С.Амарсайхан, Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын угсраа бүтэлгүйтэл

С.Амарсайхан, Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын угсраа бүтэлгүйтэл

С.Амарсайхан, Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын угсраа бүтэлгүйтэл

Нийслэлийг 2020 оноос хойш удирдсан Д.Сумъяабазар өмнөх дарга С.Амарсайханы хойдохыг унших гэж оролдсон бол Д.Сумъяабазарын балгийг өнөөдөр Х.Нямбаатар баллаж байна. Улс төрийн нөхцөл байдал ч тэгж уншигдаж байгаа. Гэхдээ МАН-ынхны нэгнийхээ хулгай зэлгийг  ухаж, хаацайлсан улс төржилтийн гол хохирогч нь нийслэлчүүд болж хоцорч буйгаараа өрөвдөлтэй.

Хэрвээ МАН-ын нийслэлчүүдэд өгсөн сайхан амлалтууд хэрэгждэг бол бид өнөөдөр метрогоор зорчиж, шинэ автобусаар хүүхдээ зөөн, дүүжин тээврээр зугаалах байлаа.

МАН-ын 2020 оны орон нутгийн сонгуулийн өмнө нийтийн тээврийн шинэчлэлийн талаар өгсөн амлалтуудыг эргэн сануулбал:

  • Агаарын дүүжин тээврийн замын тээвэр нэвтрүүлж, зориулалтын дэд бүтцийн зогсоол байгуулна.
  • Тус замын автобус буюу BRT сүлжээ, багтаамж ихтэй нийтийн тээвэр нэвтрүүлнэ.
  • Таван шараас Офицеруудын ордон хүртэл цахилгаан соронзон тээврийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
  • Сургуулийн хүүхдэд зориулсан тээврийн хүчин чадал, үйлчилгээг өргөтгөн, шинэ менежмент нэвтрүүлнэ.
  • Шинэ хотуудыг холбосон багтаамж ихтэй нийтийн тээврийг нэвтрүүлнэ.
  • Дамжин суулт хийх нэгдсэн терминал, зогсоолуудыг барьж байгуулна.
  • Улаанбаатар хотын авто замын мастер төлөвлөгөөг баталж үе шаттай хэрэгжүүлнэ.
  • Одоо байгаа хатуу хучилттай авто замын шинэчилж өргөтгөнө.
  • Давхар зогсоолын тоог нэмэгдүүлнэ.
  • Ачаа тээвэр, түгээлтийн шөнийн үйлчилгээнд шинэлэг менежмент нэвтрүүлнэ гэх мэтийг тусгасан байлаа.

“НОГООН” АВТОБУСНЫ МӨНГӨ НОХОЙН ЗАМААР ОРОВ   

Эдгээрийн аль нь ч хэрэгжихгүй гэдэг өдрөөс өдөрт тодорхой болж байна. Цаг хугацаа үлдсэнгүй.  Түгжрэл гэх зовлонгийн төлбөр татвар төлөгчдийн халааснаас гараад явчихсан. Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан “Нэгэнт хилээр оруулаад ирчихсэн “ногоон” автобуснуудыг буцаагаад гаргана гэдэг бараг боломжгүй” гэж мэдэгдэв. Гэтэл “ногоон” автобусны төлбөр Д.Сумъяабазар даргын үед хилээр явчихсан. Харин хотын дарга Х.Нямбаатар “Хот гаалийн мэдүүлгийн зөрчилтэй нэг ч ширхэг автобус хүлээж авахгүй. “Тэнүүн-Огоо” компаниас мөнгөө нэхэмжилсэн” гэсэн.  Нийслэлийн гарсан хулгай луйврыг дарах МАН-ын БЭТ-ээр томилогдсон Х.Нямбаатар ингэж хэлснийхээ дараахан автобус худалдан авах тендер дахин зарлаж, 600 автобусны ирээдүйг шийдэж орхив. “Ногоон” автобуны мөнгийг эр Автобусны мөнгө ийнхүү нохойн замаар орох суурь тавигдав.

ТҮГЖРЭЛИЙГ 20 ХУВИАР  БУУРУУЛАХ RFID СИСТЕМ ХЭРЭГГҮЙ ХОГ БОЛОВ

С.Сумъяабазарын үед нийслэлийн түгжрэлийг 20 хувиар бууруулах гол ажлын нэг хэсэг гэж үзэн  RFID систем нэвтрүүлэх ажилд ойролцоогоор 20 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Тухайлбал:

  • “Автомашины цахим гэрчилгээ (FRID tag)-г суурилуулах” ажилд зориулан 3 тэрбум төгрөг,
  • “RFID технологи нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн санг өргөжүүлэх” ажилд 4.5 тэрбум төгрөг,
  • “Улаанбаатар хотын авто машин, гудамж талбайд RFID систем нэвтрүүлэх” ажилд 5 тэрбум төгрөг зарцуулсан зэрэг нь үр зардал болж хувирав.

Хотын дарга Х.Нямбаатар "RFID-тай холбоотой асуудал нилээн хүндэрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төлбөртэй бүс байхаа больчихоор RFID гэдэг бол хэрэгжүүлэхэд зохимжтой зүйл биш.Энэ тохиолдолд хөдөө орон нутгаас орж ирж байгаа автомашинуудад бид нар RFID буюу tag нааж байж Улаанбаатар хотод хязгаартай зорчих тэр зорчилтууд дээр хяналт тавих тэр эрхээ эргэж авч үлдэнээ гэсэн ийм байдалтай явж байгаа" гэсэн.

АГААРЫН ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ҮЛГЭР ДАХИН СЭРГЭВ

С.Амарсайхан хотын даргаар ажиллах хугацаандаа зөөврийн усаар цэнэглэх оргилуур байгуулснаас гадна өөр нэг зүйлээр улс төр хийсэн нь агаарын дүүжин тээвэр байлаа. Тэрбээр 2020 онд нийслэлчүүд ганц жилийн дараа дүүжин тээвэр хөлөглөж эхэлнэ хэмээн ам гарч байсан бол түүний орыг залгасан Д.Сумъяабазар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” гэх төслийн нэгжийг татан буулгасан. Уг төслийг Францын Засгийн газрын 60 сая еврогоор санхүүжүүлэх тооцоо байсан. Үүнээс зургаан саяыг нь аваад зарцуулчихсан гэдэг тоо мэдээлэл бий. Тэгвэл Х.Нямбаатар хотын дарга болсноор агаарын дүүжин тээврийн үлгэр дахин сэргэв.

МАН-ынхан энэ мэтээр их наядаар яригдах татвар төлөгчдийн мөнгийг түгжрэл бууруулах нэрээр  үрэн таран хийсэн. Өнөөдөр метро, тохилог автобус, дүүжин тээвэр аль нь ч хотод алга. Гэтэл нийслэлийн ирэх 2024 оны төсөвт метроны ТЭЗҮ боловсруулахаар 180 тэрбум төгрөг тавьчихсан, үрэхээр зэхэж байна. Дээр нь “ногоон” автобуснаас эхлээд түгжрэлийг бууруулах төсвийн хулгайд тайлбар өгөх ёстой гол хүн Д.Сумъяабазарыг хууль хяналтын байгууллагаас яллагдагчаар татаагүй бөгөөд түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарыг шалгаж буй ялгавартай асуудал гарах болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
БурууБуруу
9
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-06 46.135.28.2

ёооё 1000+1 эн шөнийн үлгэр мэт санагдчихлаа.

Avatar

Нэргүй 2023-12-06 66.181.179.143

MERGJLN XALYYXN SEXSYG80955877

Avatar

Нэргүй 2023-12-06 66.181.179.143

DYYDLGN SEKSYGEER ERTEI80955877

Avatar

CITIZEN 2023-12-06 202.55.188.116

bvtelgvi 3, bvgd hulgaich

Avatar

Нэргүй 2023-12-06 66.181.168.8

Сумт, Самараа 2-ийг шоронд хийх ч багадана, хөрөнгийг нь хурааж ав? Улсыг хохиролгүй болго?

Avatar

Зочин 2023-12-06 202.126.90.16

а**с луйвраар дампууралах, гүжирдэхээс өөрцгүй

Avatar

Нэргүй 2023-12-06 66.181.179.143

45DESH SEKSYG ODOOGCH80955877

Avatar

Нэргүй 2023-12-06 203.23.49.69

Дүүжин тээвэр гэж юу байх вэ дээ Зугаацлын тээвэр ч гэж нэрлэх байх Бидэн шиг салхи шуургатай хотод бедон саваа бариад суудаг Дүүжин тээвэр гэж яаж байх юм Ямарч инженерийн тооцоолол байхгүй юм л ярих юм даа

Avatar

Нэргүй 2023-12-06 66.181.179.143

SEKSEER UILCHLN80955877

Avatar

Нэргүй 2023-12-06 124.158.120.50

3 daraalsan dampuuralll MAN yana da

Avatar

Нэргүй 2023-12-06 43.242.242.189

Өнөрөө үмхий мах идэх яах вэ түүнд итгэх тийм ч олон хүн байхгүй тэнүүн огоо чинь харин авсан мөнгөө өгөхгүй болсон гэсэн үү

Avatar

Нэргүй 2023-12-06 124.158.107.35

нэг зам зөв тавьж чадахгүй байж дэлхийн бүх төрлийн нийтийн тээврийн хийнэ гэж ээлж дараалан бүлтэрцгээлээ дагаад баахан төнгө үрэн тэрэн хийв эд нар чадахгүй ушаасаа

Avatar

Нэргүй 2023-12-06 202.179.11.230

Novshnuud ballaj baina. Buh darga hulgaich avilgachin boljee. Dahin songogdohgui gedgee medeed hulgaig ulain tcaim hiij baina daa.

Avatar

Нэргүй 2023-12-06 66.181.188.133

УБ хот ч гэлтгүй Монгол улсыг МАН хийсэн гийгүүлсэн юу ч алга. Данх гэж гонгиносон гоншгиносон эргүү малаа зайлуулаачээ…хүнсний үнэ дийлдэхгүй байна. Утаагаа хар өглөө орой гарах ямарч боломж алга. Тзгжрэл ээ бараг мартлаа. Бензин шатахуун олдохоо больсон. ЭГЭ ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ БОЛООГҮЙ ЮУ

Avatar

Нэргүй 2023-12-06 202.126.89.252

МАНгасууд ажил хийж чадахгүй харин популизм бусдад бурууг чихэх гүтгэх авилга хулгай хүчинг бол төгс хийнэ дээ

Avatar

Зочин 2023-12-06 66.181.182.250

Энэ нэг гөлчгий Нарминтөгсөөсөө дутагүй хар хэл амны бузар юмаа. АН-ын сонгууль мөн байна. Ингэж ажилд зүтгэж байгаа хүнийг доромжлох нь юунд хэрэгтэй юм. Та нар шиг улс идчихээ юү

Avatar

Нэргүй 2023-12-06 139.5.216.90

Мөнгө угаах арга

Avatar

БГД -ын иргэн Х.Батсайхан 2023-12-06 43.242.242.247

Одоо тэгээд л яриад байх юм ямар нэгэн арга хэмжээ авах зүйл огт байхгүй юм уу? жирийн нэг иргэн бага хэмжээний алдаа гаргахад юу болоод яадаг билээ . Харин төрийн гэхээр хууль дүрэм нь хэрэгжиждэггүй юм уу? Хууль зүйн сайд Энхбаярт ард түмэн их найдаж байгаа хуулиас гадуурхи асуудлыг л нэг талд нь болгох л хэрэгтэй . Тэгэхгүй бол хэзээ ч эмх замбараагүй хууль зөрчсөн асуудал дуусахгүй мэдээллээр ард иргэдийн санаа сэтгэлийг эргүүлж тоглож байна. Хуулиа хэн дуртай нь зөрчиж байна.

Avatar

нанзаа 2023-12-06 43.228.130.71

энэ бүгдийг угаасаа хэтдээ бүтэхгүй юмыг ажил хийх гэж байгаа юм шиг дүр эсгэж төсвийн мөнгө л угаах юм даа яая ч гэхэв хэлэх үг ёстой алга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж