"АН-ыг авлах зорилго нь ардчиллыг устгахад л чиглэж байна"

Хуучирсан мэдээ: 2023.12.06-нд нийтлэгдсэн

"АН-ыг авлах зорилго нь ардчиллыг устгахад л чиглэж байна"

"АН-ыг авлах зорилго нь ардчиллыг устгахад л чиглэж байна"

УИХ-ын нэгдсэн чуулганаар Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Түүнчлэн Авлигын шүүх байгуулах асуудал олны анхаарлын төвд байна. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан АН-ын дарга Л.Гантөмөр байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, шүүхийн реформыг цогцоор нь хийх хэрэгтэй. Шүүгч нар улс төрийн хараат байдлаас гарах ёстой. Шүүх өөрсдөө Засгийн газар байгуулах гэж байгаа бол энэ бол хонгил. Шүүхийн цогц шинэчлэл хийхгүйгээр шүүгчид улс төрийн захиалгаас ямар нэгэн байдлаар гарахгүйгээр дарга нар өөрсддөө зориулж шүүх байгуулаад байх юм бол энэ хонгил болно. Тийм учраас ухаантай хийгээч гэж байгаа юм. Хийж болно. Хийгээд Ардчилсан намын хэдэн хүнийг хорьж болно. Ингээд монголын ард түмний амьдрал сайжирдаг бол болно. Гэтэл өнөөдрийн гарч байгаа хулгайг яаж зогсоох талаар ярьж байгаа хүн байна уу. Тендерүүдийн ард байгаа хулгайг яаж зогсоож байгаа юм. Энэ талаар ярих хүн алга. Бид үүнийг л хэлээд байгаа юм. Энэ хулгайг зогсооё л доо. Ардчилсан намыг авлах зорилго юунд байна гэхээр Монголын ардчиллыг устгахад л чиглэж байна. Энэ бол баталгаатай. “Монголын муухай бүхэн Ардчилсан нам. Тийм учраас устга” гэсэн бодлого явж байна. Энэ бол цэвэр коммунизм. Би залуу коммунистуудыг Монголд төрөөгүй юм шиг, Монголын төр хэцүү зовлон үзээгүй юм шиг аашилж байгааг үнэхээр гайхаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж