Б.Ганхуяг: Нүүрсний сонсголд оролцуулах шийдвэр хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2023.12.06-нд нийтлэгдсэн

Б.Ганхуяг: Нүүрсний сонсголд оролцуулах шийдвэр хүлээж байна

Б.Ганхуяг: Нүүрсний сонсголд оролцуулах шийдвэр хүлээж байна

УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй "Нүүрсний" гэх хэрэгт холбогдох нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Сонсголын гурав дахь өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаарх ерөнхий танилцуулгыг сонсож байгаа юм. Энэ хүрээнд 87 гэрчийг дуудсан байна. Тухайлбал,

  1. “Ти ти жи ви си өү” ХХК;
  2. Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөгийн 13000 тууш метр ажлыг хийж гүйцэтгэх /Эрдэнэдрийлэнг ХХК/;
  3. Оффисын байр түрээслүүлэгчийг шалгаруулах;
  4. Автогрейдер (CAT14M) дүйцэхүйц худалдан авах /Барловорлд монголиа ХХК/;
  5. Micromine эсхүл түүнтэй дүйцэх программ нийлүүлэх, 2018 оны update хийх;
  6. Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд уулын ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх Багц 1 Уулсын ажил, өрөмдлөг тэсэлгээ /Хишигарвин индустрал ХХК, Олборлолт ХХК/;
  7. Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх /Чин хутаг өндөр ХХК шалгарсан/ 2019;
  8. Цанхын баруун уурхайн нүүрс ачилт хийх гүйцэтгэгчийг шалгаруулах /“Мултипак” ХХК/-ийн төлөөллийг оролцуулж байна. Өнөөдрийн хуралдаанд нүүрсний гэх хэрэгт холбогдон хоригдож буй Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг гэрчээр дуудсан. Гэвч Б.Ганхуяг сонсголд оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн юм. Тэгвэл тэрбээр оролцох хүсэлтэй байсан ч оролцуулахгүй байгаа талаар өөрийн ах,эгч, өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн юм.

Түүний хүсэлтийг ах болон эгч нь Хууль зүйн сайд, түр хорооны дарга Б.Энхбаярт уншиж танилцуулав. Энэ үеэр түүний ах "Нүүрсний сонсголд Б.Ганхуягийг оролцуулах хүсэлтийг холбогдох газруудад хүргүүлсэн. Гэтэл энэ хүсэлт өнөөдрийг хүртэл биелэгдсэнгүй. Түүний шүүгдэж байгаа хэрэгт нүүрстэй холбоотой нэг ч хэрэг байхгүй. Дандаа аж ахуйн шинжтэй аар саар асуудлууд бий. Энэ хүнийг яагаад нүүрсний сонсголд оролцуулахгүй байна вэ гэдгийг тодотгож байсан юм.

Б.Ганхуяг БЗД-ийн анхан шатны шүүх дээр таны шийдвэрийг хүлээгээд сууж байгаа гэдгийг дахин тодотгоод түүний эгч  хүсэлтийг танилцууллаа. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд, УИХ-ын ажлын хэсгийн дарга Б.Энхбаяр танаа. Б.Ганхуяг миний бие таны явуулж байгаа нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан гэж ойлгосон. Гэтэл өнөөдрийг хүртэл намайг гэрчээр дуудаагүй байгаа тул би өөрийн биеэр сонсголд гэрчээр оролцох хүсэлтэй байна. Энэ хүсэлтийг хангаж өгнө үү. Би одоо БЗД-ийн дүүргийн анхан шатны шүүх дээр таны хариуг хүлээгээд сууж байна" гэжээ.

Үүний хариуд Түр хорооны дарга Б.Энхбаяр "Арваннэгдүгээр сарын 27-нд түр хороо хуралдаж, эхний сонсголд гэрчээр дуудах 178 хүний нэрийг тогтоолоор баталсан. Үүний дунд Б.Ганхуяг бий. Уг тогтоолыг шүүх, прокурорын байгууллагад хүргүүлсэн. Б.Ганхуяг нь үдээс хойш яригдах асуудалд гэрчээр дуудагдсан. Прокурорын байгууллагаас шүүхийн шийдвэрийн дагуу хоригдож байгаа гэсэн хариу ирсэн. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх тул хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагаанд хэн ч байсан хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглодог. Шүүхийн шийдвэрийг бид хүчингүй болгож өөрчилж чадахгүй. Тиймээс шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэсэн хариу ирсэн" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж