Ц.Элбэгдорж: Би Монголын шүүгчдээр бахархдаг

Хуучирсан мэдээ: 2023.12.06-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Би Монголын шүүгчдээр бахархдаг

Ц.Элбэгдорж: Би Монголын шүүгчдээр бахархдаг

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр төр, алдар хүндийг гутаах ажиллагааг эрх баригч нам болон зарим улстөрчид 2017 оноос хойш байнга явуулах болсон. Хамгийн сүүлд гэхэд Төрийн ордонд болж буй нүүрсний хэргийн талаарх нээлттэй сонсголд гэрчээр дуудсан. Энэ нь сөрөг хүчин Ардчилсан намыг харлуулах гэсэн эрх баригчдын тактик гэж хардах хүмүүс цөөнгүй. Түүнчлэн УИХ дээр авлигын хэргээр дагнасан шүүх, шүүгч бий болгох хуулийн төслийг ид хэлэлцэж, хуульчдын зүгээс ч Засгийн газрын бодлогод шүүмжлэлтэй хандаж буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын шүүгчтэй болох бодлогоо тайлбарлахдаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр хүндэд удаа дараа халдсан. Тэгвэл энэ бүхэнд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нүүр номоороо тайлбар өгөхдөө "70 хувь нь Эбигийн томилсон шүүгчид" ч гэх шиг. Тийм хуультай юмыг яахав. Би Монголын шүүгчдээр бахархдаг. Шүүх ажиллагааг хэрэгжүүлнэ, хар цагааныг ялгана гэдэг амар ажил биш. Тэд улстайгаа тэнцэх хүнд ачаа үүрдэг. Нэг үе шүүхэд итгэх итгэл 18-64 хувь хүрч байсан юм. Шүүх, шүүгч томилгооноос хараат байсан үеийг би хууль санаачилж өөрчилсөн. Шалгуур, сонгох, санал болгох үйл явц бүгд тусдаа хуультай, хараат бус. Шүүхийн шийдвэр ил тод болсон. Сая Олон улсын Эрүүгийн Шүүхийн шүүгчээр Монгол шүүгч томилогдлоо. Бас л миний хүн гэх үү!" гэж шүүх засаглал руу хийж буй эрх баригчдын бодлогыг буруутгажээ.

Мөн нүүрсний гэх хэргийни талаар "Гуя дагуулж хүзүү гэгч болж хөө. Тодрууллаа. "Найз нь 20 тэвш нүүрс гаргалаа. Мөнгөө авч чаддаггүй ээ. Данс хаачихлаа. Танайхаар дамжуулаад олж авмаар байна" гэж. Нөгөө нь "Тэгээ" гэж. Бусад нь зохиол. -Үнэн гутлаа углаж байхад, худал дэлхийг тойрдог гэж.." жиргэсэн байна.

Б.БАТ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж