Монгол Улс 600 сая долларын “Хуралдай” бондыг эргүүлэн авахаар хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2023.12.06-нд нийтлэгдсэн

Монгол Улс 600 сая долларын “Хуралдай” бондыг эргүүлэн авахаар хөдөллөө

Монгол Улс 600 сая долларын “Хуралдай” бондыг эргүүлэн авахаар хөдөллөө

Сангийн яамны зүгээс Засгийн газрын гадаад өрийн төсөвт үзүүлэх ачааллыг урт хугацаанд бууруулах, өрийн багцын эргэн төлөлтийн дундаж хугацааг уртасгах, гадаад үнэт цаасны төлбөрийг боломжит хэмжээгээр төсвөөс төлж нийт үлдэгдлийг бууруулах зорилгоор Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022, 2023-2025 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн 2022-2024 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 2.2 тэрбум ам.долларын гадаад үнэт цаасны үлдэгдэл төлбөрүүдийг Сенчири I, II, III төслүүдийн хүрээнд өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүллээ.

Өмнө нь 2021 онд авч хэрэгжүүлсэн Сенчири I төслийн хүрээнд  Монгол Улс түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бол  2023 оны нэгдүгээр сард авч хэрэгжүүлсэн Сенчири II төслийн хүрээнд хөгжиж буй орнуудад хаалттай байсан зах зээлд өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн анхны орон болж, дефолтын эрсдэлээс бүрэн сэргийлж чадсан.

Харин энэ удаа хугацаа нь тулаад байсан “Хуралдай” бондын үлдэгдэл 392.5 сая ам.долларын төлбөрийг дахин санхүүжилт хийх өрийн зохицуулалтын арга хэмжээг Сенчири III төслийн хүрээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 20-28-ны өдрүүдэд амжилттай авч хэрэгжүүллээ.

Тухайлбал, 350 сая ам.долларын Сенчири III бондыг 7.875 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатайгаар 2023 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр олон улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалж, 2024 оны гуравдугаар сард эргэн төлөгдөх хуваарьтай “Хуралдай” бондын үлдэгдэл 392.5 сая ам.долларын бондын тодорхой хэсгийг буцаан худалдан авлаа.

Шинээр арилжаалсан Сенчири III бондын олон улсын хөрөнгө оруулагчдаас ирсэн нийт захиалга 4.8 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэндээ хамгийн өндөр захиалга буюу 13.7 дахин давсан өрийн зохицуулалтын арга хэмжээ боллоо.

Түүнчлэн Сенчири III бондын хүүгийн түвшин дэх Монгол Улсын Засгийн газрын эрсдэлийн түвшин буюу spread нь мөн түүхэндээ хамгийн бага буюу 2.3 хувь болсон нь Засгийн газрын өмнө гарган арилжаалж байсан гадаад бондуудын эрсдэлийн дундаж түвшин болох 5.5 хувиас 2 дахин багассан үзүүлэлт юм. Хэрэв энэ үед АНУ-ын төв банкны бодлогын хүү 0-1 хувьтай байсан бол Монгол Улсын Засгийн газар 2.3-3.3 хувийн хүүтэй бонд гаргах боломжтой байсан гэсэн үг юм.

Засгийн газар ийнхүү хугацаа нь тулсан, өндөр дүнтэй гадаад өр төлбөрүүдийг өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд дахин санхүүжүүлснээр төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх өрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барих, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад эерэг нөлөө үзүүлэх төдийгүй Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хадгалж, цаашид сайжруулахад чухал нөлөөтэй.

Тус өрийн зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд олон улсын J.P.Morgan, HSBC хөрөнгө оруулалтын банкнуудтай хамтран ажилласан.

Сангийн сайдаар ахлуулсан Сангийн яам, Монголбанкны төлөөлөгчид  шинээр арилжаалах бондын Рөүдшоуг арваннэгдүгээр сарын 20-27-ны өдрүүдэд Хонг Конг, Сингапур, Лондон, Нью Иорк хотуудад зохион байгуулж, нийт 60 гаруй их наяд ам.долларын хөрөнгө удирддаг 200 гаруй хөрөнгө оруулагчтай уулзаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг танилцуулж хөрөнгө оруулагчдын сонирхсон асуултад хариулт өгч ажиллаа.

ЭХ СУРВАЛЖ: INTELLINEWS.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж