхжүүлэхийн тулд Ойрхи Дорнодод айлчилж байна. Тэрбээр Лхагва гаригт Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабид саатлаа. Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах шийдвэрээс хойших Путины ховорхон айлчлалуудын нэг нь энэ болж байна. Арабын нэгдсэн Эмират нь Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд гарын үсэг зурсан ч соёрхон батлаагүй орон юм.

Ерөнхийлөгчийн Ил-96ПУ тийрэлтэт онгоцыг замын турш "Су-35" байлдааны онгоцууд дагалдаж явжээ. Тодруулбал, "R-77", "R-73" агаар-агаар ангиллын пуужингаар зэвсэглэсэн дөрвөн Су-35 онгоц Путины Ил-96 онгоцтой хамт Абу Дабид газардсан байна. 

Бүрэн зэвсэглэсэн Су-35-аар ийнхүү хамгаалуулан ирсэн нь бүс нутагт хүч чадлаа харуулах гэсэн тактик гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр амь насанд нь аюул заналхийлэхээс хэт их айдаг эмгэгийг нь илэрхийлнэ гэж үзэв.

Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ "Ерөнхийлөгчийн онгоц Абу Дабид буух хүртэл ОХУ-ын Агаарын сансрын хүчний дөрвөн Су-35 сөнөөгч онгоц дагалдан явсан. Эдгээр нь янз бүрийн ангиллын стандарт зэвсэгтэй байгаа. Су-35 онгоцууд аадар бороо, ширүүн салхитай цаг агаарын хүнд нөхцөлд нисэх буудлаас хөөрсөн" гэжээ. 

"Су-35С" нь тактикийн нисэх онгоц гэдэг утгаараа экспортод хамгийн тохиромжтой гэж үздэг. Арабын нэгдсэн Эмират улс Су-35-ыг сонирхож байгаа бөгөөд олон жилийн өмнөөс худалдан авах тухай ярьсаар байна. 

Эх сурвалж: THE DRIVE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж