"Шахмал түлшний төлөө агаарын чанарыг үнэлэх журмыг өөрчилсөн"

Хуучирсан мэдээ: 2023.12.06-нд нийтлэгдсэн

"Шахмал түлшний төлөө агаарын чанарыг үнэлэх журмыг өөрчилсөн"

"Шахмал түлшний төлөө агаарын чанарыг үнэлэх журмыг өөрчилсөн"

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой нотлох баримтын талаар иргэдийн төлөөлөл өнөөдөр /2023.12.06/ мэдээлэл хийлээ.


"No war” хөдөлгөөний Л.Ганхөлөг:

-Түүхий нүүрсийг нунтаг хэлбэрт оруулж байгаад барьцалдуулагч ашиглан хийснийг шахмал түлш гээд байгаа. 2018 оны хоёрдугаар сард Засгийн газрын 62-р тогтоолоор Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн хориглосон. Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2018 оны аравдугаар сард тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байсан Н.Цэрэнбат Агаарын чанарыг үнэлэх журмыг шинэчлэн баталсан. Шалгуурыг нь бууруулчихсан. Олон улсын стандартын дагуу өмнө нь үнэлдэг байсныг журмыг өөрчилснөөр эрүүл мэндэд хортой агаарын чанарын үзүүлэлтийг бууруулж, нэг ангиллыг байхгүй болгосон. Үүгээрээ сайжруулсан шахмал түлш хоргүй, үр дүнтэй гэж ард түмний тархийг угаахад ашигласан. Олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд Улаанбаатарт агаарын чанарыг үнэлэхдээ Монгол Улсын албаны ёсны үзүүлэлтүүдийг авахгүйгээр өөрсдөө станц зоогоод олон улсын стандартыг хэрэглэж эхэлсэн.

Олон иргэд угаартаж нас бараад эхлэхэд албаныхан хүн угаасаа угаартдаг юм, галлагаагаа буруу хийгээд байна гэж тайлбарлах болсон. Сүүлийн 45 хоногт 349 хүн угаартсан. Энэ нас бараад байгаа хүмүүсийн талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй биш.

Түүхий нүүрс түлсэнээс сайжруулсан түлшний утаанаас хоруу чанараараа 270 дахин илүү байна гэдэг судалгаа гарсан. Бээжинд өмнө нь уг шахмал түлшийг хэрэглэж байсан. PM10, 2,5 үзүүлэлтүүдээс гадна өөр химийн элементүүдийг илрүүлэх судалгаа хийсэн. Ингэхэд олон цагирагт ароматик устөрөгч илэрсэн бөгөөд энэ нь үр зулбалт, хорт хавдар, мутаци үүсгэдэг нь тодорсон.

Манай эрдэмтдийн хийсэн судалгаагаар бол шахмал түлшний нөлөөгөөр Монгол Улсын иргэдийн дунд уушгины хорт хавдрын эрсдэл 10 дахин нэмэгдсэн гэж гарсан.

2019 оноос хойш хэрэглэж байгаа шахмал түлшийг үйлдвэрлэх зорилгоор хэрэгжүүлсэн хөтөлбөрт 1 тэрбум ам.доллар зарцуулсан. Гэтэл Тавантолгой түлш компанийн алдагдал нь 553 тэрбум төгрөг болсон байна.

Үүнийг шийдэхийн тулд шинэ цахилгаан станц барих шаардлагатай. Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болсноор 50, 60, 100 жил цахилгаанд санаа зовнихгүй амьдрах боломжтой. Хоёр цахилгаан станц барих хэмжээний мөнгөөр сайжруулсан түлш нэртэй хор үйлдвэрлэсэн байна. Мөн 3 шинэ цэвэрлэх байгууламж барих боломжтой их хөрөнгө, 500 км урт инженерийн шугам сүлжээ барих боломжтой байсан.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн, анагаах ухааны доктор Н.Одонгуа:

-Агаар орчны аюулгүй байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөр 2017 онд анх батлагдснаас хойш долоо дахь жилдээ орж байна. 2024-2025 онд уг үндэсний хөтөлбөр дуусна. Хөтөлбөрт тусгасан шалгуур үзүүлэлтийн дагуу нэг ч үзүүлэлт сайжраагүй. Сайжруулсан түлшинд агуулагдаж байгаа хар тугалга зэрэг хүнд металын улмаас нас баралт, өвчлөл нэмэгдэж байна. Ялангуяа, бага насны хүүхдийн цусны хавдар ихэссэн. Энэ жилийн байдлаар шинээр 140 хүүхэд хавдраар оношлогдож бүртгэгдсэн. Шалтгаан нь хүнд метал элементүүд байдаг. Эрүүл мэндийн салбар дангаараа энэ өвчлөл, нас баралтыг бууруулах боломжгүй. 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар 91 хүн угаартаж нас барсан. Энэ мэдээллүүдийг ил болгоогүй байна. Элэгний хавдрыг үүсгэж байгаа хавдрын эсийн шинэ мутаци үүссэнийг ХСҮТ-ийн дарга саяхан мэдээлсэн. Сайжруулсан түлшинд агуулагдаж байгаа хүнд металуудаас үүдэж байгаа. Сүүлийн 2017 онд 27 хүн, 2018 онд 44, 2019 онд 40, 2020 онд 86, 2021 онд 135, 2022 онд 103 хүн гэртээ унтаж байгаад угаартсан. Харин эмнэлэгт ирээд эмчилгээ авчихаад гэртээ хариад нас барсан хүмүүсийг угаартсан гэж авч үздэггүй.

"No war” хөдөлгөөний Д.Монголхүү:

-НҮБ-ээс дэлхийн хамгийн агаарын бохирдолтой хот Бээжинтэй хамтарч сайжруулсан түлший туршилтыг хийсэн. Ингэхэд эхний жилдээ шавьжны төрөл зүйлийн тоо цөөрч, дараагийн жилээс нь өвс ургамлын тоо нь багасчихсан. Энэ үр дүнгээс болоод суурьшмал бүсэд хэрэглэхийг нь хориглож, зөвхөн үйлдвэрийн бүсэд бүрэн шаталттай зууханд ашиглах ёстой гэсэн дүгнэлт гарсан. Дэлхийд хориглосон технологийг яагаад Монголд хэрэглэсэн бэ.

Англи улс 1800-аад оны сүүлээр нүүрсний агаарын бохирдолтой тулгарсан. Үүнээс болоод хүн үй олноороо үхээд эхлэхээр хоёр жилийн дотор Англи улс арга хэмжээ авсан. Гэтэл Монголд 2000 оноос шилжин суурьшил нэмэгдэж, агаарын бохирдол үүсч эхэлсэн.

2019 онд сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө лабораторийн анхны үзүүлэлтүүд нийтэд ил болоод буцаад татагдсан. Үүн дээр хүхрийн агууламж 3 хувьтай гарсан. Хүхрийн агууламж 1 хувиас илүү гарвал хүний амь насанд шууд заналхийлнэ гэж мэргэжилтнүүд анхааруулсан. Хятадад хүхрийн агууламж 1 хувиас хэтэрсэн нүүрс хэрэглэсэн аж ахуй нэгж, иргэнийг шууд цаазалдаг. Утаанаас болоод улаанбаатарчуудын цус өтгөрч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж