Путин ярих юмтай байхын тулд армиа шахамдуулж байна

Хуучирсан мэдээ: 2023.12.06-нд нийтлэгдсэн

Путин ярих юмтай байхын тулд армиа шахамдуулж байна

Путин ярих юмтай байхын тулд армиа шахамдуулж байна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 14-нд иргэдтэй утсаар харилцаж, асуултад хариулах уламжлалт ярилцлагын нэвтрүүлгээ хийнэ. Үүнээс өмнө Украины Авдийвка хотыг эзлэхийг армидаа даалгажээ.

Тус хотыг эзлэхийн тулд илгээгдсэн 100 гаруй цэргийн ар гэрийнхэн Путинд захидал бичсэн байна.  Захидалд бичсэнээр цэргүүд дайчилгаанаас хойш 10 гаруй сарын  хугацаа өнгөрч байгаа бөгөөд Авдийвкагаас 700 метрийн зайд фронтын шуудууг эзэлж, байнгын галын дор байгааг учирлажээ. Оросын довтолгооны идэвхтэй үе шат өнгөрсөн арваннэгдүгээр сард эхэлсний дараа цэргийн командлал дунд зэргийн  гэмтэлтэй цэргүүдийг довтолгооны ангиудад байрлуулах тушаал өгсөн гэж тэдний төрөл төрөгсөд хэлэв.

Эрэн сурвалжлах чиглэлээр мэргэшсэн "Важные истории" сэтгүүлийн мэдээлснээр Авдийвкаг ямар ч үнээр хамаагүй эзлэхийн тулд  Оросын командлагчид шархадсан цэргүүдийг байлдааны ажиллагаанд илгээж, тэднийг нуувчиндаа эмчлэхийг тушааж байна гэжээ. 

ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж