ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Даваа гаригт Кремлийн ордонд асар том алтан хаалганы өмнө гадаадын шинэ Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ албан ёсоор өргөн барьж байх үеэр үг хэлсэн. Энэ үеэр Путин Москвад суугаа Их Британийн шинэ Элчин сайдаас нэлээд цэрвэсэн байдалтай байв. Путин энэ үйлдлээ “эрүүл ахуйн шалтгаантай” холбон тайлбарласан бөгөөд гадаадын дипломатчдын цугларалтад хол хөндий ханджээ.
Путин гадаадын дипломатчдыг хүлээн авч уулзахдаа тэднээс 20 гаруй метрийн зайтай зогссон бөгөөд "Харамсалтай нь, эрүүл ахуйн шалтгаанаар бид илүү их ярилцаж, хоорондоо харилцаж чадахгүй нь. Улс төрд төдийгүй эрүүл мэндийн салбарт ч илүү сайн цаг ирэх болно гэж найдаж байна" гэж хэлсэн байна. Түүнчлэн Лондон, Москвагийн харилцаанд "сайнаар өөрчлөлт гарна" гэж найдаж байгаагаа нэмж хэлэв.
Өмнө нь Путин цар тахлын үеэр гадаадын нэр хүндтэй зочидтой урт ширээний хоёр талд суун, хэлэлцээ хийж байв.
Дашрамд дурдахад, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас ОХУ-д суух Элчин сайдаар Найжел Кейси өнгөрсөн арваннэгдүгээр сард томилогдсон.
ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ