Орос, Украины арми өргөн хүрээнд дроноор тулалджээ

Хуучирсан мэдээ: 2023.12.06-нд нийтлэгдсэн

Орос, Украины арми өргөн хүрээнд дроноор тулалджээ

Орос, Украины арми өргөн хүрээнд дроноор тулалджээ

ОХУ-д эзлэгдсэн Крымийн хойг руу өнгөрсөн шөнө Украины талаас олон тооны дроноор дайралт хийсэн тул Керчийн хоолойн гүүрийг хаахад хүрсэн талаар Москва мэдээлэв. Керчийн гүүр нь ОХУ-ын эх газрыг Крымийн хойгтой холбодог гол зам юм.

Оросын Агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчин нэг шөнийн дотор Крым, Азовын тэнгисийн дээгүүр дайралт хийсэн  41 дроныг саатуулж, устгасан гэж Батлан ​​хамгаалах яам мэдэгдэв. Энэ нь өнгөрсөн наймдугаар сарын 25-нд Украины талаас хийсэн дроны дайралтаас нэгээр л дутуу байсныг онцолж байна. Наймдугаар сарын 25-ны дайралтыг дайн эхэлснээс хойш хамгийн олон дроноор дайрсан халдлагад тооцож байсан.

Харин нөгөө талд ОХУ-аас “Шахед” төрлийн 17 дрон, зургаан С-300 зенитийн пуужингаар нэг шөнийн дотор Украины Львов, Ивано-Франковск, Тернополь зэрэг баруун бүс нутгууд руу дайрсан гэж Украины агаарын цэргийн хүчнийхэн мэдэгдэв. Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин эдгээр нисгэгчгүй онгоцнуудаас 10-ыг нь устгасан гэж Агаарын цэргийн хүчний  мэдэгдэлд дурджээ.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж