УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний сонсголын өчигдрийн /2023.12.05/ хуралдаанд сонсгол даргалагч Б.Энхбаяр “Ардчилсан намын МҮДН фракцын гишүүд "Акмиконсалтинг" ХХК-ийг үүсгэн байгуулж, “Тавантолгой” ХК-аас хямдаар нүүрс авч, өндөр үнэтэй борлуулан ашиг олдог гэх баримтыг танилцуулсан.
“Акмиконсалтинг” ХХК-ийн үүсгэн байгуулагчид нь Ардчилсан намаас УИХ-д сонгогдон ажиллаж байсан гишүүд болоод хамаарал бүхий этгээдүүд нь байсан юм. Үүнд,
- Б.Нарангоо УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайхны охин
- Л.Шинэцэцэг УИХ-ын гишүүн асан С.Ламбаагийн охин
- Б.Жаргалан УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин
- Азбаяр УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын хүү
- А.Туул УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөрийн эхнэр
- УИХ-ын гишүүн асан Д.Зоригт
- УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат
Харин эл мэдээллийг Ардчилсан намын дарга Л.Гантөмөр няцаалаа. Тэрбээр “Нүүрсний сонсгол болж байна. Нүүрсний хулгай Монголд нүүрлэж, Монголын эдийн засгийг асар ихээр хохироосон тухай бид бүгдээрээ мэднэ. 5.7 сая тонн нүүрсийг Монголын хил гаалиар бүртгүүлэлгүйгээр Хятадын хил дээр бүртгэлүүд аваад гарсан. Энэний хариуцлагыг найман жилийн хугацаанд засагласан Засгийн газрын тэргүүнүүд хүлээх учиртай. Харамсалтай нь, 15, 16 жилийн өмнөх, магадгүй 20 жилийн өмнөх нүүрсний асуудлууд гээд “Тавантолгой” ХК-тай холбоотойгоор Ардчилсан намыг 5.7 сая тонн нүүрснийхээ хулгайтай зэрэгцүүлэн харлуулдаг ажил руу орчихлоо. МҮДН фракцын гишүүд аж ахуй нэгж байгуулаад 50 мянган тонн нүүрс худалдаж авсан мэтээр ярьж байна. Би бол 20 жилийн өмнө МҮДН фракцад байлаа, МҮДН фракцын УИХ-ын гишүүн байлаа. Бид тухайн үед УИХ-ын гишүүдээрээ нийлээд улс төрийн клуб байгуулъя. Одоо ч гишүүд клуб байгуулж ажилладаг. Тэрэн шиг клуб байгуулъя, клубын үйл ажиллагаа явуулахын тулд байр савтай болъё гээд тухайн үед аж ахуй нэгж байгуулах тухай яригдаад өнгөрсөн. Би дараа жил нь МҮДН фракцаас гарсан. Бусад нөхдүүд клуб байгуулсан нь өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ тэр компани хаана байрласан юм, хэн захирал болсон юм, ямар үйл ажиллагаа явуулсан юм миний хувьд мэдэхзүйл байхгүй. Тухайн үед УИХ-ын гишүүд байсан учраас хуулийн этгээдийн нэр дээр эхнэр, хүүхдээ оруулсан юм бий байх. Энэ компани лиценз аваад, бизнес хийгээд явсан гэж би мэдэхгүй. Манай эхнэр тэр компанийн ажилд оролцож үзээгүй.
Би 15 жилийн өмнө МҮДН фракцаас гараад явсан. Яагаад гарсан бэ гэхээр залуучуудад боломж олгоё, Монголын улс төрд шинэ үе солъё гээд “Нэг ардчилал” клуб байгуулаад явсан түүх байгаа.
Юм болгон дээр Л.Гантөмөрийн эхнэр рүү, Л.Гантөмөрийн хүүхэд рүү дайрдаг довтолдог, гүтгэдэг, доромжилдог энэ ажил явна. Ардын нам энийг системтэйгээр, зохион байгуулалттайгаар хийх юм билээ.
Тэгэхдээ Ардын намынхан та нарт хандаад хэлэхэд ичмээр байна шүү. Улс төрийн бодлоготнууд юм бол бодох хэрэгтэй байна шүү. Та нарт ч гэсэн гэр бүл, үр хүүхэд бий шүү. Бид гэр бүл үр хүүхэд гэдэг нандин зүйлээ улс төрийн хэрүүлтэй холиод явах юм бол Монголын ирээдүй байхгүй. Та нар жаахан ичих хэрэгтэй. Залуу хүмүүс байж магадгүй, Алдахыг чинь үгүйсгэхгүй байна. Би ч ялгаагүй тухайн үед 35 настай байж. 35, 40-тэй залуучууд алддаг. Тэгэхдээ ийм муухай юм руу битгий ороорой. Юм л бол эхнэрээр нь оролддог, юм л бол үр хүүхдээр нь оролдох нь буруу. Би 12 жил УИХ-ын гишүүнээр ажилласан. Би УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа лиценз аваагүй, газар аваагүй. Та нарын хийгээд байгаа шиг дээрэм тонуул руу ороогүй. Тийм учраас бүгдийг өөрсөдтэйгээ адилхан юм шигээр харлуулж бтигий бод. Надад алдаа, оноо байгаа. Алдаагаа засч байж л амжилтад хүрдэг. Надад алдаа оноо байгаа ч гэсэн надад хайртай гэр бүл бий. Та нарт ч хайртай гэр бүл байгаа. Миний туулсан 35, 40-тэй амьдралыг та нар туулна. Зүгээр өрсөлд. Бодлого яриад сонгуульд өрсөлд л дөө. Ичдэггүй юм уу. Та нарыг хэний мөнгөөр яаж сонгууль хийснийг монголчууд бүгд мэдэж байгаа. 2020 оны УИХ-ын сонгуульд Улаанбатаар хотод Ардын намын нэрээр нэр дэвшсэн хүмүүст хэн мөнгө өгснийг бүгд мэдэж байгаа. Жаахан ухамсартай бай” гэсэн юм.
Г.ХОРОЛ
Болд 2023-12-06 202.126.90.24
Битгий гэр бүл эхнэр хүүхдүүдээр оролдоод бай л даа гэж хэлдэг болж. Тэд нарынхаа нэр дээр компани байгуулчихаад. Нэг ёсны моод болчхож.
Нэргүй 2023-12-06 59.153.114.90
Эхнэрийнхээ нэрийг ашиглаж өөрөө л нүүрс мүүрстэй хутгалдсан нь ойлгомжтой ш дээ.
Нэргүй 2023-12-06 66.181.177.117
Гантөмөр бохир нэрээ АНаас татахгүй бол намд нь хэцүү дээ.
Зочин 2023-12-06 202.21.126.30
Танай эхнэр тэнд очоод ажиллаагүй нь ойлгомжтой л доо. Гэхдээ та эхнэрийнхээ нэрийг оролцуулсан хамтарсан компани байгуулаад тэндээс хулгайлсан орлогоос цохиж л байсан байхгүй юу даа. Энэ бол зүгээр л энгийн логик шдээ ухаантан гуай минь
Нэргүй 2023-12-06 202.9.40.110
Охидууд нь Боловсролын Зээлийн Санг тонож, хүргэн нь гэдэг Мэнгэтэй Бацаан яаж Ламборгини тансаг зэрэглэлийн машин унахыг онлайнаар ярьдаг билүү?
Нэргүй 2023-12-06 202.9.40.110
Ажилд нь оролцохгүй байж НООГДОЛ АШИГ авдаг ямар гоё бизнес вэ?
zochin 2023-12-06 203.91.115.253
Нүүрс хямдаар аваад үнэ хүргэж зардаг компанид орчихоод ашиг орлогоо огт тоохгүй оролцоогүй гэхэд хүн итгэх үү. Хямд 20-ир байтугай 1 тоннд 1 долларын зөрүүтэй байсан ч ашигтай байхад. Бүр ганцхан машинаар ч болов нүүрс зөөх юмсан гэж байхад . Итгэхээр юм хэлэх хэрэгтэй
Ичиж амьдраасай 2023-12-06 202.126.88.150
Ш А А Л Д А А
Өвгөн 2023-12-06 122.151.208.160
Биесээ ухалцхана сайн л хэрэг, харина энэ бүдүүлэг масс нь ялган салгаж ойлгох нь л хэцүү дээ.
Нэргүй 2023-12-06 202.126.88.75
ш** чи
Нэргүй 2023-12-06 202.21.108.36
Энүүний гэр бүл тэр чигээрээ хулгайч, гаж сонирхолтой, гаж шүтлэгтэй юм байх даа. Сонин юм нэг гэр бүлийн бүх гишүүн аа ла ла.
Нэргүй 2023-12-06 66.181.179.143
SEKSDN MERGJLN80955877
Л.Л 2023-12-06 66.181.166.134
энэнийг биш энийг гэх байх аа.. Эх хэлний дүрмээрээ
Нэргүй 2023-12-06 43.228.129.226
Гэнэт зүгээр байж байсан чинь Глобал гээд хувийн сургуулийн байшин өөрөө баригдчихсан гэж хэлэх гээд байнаа даа
Нэргүй 2023-12-06 138.199.12.58
Бүгд адилхан хулгайч нар штэ.Улстөр,бизнесийнхэн бүгд адилхан.Цэвэрхэн хулгай хийх боломж олдвол түц-ний нөхдүүд ч татгалзахгүй.Монгол хүний суурь чанар ийм.Гэдэс нь цадсан ч сэтгэл нь үргэлж өлөн
зочин 2023-12-06 66.181.160.25
Зөвөө зөв…. улс төрчид сайн бөгсөө ухалцах хэрэгтэй ..Дараа нь том Таван толгойг маш сайн ухах хэрэгтэй Дараа нь Эрдэнэт ийг… гэх мэт бүгдыг нь ил тод хэлэлцэх хэрэгтэй ….
Нэргүй 2023-12-06 66.181.160.67
ГАНТӨМӨР – ГАНБААТАР хоёр " хөөрхөн " , бас авгайдаа хайртай . " Миний хайрт хань хулгай хийдэггүй – ариун цэвэр " гэцгээх нь ихэр ч юм шиг , ичмээр ч юм шиг …
Даваа 2023-12-06 66.181.190.169
яалтай ч билээ дээ, Улсын бүртгэлийн эцсийн өмчлөгчөөр тогтоосон гэрчилгээн дээр цагаан цаасан дээр хараар бичсэн зүйлийг яалтай ч билээ, улс төрч гэх хүмүүст ичих нүүр, ёс зүй гэж даанч алга болж дээ
Нэргүй 2023-12-06 202.179.11.230
Basd neg n****.
зочин 2023-12-06 66.181.182.72
сайд Б. Энхбаяр маш сайн бахархмаар зүйл хийж байна. АН гэх Амкрикийн гар хөл болсон байгууллагыг Монгол орны хөрснөөс арчиж аях хэрэгтэй. энэ намд шургалсан бүхнийг, тэдний гэр бүл, үр удам, хамаатан садангуудын дахин монголд толгойгоо өндийгөх болоижгүй болгох гаардлагатай.. үүний тулд эдийн засгийн боломжийг нь бүрэн хааж, хөрөнгийг нь хураан шоронд суулгах улмаар төрийн болон төсвийн байгууллагад насан туршдаа ажилах эрхийг хааж гудамжны гуйлгачин болгосон цагт монголчууд тайван амьдоах юм.
mgl 2023-12-06 103.9.90.130
oroltsoogui baij haragdaach hutshiimaa
Нэргүй 2023-12-06 103.57.95.44
АН-ын даргаас огцор гэж Цэрэнбат, Алтанхуяг нар хэлээд байна. Огцрооч.
зочин 2023-12-06 66.181.189.99
ХААИС хажууд хэн орон сууцны барилга барилаа. Бямбаа багшийг шантаажлан газрыг хэн авлаа. Өөр хаана барилга барьсан 3 цахилгаан станцын хажууд ….
Малчин 2023-12-06 202.126.89.70
Бие биенийхээ луйвар булхайг сайн илчлээрэй.ингэж байж л улс төр цэвэршинэ