Япон улсын нийслэл Токио хотод пара жүдо бөхийн “Парис-2024” паралимпийн эрх олгох гранпри тэмцээн хоёр өдрийн турш болж, өнөөдөр/2023.12.05/ өндөрлөв. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн дасгалжуулагч Б.Нарантуяа, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нарын удирдлага дор зургаан тамирчин хүч үзлээ. Үүнээс нэг алт, хоёр тамирчин хүрэл медаль хүртсэн аж. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Мөн эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд “Ханжоу-2022” Азийн пара наадмын аварга Д.Ганбат, -90 кг-д Б.Баттөгс нар хүрэл медаль хүртлээ гэж биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Парисын олимпийн жүдо бөхийн тэмцээн ирэх оны есдүгээр сарын 5-наас 7-ны өдрүүдэд Чамп де Мас аренад болно.
Холбоотой мэдээ