Үхүүлж буй хотдоо хоёр дахин илүү татвар төлнө

Хуучирсан мэдээ: 2023.12.06-нд нийтлэгдсэн

Үхүүлж буй хотдоо хоёр дахин илүү татвар төлнө

Үхүүлж буй хотдоо хоёр дахин илүү татвар төлнө

Утаа их гаргаад буй айлуудыг дроноор шалгана гэж дэмийрээд суудлаасаа огцорсон сайдын явдал ердөө жил гаруйн өмнө болсон. Гэтэл өнөөдөр “10 хувийн” гэгддэг   Ц.Даваасүрэн “Нийслэлчүүдийн 30 хувь нь юу ч хамаагүй түлдэг” гэж ичихгүй иргэдийг гүтгэн доромжилж сууна. Ямар ч судалгаа, шинжилгээгүй иргэдийг доромжилж, дарамталж байдаг болсны ердөө хоёрхон жишээ энэ. Гэтэл судалгаа харвал,

-2017 онд 34 нүүрс

-2018 онд 30 /нүүрс/

-2019 онд 1664,/шахмал түлшнээс/

-2020 онд 1463 ,/шахмал түлшнээс/

-2021 онд 1153,/шахмал түлшнээс/

-2022 онд 1426 ,/шахмал түлшнээс/

-2023 он гарсаар 2665,/шахмал түлшнээс/ хүн угаартжээ. Үүнээс 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар 57 хүн угаартаж нас барсан байна. Ганцхан энэ тоо шахмал түлш ямар гамшиг авчирч буйг хангалттай батална. Гэтэл ийм хариуцлагагүй мэдээллийг тэд хийдэг төдийгүй ийм гамшгийн бүс нутагт амьдарч, ажиллаж байгаагийнхаа төлөө нийслэлчүүд хоёр дахин их албадан татварыг төлөхөөр болж байна.

Чоно борооноор гэгчээр нүүрсний хулгайн сонсголд олон нийт анхаарлаа хандуулж байх зуурт НИТХ төсвөө баталжээ. Ингэхдээ Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төсөлд санал хурааж дэмжжээ. Ингэснээр,

-Бүх төрлийн тамхи болон согтууруулах ундааны барааны албан татварт 2.0 хувь

-Баар, ресторан, зочид буудал, амргалтын газар, автомашин угаалга, авто үйлчилгээ зэрэг хотын бүх үйлчилгээнд 2.0 хувь татвар тогтоолоо. Өөрөөр хэлбэл, хотын татвар хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг.

Хотын иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохироод өөрсдийн буруу болоод үлддэг байсан бол одоо хоёр дахин илүү татвар төлдөг болно гэсэн үг. Мэдээж үүнийг дагаад үйлчилгээний зардал, бараа бүтээгдэхүүн үнэ өснө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж