Хуулийн сайд хууль гуйвуулав

Хуучирсан мэдээ: 2023.12.06-нд нийтлэгдсэн

Хуулийн сайд хууль гуйвуулав

Хуулийн сайд хууль гуйвуулав

Хууль зүйн сайд, нүүрсний сонсголыг даргалагч Б.Энхбаяр УИХ-ын танхимыг шүүхийн танхим болгодгоороо сурцтай нэгэн. Хөгжлийн банкны сонсголын үеэр тэрбээр хууль тогтоогч бус шүүгч мэт аялж, мэргэжил нэгт хуульчдынхаа нүдийг бүлтийлгэсэн. Тэгвэл энэ удаад Хууль зүй ба шүүгч гэдэг өнцгөөс асуудалд хандаж, нүүрсний хэргийн гэрчүүдийг ялгаварлаж хандав.

“Эрдэнэс тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуяг УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний сонсголд гэрчээр оролцох хүсэлтээ удаа дараа өгсөн байдаг. Гэвч сонсголын дарга Б.Энхбаяр Б.Ганхуягийг гэрчээр оруулахаас татгалзсаар байгаа юм.

Хууль зүйн сайд “Tүр хорооноос 170 хүнийг гэрчээр дуудсаны дотор Б.Ганхуяг багтсан. Прокуророос энэ асуудлаар шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хоригдож байгаа гэдэг бичиг ирсэн. Үндсэн хуулиар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Шүүн таслах ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх ёсгүй” гэдэг хэт нэг талыг барьсан тайлбар өглөө. Өөрөөр хэлбэл, энэ цаг үед Б.Ганхуягийг нүүрсний сонсолд оролцуулахгүй байх тайлбар хэлж, шүүх, прокурорын байгууллага руу бухаж орхив.

Гэтэл нүүрсний хэргээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээ алдсан Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн ИТХ-ийн дарга Ц.Бадраа, хятадуудад газар зарсан гэх Ханбогд сумын Засаг Х.Нэхийт албан тушаалтнуудыг АТГ-аас мөн л яллагдагчаар татан шалгаж байгаа. АТГ прокурорын шууд хяналт дор шалгалтаа явуулж байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр нүүрсний сонсголд Өмнөговийн улстөрчдийг гэрчээр оролцуулсан нь хууль хяналтын байгууллагын ажилд хөндлөнгөөс нөлөөлсөн үйлдэл болж таарч байна.

Хуулийн сайдынхаар бол ерөнхий прокурорын саналаар УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлсэн Д.Бат-Эрдэнийг нүүрсний сонсголд оролцуулсан нь хууль зөрчсөн үйлдэл биш. Харин нүүрсний хэрэгт холбогдсон 100-гаад хүнийг төлөөлөн ганцаараа хоригдож буй Б.Ганхуягийг сонсголд гэрчээр оролцуулах нь хууль зөрчсөн үйлдэл гэдэг логик гаргав. Хуулийн сайд ингэж хуулийг ялгамжтайгаар тайлбарлан гуйвуулаад байгаа юм даа.

Д.Шархүү 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж