Путин Их Британийн шинэ Элчин сайдаас цэрвэв

Путин Их Британийн шинэ Элчин сайдаас цэрвэв

Путин Их Британийн шинэ Элчин сайдаас цэрвэв

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Даваа гаригт Кремлийн ордонд асар том алтан хаалганы өмнө гадаадын шинэ Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ албан ёсоор өргөн барьж байх үеэр үг хэлсэн. Энэ үеэр Путин Москвад суугаа Их Британийн шинэ Элчин сайдаас нэлээд  цэрвэсэн байдалтай байв. Путин энэ үйлдлээ “эрүүл ахуйн шалтгаантай” холбон тайлбарласан бөгөөд гадаадын дипломатчдын цугларалтад хол хөндий ханджээ.

Путин  гадаадын дипломатчдыг хүлээн авч уулзахдаа тэднээс 20 гаруй метрийн зайтай зогссон бөгөөд "Харамсалтай нь, эрүүл ахуйн шалтгаанаар бид илүү их ярилцаж, хоорондоо харилцаж чадахгүй нь. Улс төрд төдийгүй эрүүл мэндийн салбарт ч илүү сайн цаг ирэх болно гэж найдаж байна" гэж хэлсэн байна. Түүнчлэн Лондон, Москвагийн харилцаанд "сайнаар өөрчлөлт гарна" гэж найдаж байгаагаа нэмж хэлэв.

Өмнө нь Путин цар тахлын үеэр гадаадын нэр хүндтэй зочидтой урт ширээний хоёр талд суун, хэлэлцээ хийж байв.

Дашрамд дурдахад, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас ОХУ-д суух Элчин сайдаар Найжел Кейси өнгөрсөн арваннэгдүгээр сард томилогдсон.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

үнэн 2023-12-06 192.82.66.247

Ойрхоноос харагдахгүй байх шалтгаан байгаа юм болов уу?

Avatar

Нэргүй 2023-12-06 103.212.119.96

Гадны мэдээ хүргэж бдагт чинь Б.Анхтуяа охинд баярлаж буй. Монгол хэл баян. Цэрвэх гэдэг үг энд илүү оновчтой. Дорх тролл чиний орчуулганд уурлаагүй. удам угсаа нь цуст коммунист явсан тул ардчилалд хорссон тэчъядалт нь хаа сайгүй бүлтэр ч буй нь энэ.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-12-06 66.181.179.106

Английн The Telegraph сонины мэдээг чигээр нь будаа иджээ. Гарчигийн хүртэл шал буруу орчуулж. Бодвол "Гүүгл"-дсэн байх. Англиар бол "Putin snubs British ambassador' гэжээ. "Snub" гэх үг бол "цэрвэх" биш харин "үл тоох", "их зан гаргах", "хэн нэгэнтэй үл тоосон байдалтай харилцах"-ыг хэлдэг". Орчуулж мэдэхгүй бол мэддэг хүмүүсээс нь асууж бай.. Түүнээс биш ингэж дураараа цээжний бангаар орчуулж болохгуй. Тэр тусмаа сэтгүүлч хүн.. Ойлгоо..

Avatar

Нэргүй 2023-12-06 66.181.184.99

Путин шизо. а******н

Avatar

Нэргүй 2023-12-06 66.181.178.146

Анхтуяа сэтгүүлч ээ,
Их Британи гэдэг улс байхгүй. Харин Британи гэвэл өөр. Сайн бод. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс гэдэг албан ёсны нэршлээс дураараа салгаж хэрэглэж болохгүй шүү. Цаашид анхаарна биз.

Avatar

Нэргүй 2023-12-06 202.21.108.36

Тулж харьцах шаардлагагүй, ач холбогдол багатай хүн гэдгийг нь 2 дмол утгагүй айхтар илэрхийлж байгаам шүү.

Avatar

Нэргүй 2023-12-06 202.9.46.91

Битгий тэнэгт! Өөрийнхөө кабинетын гишүүд, цэргийнхнийг хүртэл асар урт ширээний нөгөө үзүүрт суулгадаг биз дээ? Танай Путлер паранойя туссан нь тодорхой

Avatar

Нэргүй 2023-12-06 202.126.88.79

хулгайч яргачин гэмт хэрэгтэн сдакууд угаасаа өөрийнх нь хэргийг мэдэж байгаа хүмүүсээс өөрийн эрхгүй цэрвэдэг бөгөөд дотроо хамгийн их үзэн яддаг юм гэнэ билээ… Хөөрхий шар өвгөн дэлхийн ониг шааж байна даа

Avatar

Нэргүй 2023-12-06 202.126.90.64

ПУТЛЕР – ГИТЛЕР СЛАВА УКРАЙНЕ !!!

Avatar

Нэргүй 2023-12-06 66.181.182.105

болжмор шиг тархитай оруулж мэдээ нь хошного шиг

Avatar

Нэргүй 2023-12-06 202.21.105.12

хуурамч путлёр танигдахгүй гэсэн явахгүй заль бна

Avatar

Нэргүй 2023-12-06 185.244.192.175

хов жив бичхээс өөр ажилгүй болж дээ

Avatar

Нэргүй 2023-12-06 139.5.217.196

Мэдрэл болчиж

Avatar

Нэргүй 2023-12-06 66.181.160.7

оруулж бгаа мэдээнийхэн царай хаха

Avatar

Нэргүй 2023-12-06 202.126.90.32

эзэн хаан юм уу энэ зөнөг

Avatar

Нэргүй 2023-12-06 59.153.113.41

Агуу Петр хаанаас ч илүү агуу болох гээд наацан чинь байдаггүй.. Өөрийнхөө эхлүүлсэн дайнд гацчаад гүйцээе гэхээр гүйцээж чаддаггүй, дуусгая гэхээр дуусгаж чаддаггүй, мань Халзаадай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж