Голомт банкнаас "GenZ" насны харилцагчдадаа зориулсан урамшуулалт аяныг 2023 оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. "GenZ Loyalty" аяны хүрээнд 7-26 насны харилцагчид "The Color Card" болон "SocialPay" ашиглах бүрдээ оноо цуглуулж, цуглуулсан оноогоороо сонгогдсон байгууллагуудын хөнгөлөлтийн купоноос авах боломжтой юм.
Одоогийн байдлаар нийт 63 мянга гаруй харилцагч "GenZ Loyalty" оноо цуглуулж, аянд хамрагдаж буй бөгөөд энэ хугацаанд нийт 11 мянга гаруй купон “Лояалти” системд задарснаас 3000 гаруй купон нээлттэй үлдсэн байна. Урамшуулалт аян нь 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлэх тул оноотой харилцагчид шинэ оны ачаалал нэмэгдэхээс өмнө купоноо авч, хамтрагч байгууллагуудаар үйлчлүүлэхийг зөвлөе.
Ямар байгууллагуудын купоноос авч болох вэ?
Хэрвээ та оноотой эсэхээ мэдэхийг хүсвэл "SocialPay" аппликэйшн болон www.loyalty.golomtbank.com вэбсайтаар хандан өөрийн "GenZ Loyalty" оноогоо шалгаж, купоноо авах боломжтой.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлаарай.
Холбоотой мэдээ