"Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4 хэргийг нь танилцуулаагүй байж, цагдан хорьсон"

Хуучирсан мэдээ: 2023.12.06-нд нийтлэгдсэн

"Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4 хэргийг нь танилцуулаагүй байж, цагдан хорьсон"

"Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4 хэргийг нь танилцуулаагүй байж, цагдан хорьсон"

 Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар өнөөдөр /2023.12.06/ мэдээлэл хийлээ.


Түүний өмгөөлөгчийн зүгээс "Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Чингэлтэй дүүрэгт хилийн хориг тавьсан шийдвэрийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт нийслэлийн Чингэлтэй дүүргийн хилийн хоригийг тухайн дүүргийн ерөнхий шүүгчид прокурор гомдол гаргаж, хүчингүй болгох ёстой байтал СХД дээр шийдвэрийг хүчингүй болгосон. Чингэлтэй дүүргийн шүүгчийн захирамж хүчинтэй юм уу, үгүй юм уу. Иймэрхүү процессын алдаа гарсан. Өмгөөлөгчдийн багийн зүгээс холбогдох арга хэмжээг авч, тодорхой ажлыг хийж байна" гэв.

Өмгөөлөгч н.Хонгорзул:

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт СХД-ийн ерөнхий шүүгчийн шийдвэрээр 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ны өдөр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-т зааснаар эрх бүхий байгууллагын мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг өгөх боломжгүй байгаа. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд Эрүүгийн хуулийн 13.14 зүйлд заасны дагуу илт худал мэдээлэл тараах, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гаргасан байж болзошгүй гэж таван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Үүнээс Чингэлтэй дүүрэгт шалгагдаж байгаа нэг хэрэгт яллагдагчаар татах тогтоолтой танилцаж байх процесст эрүүл мэндийн шалтгаанаар тухайн ажиллагаа дуусгавар болсон байдаг. Үлдсэн дөрвөн хэрэг дээр түүнийг яллагдагчаар татах тогтоолыг танилцуулаагүй байдаг.

Таслан сэргийлэх арга хэмжээг Н.Өнөрцэцэгт авсан нь үндэслэлтэй юу. Эрүүгийн хуулийн 14.9.1  зүйлд шүүх дараах үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана гэсэн байдаг. Яллагчдагч гэж хэн бэ гэдэгт Эрүүгийн хуулийн 7.1 зүйлд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг хэлнэ гэсэн байгаа.

Тэгэхээр таван хэргийн нэгт л яллагдагч болсон байна. Үлдсэн дөрвөн хэрэгт яллагдагчаар татагдаагүй. Тухайн хэргүүдийг нэгтгэж, яллах тогтоолыг өөрчилснөө мөн тайлбарлах ёстой. Үүний дараагаар цагдан хорих үндэслэл үүснэ. Тэгэхээр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг үлдсэн дөрвөн хэргийг нь танилцуулаагүй байхдаа цагдан хорих шийдвэрийг гаргалаа. Ийм учраас бид Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдээгүй байна гэдэг байр суурийг илэрхийлж байна гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж