937.9 сая төгрөг гаргаж, Дүүжин тээврийг санхүүжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.12.06-нд нийтлэгдсэн

937.9 сая төгрөг гаргаж, Дүүжин тээврийг санхүүжүүлжээ

937.9 сая төгрөг гаргаж, Дүүжин тээврийг санхүүжүүлжээ

Улаанбаатар хот одоогоор дүүжин тээвэртэй болоогүй байна. Гэхдээ Улаанбаатар хотын Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа байгуулагдан 2021 оны төсөвт 414 тэрбум 348 мянган төгрөгийг, 2022 онд 498 тэрбум 770 сая төгрөгийг зарцуулж ажилласан байна. Харин 2023 онд Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа ОНӨТҮГ-ын өр барагдуулахад зориулж 24 тэрбум 865 сая төгрөгийг зарцуулжээ.

Улаанбаатар хотын төсвийн нийт урсгал зардал 2023 онд 648,913,809.40 төгрөгөөр төлөвлөгдсөн. Үүнээс Дүүжин тээврийн захиргааны зардал нэг тэрбумд дөхөж очсон боловч Улаанбаатар хотод дүүжин тээврийн үйл ажиллагаа эхлээгүй байгаа юм.

Тооцоо, судалгаагүйгээр орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, ашиглалтын өмнөх захиргаа гэх мэтийг байгуулж ажиллах нь төсвийн хөрөнгөд хохирол учруулсаар байгаа гэж хэлж болно.

Ажил 2021 оны төсөв2022 оны төсөв2023 оны төсөв
Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа,414,348.00498,770.20 
Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа ОНӨТҮГ-ын өр барагдуулах  24,865.30

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж