Ардчиллын төлөөх улс төрийн намууд нэгдэж “Ардчилсан нам” үүсгэн байгуулагдсан /2000.12.06/ өдрийг угтаж “Democracy Summit” бодлогын реформын хэлэлцүүлгийг “Бултаараа баяжигтун” уриан дор хийж байна. Бодлогын реформын хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр "Бодлогын реформ-Хөгжлийн стратеги”, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Засаглалын реформ-Иргэн нь баян Монгол”, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь "Бодлогын улс төр", УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Хүний эрхийн реформ-Алдарч буй хүний эрх, алсарч буй эрх чөлөө”, УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд асан, УТЗ-ийн гишүүн Х.Тэмүүжин "Хуулийн реформ-Төрийн зохицуулалтаас өөрийн зохицуулалт руу” , УИХ-ын гишүүн асан, Улс төрийн зөвлөлийн гишүүн, Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа "Төсвийн реформ-Алдагдалгүй төсөв, өргүй төр”, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж "Хөдөлмөр эрхлэлтийн реформ-GIG economy & Digital platform”, Говь-Алтай аймгийн Засаг дарга, ҮБХ-ны гишүүн О.Амгаланбаатар “80+ хөтөлбөр”, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Ганхуяг “Монгол улсын эдийн засгийн асуудал ба сонгууль” , Эдийн засагч Н.Энхбаяр “Өөрчлөгдөж буй дэлхийн эдийн засаг” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж буй юм.
Холбоотой мэдээ