Тахилтад осол гаргасан жолоочид 4.6 жилийн хорих ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2023.12.06-нд нийтлэгдсэн

Тахилтад осол гаргасан жолоочид 4.6 жилийн хорих ял оноожээ

Тахилтад осол гаргасан жолоочид 4.6 жилийн хорих ял оноожээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Тахилтын замд осол гаргасан жолоочоос 184 сая төгрөг гаргуулж, дөрвөн жил зургаан сарын хорих ял оноожээ. Прокурорын байгууллагаас тухайн жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэн, явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаагүй, гарцаар гарч явсан явган зорчигчдод зогсч зам тавьж өгөөгүй.

Улмаар гарцаар гарч явсан насанд хүрээгүй хохирогч хоёр хүүхдийг мөргөж, нэг хүүхдийн амь насыг хохироож, нэг хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон, нэг  хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцжээ.
Гэмт хэрэг нь 1-5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл 1-5 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчлагдсан байдаг.
Хүндэвтэр гэмтэл учруулсан хохирогч хүүхдийн сэтгэл санааны болон бие мах бодид учруулсан хохиролд 11 сая төгрөг, амь хохирсон хүүхдийн ар гэрт сэтгэл санааны хохиролд 171 сая төгрөг тус тус шүүгдэгчээс гаргуулж, дөрвөн жил зургаан сарын хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээр хасч шийдвэрлэсэн байна.

Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 12:41 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 33 дугаар хороо, Тахилт орчим буюу дөрөвдүгээр буудал дээр замын гарцаар гарч явсан хоёр хүүхдийг машин мөргөсөн гэх дуудлага мэдээллийг өгсөн байдаг. Дуудлагын дагуу Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгалт хийсэн. Осол болсон газарт гарцаар гарч байсан 12-13 насны хоёр хүүхдийг "Тоёото приус" маркийн автомашинаар мөргөж, ослын газарт 12 настай эмэгтэй Н гэгч нас барсан. Харин 13 настай Х гэгч охины биед хүнд гэмтэл учирч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан юм.

Осол гаргасан жолооч тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг багажаар шалгахад урьдчилсан байдлаар архи хэрэглэсэн нь тогтоогдоогүй.

Жолоочийн хувьд 27 настай, эрэгтэй хүн байсан. Нийт эцэг эхчүүд болон жолооч нар тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа хором мөч бүртээ анхаарал болгоомжтой байж, сургуулийн орчинд тээврийн хэрэгслийнхээ хурдыг сааруулж зорчих хэрэгтэй. Бага насны хүүхдүүдийг хичээл тарах үеэр гараас гарт хүргэж, хүргэж, авч байх нь зүйтэй. Таны анхаарал болгоомжгүй байсан нэг хором хүний амь нас, эд хөрөнгөд нөхөж баршгүй хохирол учруулдаг гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж