ЦУОШГ-ын технологич инженер Э.Дариймаа ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг өглөө.
Тэрбээр "Энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл, нийт нутгийн 70 орчим хувьд зудын эрсдэлтэй байна. Үүний 26 хувь нь нэн их, 43 хувь нь их, 26 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол дөнгөж тавхан хувьд бага эрсдэлтэй байна. Аймгийн дүнгээр авч үзвэл, Увс, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Дорнодын зарим нутгаар нэн их эрсдэлтэй байна.
Үүний зэрэгцээ арванхоёрдугаар сарын 6-ний мэдээгээр нутгийн 71 орчим хувь нь цаг уурын ажиглалтын талбайн хэмжилтээр 1-37 см зузаан, хунгарласан газраа 50 гаруй см цасан бүрхүүлтэй болсон байна. Үүнээс хамгийн их нь Увс, Завханы нутгаар 10-37 см байна зузаан цасан бүрхүүлтэй.
Мөн 11 аймгийн 30 суманд цагаан зудын нөхцөл бүрдсэн бол 12 аймгийн 48 сум цагаанаар зудархуу байдалтай байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 16-19-нд ихэнх нутгаар дулаарч, цасан бүрхүүлийн өнгөн хэсэг хайлж мөсөн бүрхүүл үүссэн нь малын бэлчээрлэлтийг улам хүндрүүлэх нөхцөл болж байна. Монгол орны хэмжээнд арваннэгдүгээр сар гарсаар гурван удаа цаг агаар муудсан. Эхнийх нь арваннэгдүгээр сарын 3-наас 5-ны өдрүүдэд болж, Төв аймгийн нутгуудаар 18 метр/ секунд хүрч салхилж, долоон хүн амь эрсэдсэн. Арванхоёрдугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Ховд аймагт 5-15 градусаар дулаарч, дулааны салхи ажиглагдаж, 28-38 метр/ секунд хүрсэн. Цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан.
Өнөө шөнөөс Баян-Өлгий, Ховд аймагт хүчтэй салхи салхилж, халуун хуурай салхи ажиглагдаж, 28-38 метр/ секунд давах төлөвтэй байна. Гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй байна. Энэ процесс маргааш нь үргэлжилж, Завхан, Архангай, Булган, Хөвсгөл, Дархан, Сэлэнгэ, төвийн аймгуудын баруун хойд талын сумдуудаар цас орж, цасан шуурга шуурна.
Холбоотой мэдээ