БНСУ-ын мульт визний хугацаа 3-5 жил болжээ

БНСУ-ын мульт визний хугацаа 3-5 жил болжээ

БНСУ-ын мульт визний хугацаа 3-5 жил болжээ

Өмнөд Солонгосын мульт визэнд өөрчлөлт орж, жилээс дээш оршин суусан оюутан визтэй залуус эхнэр, нөхөр, хүүхдээ гурван жилийн мульт виз хүсэх боломжтой болжээ. Мөн дагалдан виз гарахгүй байгаа аав ээж, эхнэр, хүүхэд, нөхрийн визээ энэ визээр мэдүүлэх боломжтой болсон байна. Уг журмыг 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд шинэчилжээ. Ингэснээр анх удаагаа мульт виза хүсч байгаа хүн заавал жилийн виз авахгүйгээр гурван жилээр хүсэх боломжтой гэнэ.

Олон удаагийн визэнд шинээр нэмэгдсэн нөхцөл болон бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Мульт визний хугацаа 3 болон 5 жил болон өөрчлөгдсөн болно. /Олон удаагийн визний нөхцөл хангасан иргэн шууд 3 жилээс эхлэнэ/
  • БНСУ-д эхнэр, нөхөр болон шууд хамаарал бүхий гэр бүл нь (өөрийн болон эхнэр/нөхрийн эцэг, эх, 19 наснаас доош насны хүүхэд) 1 жилээс дээш хугацаагаар оршин сууж буй иргэн
  • Хүчинтэй хугацаа /1 удаа оршин суух хугацаа: 3, 5 жилийн олон удаагийн виз /90 хоног

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

  • Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3.5×4.5см хэмжээтэй өнгөт зураг
  • Гадаад паспорт /Хуулбар 1 хувь /
  • Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт
  • БНСУ-д оршин сууж буй гэр бүлийн иргэний гадаад иргэний үнэмлэхийн хуулбар (оршин суух хүчинтэй хугацаа 6 сараас дээш үлдсэн байх)
  • Төрөл садангийн лавлагаа эсвэл төрсний бүртгэлийн лавлагаа /E-Монголиагаас/
  • D-2~D-4 ангиллын визээр оршин сууж буй тохиолдолд сургуулийн тодорхойлолт, дүнгийн тодорхойлолт
  • E ангиллын визээр оршин сууж буй тохиолдолд ажлын газрын тодорхойлолт
  • Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт
  • Аж ахуйн нэгжийн захирал: Татварын тодорхойлолт, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
  • Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /E-Монголиагаас/, ажлын газрын тодорхойлолт
  • Виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга (хамтран эзэмшигч байх боломжгүй)
  • Гэрлэлтийн лавлагаа /E-Монголиагаас/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-12-06 103.212.118.41

бараг монголд үлдэх хүнгүй болох нь дэ.Төр нь гэж зах хязгааргүй эмх цэгцгүй хулгайч нар үүрэлчихсэн.Үнэн аймшиг.Нэртэйгээр нь бүгдийг нь солонгос улсын иргэн болгочихмоор юм.

Avatar

Зочих 2023-12-06 202.126.89.225

Монголчууд үнэхээр зүгээр адгуус юмаа. СОЛОНГОС ЯВСАН ЭХ ХҮН МОНГОЛД БАЙГАА ХҮҮХДҮҮДЭЭ ХАЯАД ЗҮГЭЭР Л ТЭРТЭЙ НӨХЦӨӨД АЛГА БОЛОХ НЬ ЗҮГЭЭР АДГУУСНААС ДОЛООН ДОР ЮМ ХӨӨЕ ИЙМ УВАЙГҮЙ ГИЧИЙНҮҮДИЙГ ШУУД БАРИВЧЛААД НУТАГ РУУ НЬ БУЦААЖ ДАХИН ЯМАР Ч УЛС РУУ ГАРГАХГҮЙ АРГА. ХЭМЖЭЭ АВАХ НЬ ЗӨВ БАЙХ ШҮҮ. ХҮҮХЭД МӨН Ч ӨРӨВДМӨӨР АЛТАН. ХАРААЦАЙ ШИГ ЭРГЭЛДЭЭЛ ХҮН ХҮНИЙГ ЦАРАЙЧЛААД ҮНЭН ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ АМЬТАД БАЙХ НЬ ТУН Ч ХЭЦҮҮ САНАГДАХ ЮМДАА

Avatar

Нэргүй 2023-12-06 66.181.188.222

зүгээр л улсаа хөгжүүлээд эх орондоо ажиллаад байж болохгүй гэж үү !!!! Сүүл хавчин гадаад руу зугтаж байхаар сонголтоо зөв хийж гадаад орны хөрөнгийг оруулж ажлын байр нэмэгдүүлж ард олны амьдралыг өөд нь татах чадвартай хүчнийг сонгож улс орноо өөртэйгээ хамт арчилан хамгаалая л даа Та тэр Солонгост очоод ямар даргын л ажил хийв гэж дээ энд хийдгээсээ дор л ажилд орно шүү дээ хүний боол ажлын барлаг болдог гээ биз дээ

Avatar

Нэргүй 2023-12-06 202.126.89.97

Ийм болгосон ч гэсэн Монголчуудад виз өгөхгүй. Хошгируулж байгаа юм. Хэрэг төвөгт ордог харласан хэдэн хөгийн лаларнуудаас болж монголчууд нийтээрээ ад үзэгддэг. Нисэх буудалд зөвхөн монголчуудыг л шалгадаг. Монгол бол Зүүн өмнөд Азийн орнууд Африкийн орнуудын түвшинд л байдаг юм ш дээ хаха юу ч гэх вэ дээ чааваас…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж