ОХУ-аас бүрэн хэмжээний дайралт эхлүүлснээс хойш "Украины баатар" цол хүртсэн алба хаагчид болон нөхөн шагнагдсан цэргүүдийн ар гэрийнхэнд улсаас байр олгохоор болсныг ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр мэдээллээ.
Украины ерөнхийлөгчийн албанаас мэдээлснээр дайн эхэлснээс хойш баатар цолоор шагнуулсан 12 алба хаагч, нөхөн шагнагдсан есөн цэргийн ар гэрийнхэнд эхний ээлжинд орон сууцны сертификат олгожээ. Сертификат гардуулах ёслолын үеэр Зеленский хэлэхдээ, "Улс эх орныхоо төлөө амиа өргөсөн цэргүүдийнхээ ар гэрийг төр асарч халамжлах ёстой. Энэ бол баатарлагаар эх орноо хамгаалж буй хүмүүсийн төлөө бидний хийж чадах маш бага зүйл" гэжээ.
"Украины баатар" цолыг 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш 360 цэрэг хүртсэний 210 нь нөхөн шагнагдсан байна. Украины баатар цол нь иргэнд олгогддог төрийн өндөр дээд шагнал юм.
ЭХ СУРВАЛЖ: THE KYIV INDEPENDENT
Холбоотой мэдээ