Их Британи визтэй гадаадын ажилчдын цалингийн босгыг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.12.06-нд нийтлэгдсэн

Их Британи визтэй гадаадын ажилчдын цалингийн босгыг нэмэгдүүлнэ

Их Британи визтэй гадаадын ажилчдын цалингийн босгыг нэмэгдүүлнэ

Их Британийн засгийн газраас нэгдсэн вант улс руу чиглэсэн цагаачдын урсгалыг  хязгаарлах багц арга хэмжээг боловсруулахдаа, визтэй гадаадын ажилчдын цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Багц арга хэмжээнд зааснаар Их Британи руу визтэй гадаад ажилчдын цалингийн доод хэмжээг 30 хувиар нэмэгдүүлэх гэнэ.

Хууль бус цагаачдын урсгалыг зогсоох нь Риши Сунакийг 2022 онд Их Британийн Ерөнхий сайд болсны дараа тавигдаж байсан гол шаардлагуудын нэг. Консервативуудын тэргүүлсэн Засгийн газар нь бичиг баримтгүй цагаачдын тоог 100 мянгаас буулгах амлалтыг өгчээ.

Визтэй, мэргэшсэн гадаад ажилчдын цалингийн доод хэмжээг 33 мянган ам.доллараас 48800 ам.долларт хүргэж нэмэгдүүлэх бөгөөд энэ нь хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний дутагдлыг нөхөх шинэчлэлтийн арга хэмжээ юм. Түүнчлэн гадаад ажилчид гэр бүлээ Их Британид авчирах журмыг улам чангатгахаар заажээ.

 Их Британид өнгөрсөн жил  745 мянган цагаач ирсэнээр дээд амжилт тогтоож, түүнээс хойш өндөр түвшинд байсаар байна.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж