Орос, Украины арми өргөн хүрээнд дроноор тулалджээ

Орос, Украины арми өргөн хүрээнд дроноор тулалджээ

Орос, Украины арми өргөн хүрээнд дроноор тулалджээ

ОХУ-д эзлэгдсэн Крымийн хойг руу өнгөрсөн шөнө Украины талаас олон тооны дроноор дайралт хийсэн тул Керчийн хоолойн гүүрийг хаахад хүрсэн талаар Москва мэдээлэв. Керчийн гүүр нь ОХУ-ын эх газрыг Крымийн хойгтой холбодог гол зам юм.

Оросын Агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчин нэг шөнийн дотор Крым, Азовын тэнгисийн дээгүүр дайралт хийсэн  41 дроныг саатуулж, устгасан гэж Батлан ​​хамгаалах яам мэдэгдэв. Энэ нь өнгөрсөн наймдугаар сарын 25-нд Украины талаас хийсэн дроны дайралтаас нэгээр л дутуу байсныг онцолж байна. Наймдугаар сарын 25-ны дайралтыг дайн эхэлснээс хойш хамгийн олон дроноор дайрсан халдлагад тооцож байсан.

Харин нөгөө талд ОХУ-аас “Шахед” төрлийн 17 дрон, зургаан С-300 зенитийн пуужингаар нэг шөнийн дотор Украины Львов, Ивано-Франковск, Тернополь зэрэг баруун бүс нутгууд руу дайрсан гэж Украины агаарын цэргийн хүчнийхэн мэдэгдэв. Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин эдгээр нисгэгчгүй онгоцнуудаас 10-ыг нь устгасан гэж Агаарын цэргийн хүчний  мэдэгдэлд дурджээ.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-06 96.255.156.74

202.126.88.70 оркоо модон жорлондоо ч зөв бааж сураагүй байж чи юунд хуцнам ха ха

Avatar

Нэргүй 2023-12-06 66.181.186.105

Москвагийн Орос нь неофашист болж хувираад ах дүү ард түмнээ эзлэн түрэмгийлж бна, тэхдээ орос цэрэг байлдахгүй, дандаа Орос бус үндэстний үр хүүхдүүдийг фронтод илгээж бна түүгээр ч үл барам Балба зэрэг гад аад орны хөлсний цэргээр л байлдаж бна !!!
Халзан чөтгөр Путлер дэлхийн энх тайвныг бусниулж бнаа !!!!!

Avatar

Нэргүй 2023-12-06 66.181.186.105

Путин бол коммунизмын үр могой юм !

Avatar

зочин 2023-12-06 202.126.88.70

Украины нацистүүдийг дэмжигч монголын анархист,нацист, фашистүүдийн л гүтгэлэг. Оросууд барууны 60- аад орны түрэмгийллээс эх орноо хамгаалж байна.Ард иргэдээ нацистүүдийн гарт тамлуулахгүй гэж тэмцэж байна. Үүнийг В.Путин тэргүүтэй нам манлайлж удирдаж байна.Барууны дарангуйлал ,түрэмгийллийг үл хүсэгч ,эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч 140 өөд орон ОХУ-ыг дэмжиж байна.ОХУ сүйрвэл дэлхий бүхэлдээ барууны хөрөнгөтний саварт базагдана.Колонй мэт боолчлуулж мөлжүүлнэ гэж тэд мэдэж байгаа.

Avatar

Ха ха ха 2023-12-06 103.212.119.35

эргүү орос тролл

Avatar

Нэргүй 2023-12-06 66.181.160.25

Киевын орос Москвагийн орос хоёр бие биенээ хядаж байгаа юм биз дээ ..За одоо яая гэхэв ..Хүсээд байгаа бол хядалцаж л байхаас да ..

Avatar

зочин 2023-12-06 202.126.88.70

Барууны хөрөнгөтнүүд ОХУ-ыг сүйрүүлж устгах гэж дайраад, дайн өдөөгөөд ямар ч үр дүнд хүрсэнгүй.Эдийн засаг нь ганхсангүй Энэ орны ДНБ өсөлт 3 орчим хувь байгаа нь АНУ ,барууны ихэнх орноос илүү байна.Батлан хамгаалах чадвар нь ч өсжээ.Нисэгчгүй аппарат буюу дрон л гэхэд сард 5000 -ыг үйлдвэрлэх чадвартай болжээ.Армиа зөвхөн сайн дурынхнаар нэмэгдүүлж байна.Гэтэл Украин сүйрч иргэд нь 53-аас 20 сая болтол багасч,эдийн засгийн тал нь алга болсон,Украин өгөх барууны зэвсгийн нөөц нь дуусч буй гэх

Avatar

зочин 2023-12-06 202.126.88.70

Цөмийн зэвсгийн асар их нөөцтэй агуу гүрэн хэнд ч бууж өхгүй,хэний ч өмнө сөгдөхгүй, хэний ч идэш болохгүй..Тэгээд оросууд угаасаа эх оронч ард түмэн. Украины ард иргэд дайныг хүсээгүй. Энэ дайн бол барууны санаачилсан харгис явуулга. Украинчууд барууны салашгүй хэсэг болж хөгжинө гэсэн хоосон амлалтад хууртан сүйрч байна.ОХУ-ыг устгах барууны хорон явуулгад татагдан орж эх орноо сүйрүүлж байна.Барууны хамаг хүнд хүчир ажлыг хийгч тэнэмэлүүд болж хувирч байна.

Avatar

dronii hubid orosuud 4 dahin ihtei bnaa. 2023-12-06 66.181.184.137

ukrainuud orosiin droniig tegej olonoor ustgaj chadaagui shuu. ingej dandaa hudalaa yrij bnaa..germanii setgvvlch orosuud dronoor 4 dahin ilvv baij ukrainii armid vnen asar ih hohirol uchiruulij bnaa.

Avatar

Нэргүй 2023-12-06 66.181.179.29

Патриот-С систем украйнд ажиллаж байгаа, оросын онгоц яагаад украйн дээгүүр нисэхээс айж байгаа билээ

Avatar

Нэргүй 2023-12-06 47.227.179.89

энэ бол Оросын агаарын хүчин НАТО гоос хоцрогдсоныг хэлээд байгаа юм.Нисэх хүчин нь дайсандаа цохилт хийж чадахгүй байж Сансарын Агаарын Хүчин гэж солиордог юм . Зүгээр сансарт өөр гаригийн биеттэй байлдаад завгүй байгаа бололтой.

Avatar

зочин 2023-12-06 202.126.88.70

АНУ тэргүүтэй барууны өндөр хөгжилтэй гэх 60 аад орон бүлэглэж дайраад, хоёр жилийн хугацаанд,ОХУ-ыг дийлж ганхуулж ч чадахгүй Украиныг сүйрүүлж өөрсдөө хүнд байдалд орж байна мал аа.Өнөө үед улс орнуудын өөрийгөө хамгаалах боломж хүчтэй хөгжсөн.Нисэх онгоц дрон бүү хэл түүнээс хэд дахин хурдан,пуужингуудыг хүртэл устгаж байна.Украины бүх аэрдромууд устсан. Нисэх хүчгүй болсон нь ялагдах нэг шалтгаан болж байна.Барууны өгөх онгоцуудыг байрлуулах газаргүй

Avatar

Зочин 2023-12-06 103.212.116.155

Хоёр Володъя дроноор дайтаж байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж