Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр:
- Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулсан суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын PISA-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүнгийн талаар
- Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээний саналын талаар
- Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар
- Монгол Улс дахь томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар
- Дипломат төлөөлөгчийн газруудын цалин тогтоох нэгжийн тухай Засгийн газрын тогтоолын төсөл
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өөрийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл, арга хэмжээний саналын талаар
- Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийн талаар зэрэг 26 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Мэдээллийг эргэн хүргэнэ.
Холбоотой мэдээ