Тэйлор Свифт "Time" сэтгүүлийн оны хүнээр тодров

Тэйлор Свифт "Time" сэтгүүлийн оны хүнээр тодров

Тэйлор Свифт "Time" сэтгүүлийн оны хүнээр тодров

"Time" сэтгүүл дуучин Тэйлор Свифтийг 2023 оны шилдэг хүнээр тодрууллаа. Уг шагналыг тухайн жилд дэлхий дахинд хамгийн их нөлөөлсөн гэж үзсэн хүн эсвэл үйл явдалд олгодог. Тэйлор Свифтийн хувьд энэ онд шилдэг хүнээр нэрлэгдэж байгаа ч хэдийнэ супер од болчихсон байсан.

Түүний "Eras" аялан тоглолт кассын рекорд эвдэж, түүнийг шинэ өндөрлөгт аваачсан юм. Тасалбарын эрэлт маш их байсан тул "Ticketmaster"-ын цахим хуудас гацаж, АНУ-ын Сенат хүртэл Тэйлор Свифтийн бизнесийн үйл ажиллагааны талаар сонсгол явуулахад хүрчээ. Зуны аялан тоглолтын үеэр тасалбар авч чадаагүй шүтэн бишрэгчид гадаах машины зогсоолд цугларч, Тэйлорийг гаднаас нь сонссон гэдэг. Тэр байтугай Сиэтл дахь тоглолтууд нь 2.3 магнитудын газар хөдлөлттэй дүйцэхүйц чичиргээг үүсгэсэн. 

Тэйлор Свифт 33 настай. Тэрбээр "Time" сэтгүүлд ярилцлага өгөхдөө "33 насандаа карьераа шинээр нээж байгаа юм шиг санагдаж байна" гэжээ. 

Түүний 2023 оны амжилтуудаас дурдвал, “Eras” аялан тоглолтын кино “Box Office-оос 249 сая ам.доллар олж, бүх цаг үеийн хамгийн томоохон хэмжээний кино концертоор нэрлэгдсэн. Мөн "1989", "Midnights", "Folklore", "Lover", "Speak Now" цомгуудаараа АНУ-ын шилдэг 10 цомогт нэгэн зэрэг орсон анхны уран бүтээлч болов. Нийт 13 цомгоор рекорд эвдсэнээр домогт Барбара Стрейзандыг гүйцэж түрүүллээ. Оны шилдэг дуугаар Грэммийн долоон номинацид нэр дэвшсэн анхны дуу зохиогч болов. 

"Bloomberg" өнгөрсөн сард түүний нийт хөрөнгийг 1.1 тэрбум ам.доллар гэж үнэлснээр албан ёсоор тэрбумтнуудын тоонд багтсан юм. Дуучдаас Рианна, Бейонсе, Жей-Зи нар л тэрбумтан болсон байна.

“Time” сэтгүүлийн оны хүнээр нэр дэвшсэн бусад есөн хүнд Хятадын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Путин, "Барби" киноны жүжигчин Маргот Робби нар багтжээ. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж