НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Дуусах цаг, огноо: 2023 оны арванхоёрдугаар сарын 8-ны 17:00 цаг
НЭГДСЭН ХЯНАЛТ, УДИРДЛАГА, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН (SCADA) ИНЖЕНЕР
Монголын МСС нь Нэгдсэн хяналт, удирдлага, мэдээллийн систем (SCADA)-ийн инженерийн албан тушаалд нээлттэй ажлын байр зарласан бөгөөд уг ажлын байр нь Монголын МСС-ийн Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захиралд инженерийн чиглэлээр өргөн цар хүрээтэй дэмжлэг үзүүлж, SCADA системийн зураг төсөл, угсралтын хэрэгжилтийг хангаж ажиллах үндсэн чиг үүрэгтэй болно.
Үндсэн ажил үүрэг:
- Хөтөлбөрийн менежментийн зөвлөх (Program Management Consultant) буюу ФИДИК-ийн инженертэй өдөр тутамд хамтран ажиллаж, төслийн захирал болон Удирдлагын багийн бусад гишүүдэд төслийн хэрэгжилтийн талаар бичгээр болон амаар тайлагнах;
- Шаардлагатай нөөц, учирч болзошгүй саад, бэрхшээл, эрсдэл зэргийг тодорхойлж, тэдгээрийг саармагжуулах арга, стратегийг боловсруулан Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захиралд тайлагнах;
- Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагааны багийн хэрэгжүүлж буй “Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах” төслийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулах ажилд дэмжлэг үзүүлэн ажиллах;
- Төслийн цахилгаан хангамжийн дэд бүтцийн барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллана. Үүнд: удирдлагын хяналтын систем, багаж хэрэгслийн (I&C) удирдлагын систем, тоног төхөөрөмжийн угсралт гэх мэт орно;
- Нэгдсэн хяналт, удирдлага, мэдээллийн системийн (SCADA) тоноглолуудыг бусад тоног төхөөрөмжүүд болон программуудтай холбож тасралтгүй үйл ажиллагааг хангах.
Мэргэжлийн шалгуур:
Боловсрол:
- Цахилгаан, автоматжуулалт, механик инженер болон компьютерын шинжлэх ухааны инженер зэрэг ижил төстэй чиглэлээр бакалаврын болон түүнээс дээш зэрэг эзэмшсэн байх.
Ажлын туршлага:
- Дэд бүтэц, барилга угсралтын төсөл, хөтөлбөр болон ус хангамж ариутгах татуургын дэд бүтцийн бүтээн байгуулалтын нэгдсэн хяналт, удирдлага, систем дээр ажиллаж байсан таван (5) жилийн ажлын туршлагатай.
- Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст төслийн бичиг баримтын бүрдлийг хүлээлгэн өгч байсан туршлагатай.
- Анализаторуудын суурилуулалт, тохируулга, засвар үйлчилгээ хийх, цахилгаан болон механик тоног төхөөрөмжийн автоматжуулалт, удирдлагын системийн суурилуулалт, тохируулга, засвар үйлчилгээний зохих мэдлэгтэй байх.
- Хаалт, холбох хэрэгсэл, насос зэрэг механизмуудын төрөл, ашиглалтын зориулалт, ажиллагааны горимын талаар мэргэжлийн түвшний ойлголттой байх.
- Пропорционал-интеграл-уламжлалын хяналт (PID)-ын үйл ажиллагааны зарчмын дагуу технологийн процессыг удирдаж байсан.
- Технологийн удирдлагын логик функцүүдийг хянах чадвартай.
- Үйлдвэрлэлийн зориулалттай технологийн удирдлагын системийн Siemens, ABB, Honeywell, Schneider зэрэг үйлдвэрлэгчдийн Программчлагдах логик удирдлага (PLC,), модулиуд дээр гардан ажиллаж байсан туршлагатай.
- Үйлдвэрлэлийн зориулалттай технологийн удирдлагын системийн программ хангамжууд, Modbus зэрэг нийтлэг интерфейс ашиглах чадвартай байх, сүлжээний модулиудын тохиргоо хийх чадвартай байх.
Хэлний мэдлэг
- Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш) байх.
Үндсэн ур чадвар:
- Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
- Багийн гишүүд болон хамтрагч байгууллагуудтай уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллах.
- Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
- Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх;
- Мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах зэрэг ур чадварыг эзэмшсэн байх зэрэг ур чадварыг эзэмшсэн байх.
ХОЛБОГДОХ ХАЯГ:
Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломын хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ. (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).
Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.
Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.
Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбогдоно.
Нэргүй 2023-12-06 43.228.130.63
bvtehgui zavaan ajillahad hetsuu gazar