Өвөрхангайн хүчтэнүүд Хөвсгөлийг илт илүүрхлээ

Өвөрхангайн хүчтэнүүд Хөвсгөлийг илт илүүрхлээ

Өвөрхангайн хүчтэнүүд Хөвсгөлийг илт илүүрхлээ
Монголын үндэсний бөхийн холбооны “Pepsi-Алтан цом”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд үргэлжилж байна. Тав дахь өдрийн “D” хэсгийн хоёр дахь барилдаан Хөвсгөл-Өвөрхангай аймгуудын дунд өрнөж, Өвөрхангай аймгийн баг 19:6-аар илт давуу эхний ялалтаа авлаа.
Өвөрхангай аймгийн багт улсын гарьд Ц.Бямба-Отгон /2/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Довчинсэмбээ /3/, улсын харцага Х.Гантулга /1/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан цэргийн арслан Б.Өлзийсайхан /1/, улсын харцага Б.Цэдэнсодном /3/ улсын начин Б.Лхагвадорж /5/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /4/ нийт 19 даваа авсан бол Хөвсгөл аймгийн багт улсын начин Б.Даваа-Очир /1/, улсын начин Ц.Сандагдорж /1/, аймгийн арслан Э.Баасанжав /1/, аймгийн арслан П.Хүрэлбаатар /1/, аймгийн арслан М.Цэрэн /2/ нийт зургаан даваа авав. Хөвсгөл аймгийн баг сэлгээ авалгүй барилдав.
Ц.Содномдорж арслан өргөөнд хүрэлцэн ирсэн боловч бэлтгэлжилт тааруу байгаа учир барилдсангүй. Удахгүй бэлтгэл, сургуулилалт жигдрээд ирвэл барилдаж эхэлнэ гэжээ.
Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр, Хөвсгөл аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Л.Нямбаяр нар ажиллав. Ялсан баг шагналын таван сая төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм.
Өнөөдөр/2023.12.06/ 19.45 цагаас Завхан-Өмнөговь аймгийн багууд барилдана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-06 202.126.88.150

Khuvsgul bukhchuud hoorndoo alaantai beltgel hiilgeh bagsh baihgui demjleg baihgui miyarch baigaadaa .ene baidlaaraa huvsugluus ulsiin tsoltoi bukh turuhguildee.

Avatar

Нэргүй 2023-12-06 139.5.216.206

huvsguluus buh barildana gej yu bsan um

Avatar

Бадарч тахар 2023-12-06 66.181.180.252

Содном барилдаж чадахгүй шийрэгнээд байгаа юм бол нэрээ бүртгүүлээд шал дэмий л байна ! хамгийн сайн нь гэггдэг Батчулуун начин нь бас айчихсан сэлгээнд ангайж суусаар бөйгаад өнгөрлөө ! Уйлган голын аваргуудын аймгийг сайхан гутааж байна аа !!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж