Хуулийн сайд хууль гуйвуулав

Хуулийн сайд хууль гуйвуулав

Хуулийн сайд хууль гуйвуулав

Хууль зүйн сайд, нүүрсний сонсголыг даргалагч Б.Энхбаяр УИХ-ын танхимыг шүүхийн танхим болгодгоороо сурцтай нэгэн. Хөгжлийн банкны сонсголын үеэр тэрбээр хууль тогтоогч бус шүүгч мэт аялж, мэргэжил нэгт хуульчдынхаа нүдийг бүлтийлгэсэн. Тэгвэл энэ удаад Хууль зүй ба шүүгч гэдэг өнцгөөс асуудалд хандаж, нүүрсний хэргийн гэрчүүдийг ялгаварлаж хандав.

“Эрдэнэс тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуяг УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний сонсголд гэрчээр оролцох хүсэлтээ удаа дараа өгсөн байдаг. Гэвч сонсголын дарга Б.Энхбаяр Б.Ганхуягийг гэрчээр оруулахаас татгалзсаар байгаа юм.

Хууль зүйн сайд “Tүр хорооноос 170 хүнийг гэрчээр дуудсаны дотор Б.Ганхуяг багтсан. Прокуророос энэ асуудлаар шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хоригдож байгаа гэдэг бичиг ирсэн. Үндсэн хуулиар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Шүүн таслах ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх ёсгүй” гэдэг хэт нэг талыг барьсан тайлбар өглөө. Өөрөөр хэлбэл, энэ цаг үед Б.Ганхуягийг нүүрсний сонсолд оролцуулахгүй байх тайлбар хэлж, шүүх, прокурорын байгууллага руу бухаж орхив.

Гэтэл нүүрсний хэргээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээ алдсан Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн ИТХ-ийн дарга Ц.Бадраа, хятадуудад газар зарсан гэх Ханбогд сумын Засаг Х.Нэхийт албан тушаалтнуудыг АТГ-аас мөн л яллагдагчаар татан шалгаж байгаа. АТГ прокурорын шууд хяналт дор шалгалтаа явуулж байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр нүүрсний сонсголд Өмнөговийн улстөрчдийг гэрчээр оролцуулсан нь хууль хяналтын байгууллагын ажилд хөндлөнгөөс нөлөөлсөн үйлдэл болж таарч байна.

Хуулийн сайдынхаар бол ерөнхий прокурорын саналаар УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлсэн Д.Бат-Эрдэнийг нүүрсний сонсголд оролцуулсан нь хууль зөрчсөн үйлдэл биш. Харин нүүрсний хэрэгт холбогдсон 100-гаад хүнийг төлөөлөн ганцаараа хоригдож буй Б.Ганхуягийг сонсголд гэрчээр оролцуулах нь хууль зөрчсөн үйлдэл гэдэг логик гаргав. Хуулийн сайд ингэж хуулийг ялгамжтайгаар тайлбарлан гуйвуулаад байгаа юм даа.

Д.Шархүү 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-12-06 76.67.107.193

Заавал үзэx ноцтой ярилцлага. https://www.youtube.com/watch?v=0rzM17G6uUg

Avatar

Зочин 2023-12-06 103.145.234.126

Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэрэгт цагдан хоригдоогүй хүнийг дуудан ирүүлж болно. Харин шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байгаа хүнийг шүүх л шийдвэр гаргаж 461 дүгээр ангиас гаргах боломжтой. Энэ хоёр асар том ялгаа байгаа шүү!

Avatar

PKXNY 2023-12-06 124.158.68.117

Энэ сайд шударга юм бол эзэн нь тодорхой Ногоон автабусынхаа хэргийгхурдан шийдээчээ. .

Avatar

бат 2023-12-06 66.181.178.43

Ганхуяг аль хэдийн нь өөрийхөө хэлэх үгийг бичээд халгалуулсан байгаа байлгүй. Цагаан сарын үед МАН хэрхэн 5 Толгойг идэж уусныг гаргах байхаа хүлээж байсан дээр. Энэ удаагийн сонгсгол бол шоунаас хэтэрэхгүй болов уу. Үүний дараа Оюукийг солихоос өөр аргагүй болох болов уу. 24 онд Хүүк авилгалаас болж огцорч таарна

Avatar

хуулийн мэдлэгтэй нэгэн 2023-12-06 202.131.242.130

редакц нь сэтгүүлчийнхээ бичсэн нийтлэлийг тухайн чиглэлийн хуульчаар уншиж шалгуулдаг байвал иймэрхүү хуулийн зүйл заалт, зарчимтай холбоотой нийтлэл илүү сайн л болох байх даа – энэ удаад эрүүгийн чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгчөөр ядаж ямар юмнуудыг хооронд нь холиод бичээд байгаагаа ойлгох л байсан байх даа

Avatar

Хотын унаган залуу 2023-12-06 59.153.112.132

Ман гар хел хулгайч Батболдын бегсний алчуур Энхбаяр яг шууж харагдаач Хамгийн бузар н**ш байсныг монгочууд сая ойлголоо

Avatar

Зочин 2023-12-06 202.126.90.32

Ганхуяг хэнийг нэрлэх нь ойлгомжтой, МАН ын одоогийн том дарга нарыг .Иймээс оролцуулахгүй

Avatar

зоч 2023-12-06 202.9.46.92

Мэдээж нэг цохилтоор хулгайч нар илрэхгүй. Тэд хумсаа нууж өөр хүн рүү анхаарал татахыг хичээж Энхбаяр руу дайрч ард нь шүүхийг атгадаг Нямка, Ээбий, жанхуу нар нуугдаад инээж байгаа.

Avatar

Нэргүй 2023-12-06 103.212.119.96

Хайран Б.Энхбаяр. Нэр нь навс уналаа. Браво Ц.Нямдорж.

Avatar

Нэргүй 2023-12-06 103.212.119.96

Хуйгаараа хулгайч болсон МАН-ыг уснаас цэвэр гаргаж, АН-ын хэдэн хулгайчийг голдуу гүтгэлгээр олны нүдний өмнө хилсдүүлэх улайм цайм нугалааг хийлгэхээр олны дунд овонд овоо тоогдсон Б.Энхбаярыг янаглан хорлох хорыг нүүрсний хулгайн атаман Женко, У.Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, херо Баатар нарын хүслээр Б.Энхбаярын дайсан Ц.Нямдоржийн шантаажаар өрнөж буйг тэнэг масс харсугай.

Avatar

Нэргүй 2023-12-06 211.245.100.70

Харваас хулгайч нүдтэй байгаа биз дээ

Avatar

Нэргүй 2023-12-06 66.181.184.99

энхбаярт итгэж байсан юмсан. Тэр чигээрээ улс төржөөд явчихлаа. АН- ыг л намнах үйл ажилгаа брлж байна

Avatar

тогоо 2023-12-06 45.117.35.18

Энхбаяр бас бүтэхгүй гар юм

Avatar

Нэргүй 2023-12-06 202.126.90.130

ГАНХУЯГИЙН ҮГНЭЭС ҮХТЛЭЭ АЙЖ БАЙНА ДАА, ЭНХРИЙ ХАЙРТ МААНЬ

Avatar

Зочин 2023-12-06 203.91.115.53

ганхуяг сэжигтэнээр 461д хоригдож байгаа нөгөөдүүл нь гадуур эрх чөлөөтэй явж буй ийм ялгаа байгааг олж харахгүй байнуу

Avatar

Нэргүй 2023-12-06 66.181.188.133

Ганхуяг үнэнийг жинхэнэ хулгайчдыг нэрлэхэд МАН сөнөхөд ч бэлэн болно

Avatar

зочин 2023-12-06 103.57.93.244

Ганхуяг ам алдах учир оролцуулахгүй

Avatar

Нэргүй 2023-12-06 43.228.130.63

ter nuhriig oruulaachee ter nuhur l bvgdiin yarinshdee

Avatar

Нэргүй 2023-12-06 66.181.161.115

цагдан хоригдож байгаа хүн гадуур шалгагдаж хүн 2 шүүхээсээ болохгүй юм бнаа л гэж тайлбараа хийнэ лээ.жонхуугийн тавьсан шүүгч нар эзнийг нь ярьчихна гээд оруулахгүй бна

Avatar

Зочин 2023-12-06 103.212.116.155

Энхбаяр аа, энэ хулгайч луйварчид зоригийг чинь мохооох гэж дайрч байна. Бууж өгч болохгүй. Ард иргэд чиний талд бий. Цөөхөн цөөвөр чононууд, тэдний бууны нохой хэвлэлийнхэн дайрна. Битгий тоо. Урагшаа хараад л ажиллааад бай

Avatar

Нэргүй 2023-12-06 202.126.89.86

Наад Энхбаяр хулгайч чинь МАН-аа сонгуульд нүүрсний хулгайч нэрнээс аварч шагналд нь нэр дэвших л шоу хийж АН-ын хэдэн хүнийг шүүж байгааг хүн бүр харж мэдэрч байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж