Ньюс хөтөч: "ЭТТ" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн ар гэрээс хэвлэлийн бага хурал хийнэ

Ньюс хөтөч: "ЭТТ" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн ар гэрээс хэвлэлийн бага хурал хийнэ

Ньюс хөтөч: "ЭТТ" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн ар гэрээс хэвлэлийн бага хурал хийнэ

Ньюс агентлаг өнөөдөр /2023.12.07/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.


08.30-17.30 цагт:

  • “Олборлох салбарын гэрээний мониторинг ба ил тод байдал” сэтгүүлчдийн сургалт, уулзалттай.

09.00 цагт:

  • “Нийгмийн эрүүл мэнд-эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл болох нь” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 8010-8510.
  • БЗД дахь “Нисора таур”-т: Германы “Шпаркассэ” банкны Монгол дахь сан, “Гүүд Нэйборс” ТББ-аас “Дулаахан хөл” аяны хандивын аяны ёслолын үйл ажиллагаа болно.

10.00 цагт:

  • ОБЕГ-т: Монгол Улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хороо, ОБЕГ-аас “Гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, техник, технологийн ашиглалтыг нэмэгдүүлэх, жендэрийн мэдрэмжтэй гамшгаас хамгаалах үйл ажиллагаа” хэлэлцүүлэгтэй. Утас: 8615-0069, 9139-9149.
  •  УИХ-ын Хянан шалгах түр хорооны нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол үргэлжилнэ.
  • Хууль зүйн үндэсний хүрээлэнд: УИХ дахь АН-ын бүлэг, “Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-ас Жагсаал, цуглаан хийх журмын хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
  • Хэвлэлийн хүрээлэнд: “Монгол орны цөлжилт, үр дагавар”, “Хог хаягдлын менежентийг боловсронгуй болгох гарц, шийдэл” сэтгүүлчдэд зориулсан хэлэлцүүлэг болно. Утас: 9915-3305, 8816-5030.

11.00 цагт:

  • “ Монгол ньюс” мэдээллийн төвд: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ар гэрээс хэвлэлийн бага хурал хийнэ.

11.30 цагт:

  • “ЗМ” сонины мэдээллийн төвд: Хүүхдэд байгаль дэлхийд ээлтэй дадал, хэвшлийг суулгах зорилготой “Илүүчилье эдгээе” уралдаан зарлаж буй талаар “Бөмбөрцгийн Сүмбээ” хүүхдийн байгууллагаас мэдээлнэ.

13.30-17.00 цагт:

  • “Блью Скай” зочид буудалд: “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь (DICE-Digital Inclusion through CSO Empowerment)” төслийн нээлт болно.

14.00 цагт:

  • “Шангри-Ла” зочид буудалд: ЭМЯ, “Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьегийн төслийн 20 жилийн тайлангийн хурал болно.
  • Улаанбаатар хотноо олон улсын “Хархорум” кино наадам эхэлнэ. Кино наадам 12-р сарын 12-н хүртэл үргэлжилнэ. Утас: 8864-0544, 9902-6929.
  • Мал, тэжээвэр амьтдын тооллого улсын хэмжээнд эхэлнэ. Тооллогыг 12-р сарын 17-н хүртэл зохион байгуулна.
  • Монголын Уран зургийн галерейд: “СТРИЙТ ФОТО” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна.

Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-07 43.242.241.151

Одоо уйлаад яахав дээ Цэнцрэн минь. Идэж ууж, даам байх үедээ хожмын гэм ялыг тооцох байсийм. Гэр бүл, найз нөхөд, Аюурсайхан эргэн тойрныхон нь бүгд сүүлийн 8 жилд нүдэн дээр пялайтал баяжсаныг ЭТТ ажилчид тэр аяараа л шивэр авир ярилцдаг. Одоо ч Ганхуягийн тавьсан новшнууд улсынхаа засгийн газрыг, БЭТ-ээ шоолоол, кармандаа салаавч гаргаал сарын 4-5 саяын цалин аваал ичихгүй гүлдийгээл байцгааж л байна шд. Яг хувалз. Ганхуяг ер нь аймаар жүжигчин баагий. Одоо нээх өвчин зовлон, хор ярьж эдр

Avatar

зочин 2023-12-07 43.228.130.188

Энэ Ганхуяг-ын Эгч, Хүргэн ах 2 нь жижиг цэцэрлэг ажиллуулж байсан, Гэнэт л богд ууланд том газар аваад 60-70 том хаус барьж зарсан Гэнэт баяжигсад гээд байсан нь Энэ 2 мөн үү, эсхүл өөр эгч ах нь юм болов уу

Avatar

Зочин 2023-12-07 103.212.116.155

Манай ЭЛБЭГЭЭ ӨӨРИЙН ТОМИЛСОН ШҮҮГЧ НАРАА МАГТЖЭЭ. яАГААД????

Avatar

Зочин 2023-12-07 103.212.116.155

Манай Элбэгээ шүүгчдийг магтжээ. Аргагүй юм. Түүний томилсон олон шүүгч бий бөгөөд элдэв хэл аманд орооцолдоод байгаа учир тэр шүүгчид нь аминд нь орно гэдгийг хашир бурхи мэдэлгүй яахав.АН-ын нэг дарга байсан Батсуурь улс төр бизнесийн бүлэглэл эрдэнэс таван толгойн захирал баыхад нь яаж шахаж, хятадын компанид зуун жилээр өгөхийг тулгаж байсныг хэлээд Элбэгдрж ерөнхийлөгчийн нэрийг дурдсан нь манй Элбэгээг эвгүй баыдалд оруулж шүүгчдийг магтжээ.

Avatar

Нэргүй 2023-12-07 202.131.225.242

Нохой гахай шиг цусалсан бол хариуцлгаа хүлээ л дээ. Монголын дундаж гэр бүлүүд ганц өрөө орон сууцанд орох гэж хашаа байшингаа зарж урьдчилгаанд өгч ипотекийн зээл авч, үндсэн үнээс хоёр гурав дахин их мөнгийг хориод жил төлж амьдарч байхад танай гэр бүл ганхуягийг этт хк гүйцэтгэх захирал байсан 3 жилийн хугацаанд долларын тэрбумтан болтлоо цусалсан байна лээ шдээ энэ чинь ариун явдал уу, энэ чинь ариун явдал юм уу ядуу монголчуудаа.

Avatar

Нэргүй 2023-12-07 202.131.225.242

Хотын үнэтэй дүүрэг болох яармагт 20 ширхэг хаус бүхий хороолол, хотын төвд тэмээтэй хөшөөний өөдөөс харсан 20 шахуу давхар өндөр шилэн барилга, тэр барилгын нь ганц хоёр давхарыг түрээсэлж олсон орлого нь хэдэн тэрбум гээд боддоо. этт дотоод хяналтын захирлаар ажиллаж байсан нурлат гэж ганхуягийн хулгайн хамтрагч нь казахстанд тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьсан байна гэхээр эдний бүлэглэл ямар аюумшигтай цусалсанг нь харуулж байна шүү.

Avatar

Иргэн 2023-12-07 59.153.112.12

Ганхуягын гэр бүлийнхэн гэж хамтарч идэж уусан, Монголын ард түмний ирээдүйг хамтдаа хулгайлсан хүмүүс гэж ойлгож байна. Яаж хүний өмнө ил гарч, хүний царай харж чаддаг байнаа???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж