Азийн хөгжлийн банкны Жендерийн форум-2023 боллоо

Азийн хөгжлийн банкны Жендерийн форум-2023 боллоо

Ази, Номхон далайн Уур амьсгалын үр нөлөөнд эмэгтэйчүүдийн манлайлал сэдэвт “Азийн хөгжлийн банкны Жендерийн форум-2023” өнгөрсөн сарын 21-22 өдрүүдэд боллоо. Тус форумд Имартын Захиргаа, хүний нөөц эрхэлсэн дэд захирал Э.Халиун илтгэл тавьж, эрчим хүч, дулааны хэмнэлттэй барилга байгууламж болон хайпермаркет барьж байсан туршлагаасаа хуваалцлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд зориулсан зам талбай, нялх хүүхэдтэй ээж нарт зориулсан өрөөгөөр хангаж өгсөн талаар танилцуулав. Түүнчлэн хүний нөөцийн бодлого нь өндөр настан, жирэмсний амралтанд байгаа эмэгтэйчүүдэд уян хатан ханддаг талаар хуваалцсан байна. Уулзалтаар ногоон эдийн засагт эмэгтэйчүүдийн гүйцэтгэж болох хувиргах үүрэг, хувийн хэвшлийнхний удирдсан уур амьсгалын эсрэг үйл ажиллагаанд оруулах онцгой хувь нэмэр зэргийг онцолсон байна. Мөн эмэгтэйчүүдийн дунд ногоон ур чадвар, манлайллыг хөгжүүлэх нь салбар даяар тогтвортой туршлагыг хэрхэн хөгжүүлэх, хувийн аж ахуйн нэгжүүд байгаль орчны сорилтод жендэрийн мэдрэмжтэй хандлагыг хэрхэн дэмжих талаар хэлэлцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-06 59.153.113.200

odoo naad jender menderee boliooooo 30 jil yarilaa jinhen jender chin haan bna turiin alband 78 % eruul mendiin baiguulga 96 % , bolovsrol barag 100 % emegteichuud bna uuniig jender geh yumuu erchuudiin asuudal yarival buun hariism s****a za bolij uz naadhaa toxicfemnism toxicwomanism iluu hugjuud bna malnuudaa

Avatar

х 2023-12-06 202.9.40.135

энд нэг хүн хэцүүдлээ, хи хи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж