Бизнесийн орчин цар тахлын өмнөх үеэс ч мууджээ

Хуучирсан мэдээ: 2023.12.06-нд нийтлэгдсэн

Бизнесийн орчин цар тахлын өмнөх үеэс ч мууджээ

Бизнесийн орчин цар тахлын өмнөх үеэс ч мууджээ

МҮХАҮТ-аас “Монголын бизнесийн орчин-2023” судалгааны үр дүнг танилцууллаа.  МҮХАҮТ, МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран энэ 2023 оны 4-12 дугаар сарын хугацаанд хийсэн уг судалгаанд  үндэсний 4606 аж ахуйн нэгжийг хамруулсан байна. Судалгааг гурван жил тутамд явуулдаг бөгөөд бизнесийн орчны нөхцөл байдлыг 300 орчим нарийвчилсан үзүүлэлтүүдээр судалдаг, мөн хамгийн олон аж ахуйн нэгжүүдийг хамруулдаг үндэсний хэмжээний бизнесийн орчны гол үнэлгээ юм.  Судалгааны гол үр дүн:

  • 2023 оны Бизнесийн орчинд бизнес эрхлэгчид 2.68 гэсэн үнэлгээ өгсөн байна. Энэ үнэлгээг цар тахлын өмнөх 2020 онтой харьцуулахад 0.23 нэгжээр буурсан дүн гарчээ. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид цар тахлын өмнөх үетэй харьцуулахад бизнесийн орчин муудсан гэж үзсэн байна.
  • Судалгааг ерөнхий 5 орчны болон нарийвчилсан дэд орчны 300 орчим үзүүлэлтүүдээр үнэлж үр дүнг нэгтгэдэг. Ерөнхий таван орчны үнэлгээг авч үзвэл Засаглал хууль эрх зүйн орчны үнэлгээ хамгийн бага ба 2.4 гэсэн авсан байна. Цаашид төрийн үйл үйл ажиллагааг сайжруулахад дүрэм журмын тодорхой байдал, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хүнд суртлыг бууруулах шаардлагатай гэж бизнес эрхлэгчид үзжээ.
  • 2020 оноос сайжирсан ганц үнэлгээ нь бизнесийн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой үзүүлэлт гарсан байна. Цар тахлын нөлөөгөөр бизнесийнхэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь бизнесийн дотоод үйл ажиллагааг сайжруулахад нөлөөлсөн гэж үзжээ.
  • Бизнесийн орчныг сайжруулахад бизнесийн санхүүжилтийн эх үүсвэр, зээлийн олдоц нөхцөлийг сайжруулах, татварын таатай орчин бүрдүүлэх, бизнестэй холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой ойлгомжтой байх зэрэг нь хамгийн чухал байна гэжээ.

Олон улсын судалгаагаар эдийн засгийн хямралын дараа бизнесийн сэргэлт, өсөлт өргөжилт, удаашрал гэсэн үе гурван шат дамждаг бөгөөд S&P500 компаниудын мэдээлэлд үндэслэн шинжилгээ хийхэд 1960-2019 онд долоон хямрал, долоон сэргэлт, 12 өсөлт, 11 удаашрах үе шатууд тохиосон байдаг.

Харин манай улсын эдийн засаг 2019 оныг дуустал дунджаар найм орчим хувиар өсөж байжээ. Цар тахлын сөрөг нөлөөгөөр агшиж 2023 оны III улиралд 6.9 хувиар өсөж, одоо л цар тахлын өмнөх үеийн дундаж өсөлтийн түвшинд хүрээд байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт цар тахлын нөлөөгөөр жилээр харвал “V” хэлбэртэй, жил бүрийн эхний зургаан сарын байдлаар харвал “W” хэлбэрийн өөрчлөлттэй буюу бид хямралын дараагийн эдийн засгийн сэргэлтийн үедээ явж байгаа аж. Олон улсын судалгаагаар сэргэлтийн дараа биднийг эдийн засгийн өсөлт өргөжилтийн үе хүлээж байгааг судалгаанд онцолжээ.

Судалгааны дүгнэлтээс үзэхэд, цаашид хямралын дараах сэргэлт, өсөлтийн үе шатуудад аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, эдийн засаг бизнесийн салбараа өргөжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, шаардагдах дэмжлэгийг оновчтой тодорхойлох ач холбогдолтой гэж тодорхойлсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж