Оросын армийн бүрэлдэхүүнд байлдаж байсан балба цэргүүд амиа алдсан хэрэг хэд хэд гарчээ. Тиймээс тус улсын эрх баригчид балба цэргүүдийг фронтод илгээхгүй байхыг Оросоос хүслээ. Мөн цэргүүдийн цогцсыг нэн даруй буцааж, ар гэрийнхэнд нь нөхөн төлбөр олгохыг хүсчээ. Балбын ерөнхий сайд Пушпа Камал Дахалын мэдэгдсэнээр 2022 оны хоёрдугаар сараас хойш Украинд зургаан цэрэг амиа алдсан байна.
Түүнчлэн Оросын армийн бүрэлдэхүүнд байлдаж байгаад баригдсан Балбын нэг цэргийг Украины армиас суллахаар тус улсын Гадаад хэргийн яам ажиллаж байна.
Гуркууд буюу балба цэргүүд 1947 онд Энэтхэг улс тусгаар тогтнолоо олж авснаас хойш байгуулсан гурван улсын гэрээний дагуу Их Британи, Энэтхэгийн армид алба хаах болсон. Дайны талбар дахь эр зориг, байлдааны ур чадвараараа балба цэргүүд алдартай.
Балба улс Оростой гэрээ байгуулаагүй боловч Украины дайнд 150-200 хөлсний цэрэг тулалджээ. Оросын арми санхүүгийн таатай санал тавин балба залуусыг Украинд тулалдуулж байгааг Москвад суугаа Элчин сайд Милан Раж Туладхар мэдэгдлээ. Тиймээс Балбын Гадаад хэргийн яам иргэдээ олон улсын гэрээнд зааснаас бусад тохиолдолд гуравдагч орны армид элсэхгүй байхыг уриалжээ.
Эх сурвалж: INDEPENDENT