Монголд хамгийн түгээмэл хорт хавдрын тохиолдол бол элэг. Ихэнхдээ хожуу шатандаа илэрдэг. Монгол Улсад 2022 онд 4548 хүн хорт хавдрын улмаас нас барсны 2635 нь эрэгтэй, 1913 нь эмэгтэй байжээ. Элэгний хорт хавдраар 1714 хүн нас барсан нь нийт нас баралтын 37 хувийг дангаараа эзэлж байна. Элэгний хорт хавдар 2021 онд 1956 тохиолдол, 2022 онд 2289 тохиолдол байсны 70 гаруй хувь нь хожуу буюу гурав, дөрөвдүгээр шатандаа оношлогдож, энэ нь аль ч хүйсэнд хамгийн өндөр буюу 100 мянган эрэгтэйд 77.6, эмэгтэйчүүдэд 59.5 тохиолдол байх аж. Үүний дараа ходоод, умайн хүзүү, бүдүүн, шулуун гэдэс, уушгины хорт хавдар ордог аж. Дандаа урьдчилсан сэргийлэх боломжтой өвчлөлүүд боловч хожуу илэрдэг аж.
Тэгвэл Монгол Улс хавдрын судалгаанд анхаарч, хөрөнгө оруулалт хийж чадаж байгаа юу? Энэ талаар Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/-ийн захирал Н.Эрдэнэхүүгээс тодрууллаа.
Тэрбээр "Энэ тал дээр маш бага хөрөнгө оруулдаг. Монгол Улс хавдрын судалгааг ерөнхийдөө шинжлэх ухаан технологийн сан дээр 1-2 цөөн судалгаа хийдэг. Өнгөрсөн жил ХСҮТ хоёр төсөл авсан. Нэг нь элэг шилжүүлэх төсөл, нөгөө дэх нь молекул, биологи хавдрын генетик шинжилгээг нэвтрүүлсэн. Үр дүнд нь бид энэ хүнд ямар эм тохирох вэ, ямар маркер тодорхойлоод байна гэдгийг тодорхойлдог болсон. Ингэснээр энэ хүнд ийм юм хийж болох юм байна, энэ хүнд ийм юм хийж болохгүй гэдгийг генетикийн түвшинд нь тодорхойлдог лабораторитой болсон. Одоо яг энэ төрлийн судалгаанууд дутагдаж байгаа. Бид дэлхийд явагдаж буй судалгааны нэг хэсэг болохыг оролдож байна. Хятад, Солонгос, АНУ-тай олон судалгаанд хамт явж байгаа. Хамт оролцохоор хичээж байна. Гэхдээ судалгааны баазыг хөгжүүлэхгүйгээр зөвхөн хавдрын тусламж үйлчилгээ дангаараа сайжирна гэж байхгүй. Судалгаа гэдэг өөрөө чадавхжуулдаг, шинэ зүйлсийг хэрэгжүүлдэг. Шинэ зүйлс нэвтэрч байгаа тохиолдолд олон улсын эмийн судалгаануудад багтах гээд байна. Тэгвэл монголчууд шинэ эмчилгээ, эмийг хамгийн түрүүнд судалгааны хүрээнд хүртэх боломж бий болно" гэлээ.
Мөн өнөөгийн Улаанбаатарын хамгийн том гамшиг болоод буй утаанаас хавдар үүсгэгч бодис илэрсэн гэж олон жил ярьж буй. Тэгвэл энэ талаар Н.Эрдэнэхүү захирал ярихдаа "Хавдар гэдэг өөрөө генетикийн өвчин буюу генийн түвшинд өөрчлөгдөж байгаа гэсэн үг. Генийн эсийн өөрчлөлт олон төрлөөр бий болдог. Утааны асуудал элэгний хавдартай хийгдсэн судалгаа. B,C,D вирусээр үүсгэгдэж байгаа. Мөн архи, тамхиар үүсгэгдэж байгаа. Элэгний эсийн хавдрыг ямар зүйлүүд үүсгээд байна вэ, ямар мутацууд нь зонхилоод байна вэ гэдэг олон улсын судалгаа хийгдсэн. Тэрхүү судалгаагаар B,C,D ихэнхи буюу 80 хувь нь байна, бусад орнуудаас ялгаа алга гэж гарч ирсэн.
Харин 20 хувь нь байгаль орчны нөлөө буюу тодорхой хувь нь агаарын бохирдлоос үүссэн дисульфат, диметилсульфат гэсэн бодисоос үүссэн мутац, гажиг байгаа бөгөөд түүнээсээ хавдар үүссэн гэж дүн гарсан" гэв.
Швейцарийн Рош компани Монгол Улсад элэгний хорт хавдрын эмчилгээнд дархлаа эмчилгээний хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ хамгийн элбэг тохиолддог 15 эрхтний үсэрхийлсэн хорт хавдрын үед хэрэглэдэг бай болон дархлаа эмүүдийг хамгийн бага нэг үнээр буюу "Бүх эмийг нэг өвчтөнд нэг үнээр" нийлүүлэх РАСЕ тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр элэгний хавдартай өвчтөн зөвхөн нэг удаагийн тариаг тунгаас хамаарч 8000-9392 ам.доллараар /Монгол мөнгөөр 20-32 сая төгрөг/ хийлгэдэг бол үүнийг Монголд маш бага үнээр буюу 1000 орчим ам доллараар нийлүүлэх боломж бүрдэж байгаа гэнэ.
A.Taiwanaa 2023-12-06 203.91.115.49
Энэ бөхчүүд бизнесмэн урлаг дундаас гарсан гишүүд энийг шийдэж чадахгүй бидэнд эрүүл мэндийн салбарын хүнийг л гаргаж улс төрд оруулах шаардлагатай байна. Яагаад одоо бидэнд ийм өвчлөл байна вэ? Бидэнд энэ Монгол улсад нэг ч эрүүл мэндийн салбарын чадвартай хүн улс төрд алга
A.Surenjaw 2023-12-06 203.91.115.37
Эрүүл мэндийн салбарын хүнээ улс төрд оруулаач.
G.Badrah 2023-12-06 203.91.115.37
бид ийм өвчин зовлон асуудлаа арилгахын тулд яг салбар салбарын хүмүүсийг нь төрд гаргаж ирэх хэрэгтэй
R.Enhjargal 2023-12-06 203.91.115.43
Хавдраас гадна Хүүхдүүд одоогийн энэ утаанд маш их ханиад хүрж байндаа хэрвээ зүгээр нэг бизнес наймааны хүн энэ төрд гараагүй нарийн мэргэжлийн чаддаг туршлагатай эрүүл мэндийн салбарын хүн гараад ирсэн бол бид ийм өвчин зовлонтой байхгүйдээ.
A.Surenjaw 2023-12-06 203.91.115.49
Энэ замбараагүй байдлыг яах уу?? бид энэ бүх шийдвэр гаргаж байгаа хүмүүсээ нарийн мэргэжлийн салбарын хүмүүсээр дүүргэсэн бол бид ийм өвчин зовлонд баригдаж явахгүй л байхгүй юу
D.Ganbold 2023-12-06 203.91.115.49
Харин яг тиймээ эрүүл мэндийн салбараа төр дэмжихгүй юм бас нэг юм хэлмээр байна Маш олон өвчин нэмэгдлээ энэ томуу бүүр хэцүүдлээ хүмүүс залуугаар вирус хавдар тусаж байна энэ бүхнийг зохицуулахын тулд эрүүл мэндийн салбарын хүнээ улс төрд оруулалдаа. Эрүүл мэндийн салбарын хүнээ улс төрд оруулж байжийж энэ бүх асуудлаа шийдэхгүй бол болохгүй нээ.
М.Батдорж 2023-12-06 202.55.188.125
Яг тийм улсынхаа эрүүл мэндийн салбарыг төр дэмждэггүй тэгээд дээрээс нь нэмээд хэлэхэд энэ ханиад томуу гэж хэцүү юм аа. Бид нар одоо ингээд өвчлөлөө л байхуу яаж энэ өвчнөөс арилах вэ ? бид эсвэл эрүүл мэндийн салбарын хүмүүсээ төрд гаргах ёстой юу?
Нэргүй 2023-12-06 66.181.169.116
эмнэлгийн салбарт ч битүү хулгай нүүрлэсэн нь ойлгомжтой байха
уншигч 2023-12-06 66.181.169.116
дэлхийн олон оронд сүүлийн үеийн хор багатай эм эмчилгээ тоног төхөөрөмж бүгд бий,ганцхан энэ дээр дооргүй хулгайч улсад л байдаггүй юм. эмнэлгийн төхөөрөмж авнаа хэрэглэхээ байсан хуучин хогийг нь чирч ирнэ шинжилгээ хийнээ хамгийн хоцрогдсон юмыг нь чирч ирнэ эм тан бол авахын эцэс байхгүй хэн нэг дорж дулмаа гадаадад тэнэж яваад дурын юмаа оруулж ирээд зарна юун тэр сайн эм тариа бид мөн ч азгүй хүмүүс дээ монгол нь монголоо мөхөөгөөд дуусч байгаа. энэ бүх алдаа завхарлыг засахыг хүсдэггүй
Нэргүй 2023-12-06 66.181.169.116
хулгайч нь хулгайчаа бариарай л гэсэн хүмүүс дүүрэн байх шив дээ дээгүүр юун яасан хавдар эрүүл мэнд боловсролд анхаарах хэдэн юм барьж шоронд хийгээд сонгуульп ялна л гэж зүтгээд байгаа бололтой хөөрхийс бузар бүхний үндэс сууриг тавьсан улстөрийн намыхны нүглийг тэнгэр мэдэж байгаа бйхаа.
Нэргүй 2023-12-06 43.228.129.25
Химийн эмчилгээ гэж чанарыг хор шахаж ядарсан хавдартай хүмүүсийн дархлааг унгаж хороо болил доо. Дэлхийн чанартай химийн эм, тариа хэрэглэлдээ. Хамгийн чанаргүй хамгийн хүндээ хортой эм, тариа шахаж ядарсан хавдартай хүмүүсийг хорлож дархлааг унгаж тэр хүмүүс чинь ҮХЭЛ тэй нүүр тулж байна. Эсвэл наад Химийн хор шахдагаа болиоод дархлааг дэмжсэн хоол, цай зөвлөөд, сэтгэл санааны дэмжлэг үзүүл, Одоо өнгөрөө ХӨнгөвчлөхӨД ОДОО "ҮХ" гээд ……..
Нэргүй 2023-12-06 103.9.90.100
үнэрээ гэж үмхий хар авгайгаас болж хятадуудын боловсруулсан үмхий махыг идэхэд хэн яаж хавдаргүй байх вэ дээ. Дээр нь улс нь иргэдээ харж үздэггүй, хэдэн мэргэжлийн эмч нар л улаан гараараа үзээд ганц амь аварчих санаатай ажиллаж байна. Бүгд үнэрээгийн үмхий махны бичлэг үзэж байхаар төр засагт хавдарын хөрөнгө оруулалтыг дэмжихээр шаагилдаж дуу хоолойгоо өргөх хэрэгтэй. бидний хэн нэг нь хавдраар нас бараагүй айл өрх, хамаатан садан гэж байхгүйг бүгд мэдэж байгаа. Хэдэн эмч нараа дэмжих юмсан
Нэргүй 2023-12-06 43.228.129.25
ТА нарт хийвэл өчнөөн ажил байгаа шүү, Таныг хийх болов уу гэж дарга болсон цагаас чинь өчнөөн харлаа, худлаа ярихаас цаашгүй. ТА нарт сэтгэл, хандлага байхгүй, өөдгүй, Сүүлдээ хаяаад цугтаадаг. Арга барсан яаахаа мэдэхгүй өчнөөн хүмүүст зөвлөгөө өгөөд ядахнаа сэтгэл гаргаад туслаач!!!! ХУДЛАА поп ГАРУУД.
Нэргүй 2023-12-06 103.9.90.100
мөнгө байхгүй байхад хичнээн санал санаачлага гаргаад яаж бүтэх юм
Нэргүй 2023-12-06 43.228.129.25
Муу шуналт хувалз минь Зоосны нүхээр харсан аалз. Сэтгэл санаачилга гаргавал БОЛно. Чам шиг муу….аадгий шаар
Нэргүй 2023-12-06 43.228.129.25
Эмч нь утсаа авахгүй байна Бас МӨНГӨ хэрэгтэй юу, Асуухаар зөвлөгөө өгөхгүй байна, бас мөнгө хэрэгтэй юу май за