"Монгол тэмүүлэл", 11 дүгээр сургуулийн сурагчид дэлхийн түвшинд үнэлэгдэв

"Монгол тэмүүлэл", 11 дүгээр сургуулийн сурагчид дэлхийн түвшинд үнэлэгдэв

"Монгол тэмүүлэл", 11 дүгээр сургуулийн сурагчид дэлхийн түвшинд үнэлэгдэв

Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага буюу /OECD/-аас 2000 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй гурван жилийн давтамжтайгаар "Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ буюу PISA зохион байгуулж байна. Энэ үнэлгээг 2021 онд дэлхий нийтээр зохион байгуулах ёстой байсан боловч цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, 2022 онд ээлжит үнэлгээг зохион байгуулсан. Дэлхийн 81 орны 690 мянган суралцагч оролцож, өөр өөрсдийн орны боловсролын чанарыг тодорхойлоход хувь нэмрээ оруулжээ.

Монгол Улсын хувьд 2022 оны үнэлгээнд анх удаа хамрагдаж, 196 ерөнхий боловсролын сургуулийн 15 настай, 7276 сурагч сонгогдсон байна. Нэг жил хагасын хугацаанд олон улсын үнэлгээний дата боловсруулах ажлыг хийж, өнөөдөр PISA үнэлгээний /2023.12.05/ дэлхийн нээлтээ хийлээ.

Математик, Унших, Байгалийн ухаан гэсэн үндсэн гурван сэдвээр уг шалгалтыг авдаг. Шалгалтыг авахдаа компьютер болон цаасанд суурилсан үнэлгээг хийдэг ч Монголын хувьд компьютерийн шалгалтыг өгчээ. Өнгөрсөн 2022 оны үнэлгээний тухайд нэмэлтээр бүтээлч чадварын даалгаврууд буюу 21 дүгээр зууны ур чадваруудыг даалгавар хэлбэрээр оруулж ирсэн байна. Мөн аль нэг хичээлийг голлох хичээл гэж зарладаг бөгөөд 2022 оны үнэлгээний голлох хичээл математикийн хичээл байсан гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Монгол Улс математикийн хичээлийн үнэлгээнд оролцсон 81 орноос 425 оноо авч, 47 дугаарт жагссан байна. OECD байгууллагын дундаж үнэлгээ 472, Азийн дундаж үнэлгээ 451, Монголын гүйцэтгэл 425 байна. Анх удаа энэ үнэлгээнд хамрагдаж байгаа зургаан орноос нэгдүгээр байр эзэлжээ. Монгол Улс OECD байгууллагын дундаж дүнгээр математикийн үзүүлэлтээр 2,3 жилийн хоцрогдолтой, Азийн дундаж үзүүлэлтээс 1.2 жилийн хоцрогдолтой байна.  Энэ ЭЕШ-ын үнэлгээ биш. Энэ бол гүйцэтгэл.

Харин унших чадвары хувьд OECD байгууллагын дундаж үнэлгээ 476, Азийн дундаж үнэлгээ 427, Монгол Улс 378 байна. Хамгийн муу гарсан үнэлгээ байлаа. Унших чадвар гэдэг нь ойлгож, эргэцүүлэн бодож, эссэ бичиж чадаж байна уу гэдгийг шалгадаг. Монгол хүүхдийн унших чадвар дэлхийн 81 орноос 65 дугаар байранд жагсч, OECD олон улсын байгууллагын дундажаас таван жилийн хоцрогдолтой явж байна. Азийн дундаж үнэлгээнээс 2.5 жилийн хоцрогдолтой гэдэг гүйцэтгэл гарсан байна. Мөн байгалийн ухааны хувьд OECD байгууллагын дундаж үнэлгээ 485, Азийн дундаж 449, Монгол Улс 412 байна. OECD байгууллагын дундаж үнэлгээнээс гурван жилийн хоцрогдолтой, Азийн дундаж үнэлгээнээс 1.8 жилийн хоцрогдолтой явж байна.

Сурагчдын математикийн ур чадварын хувьд монгол хүүхдүүдийн хоёр хүүхдийн нэг нь суурь түвшиндээ хүрэхгүй байгаа бол нэг сайн үнэлгээ байна. Нийт 7276 хүүхдийн 160 хүүхэд нь топ гүйцэтгэлтэй гарчээ.

Хот, хөдөөгийн сургуулийн ялгаа үүссэн байна уу. Нийслэлийн дундаж гүйцэтгэл 447, аймгийн хүүхдүүдийн дундаж 415 байна. Аймгийн хүүхдүүд математикаар нийслэлийн хүүхдүүдээс 1.5 жилийн хоцрогдолтой бол сумын хүүхэд аймгийн хүүхдээс нэг жил, сумын хүүхэд нийслэлийн хүүхдээс 2.5 жилийн хоцрогдолтой байна. Монголын 196 сургуулийн 86 хувь нь олон улсын дундажаас нийгэм, эдийн засгийн үзүүлэлт доогуур байна. Ихэнх нь аймаг, сумд байгаа юм. Дэлхийн түвшинд матемитикийн үзүүлэлтээр топ эгнээнд жагсч байгаа сургууль гэвэл "Монгол тэмүүлэл", 11 дүгээр сургууль, "Эрдмийн өргөө" сургуулиудаас дэлхийн түвшинд хүүхдүүд үнэлэгджээ. Аймгийн төвөөс Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" сургууль, Говь-Алтай аймгийн нэгдүгээр сургууль, Сэлэнгэ аймгийн дөрөвдүгээр сургууль жагсч байгаа бол сумаас Сэлэнгэ аймгийн Мандал сум, Орхон аймгийн Баян-Өндөр сумаас дэлхийн түвшний хүүхдүүд байна.

Төрийн болон хувийн сургуулиудын гүйцэтгэл хол зөрүүтэй гараагүй байна. Математикаар хувийн сургууль 417, төрийн сургууль 426, унших чадвараар хувийн сургууль 366, төрийн сургууль 380, байгалийн ухаанаар хувийн сургууль 404, төрийн сургууль 414 байна. Үүнээс харахад баян хоосны ялгаа одоохондоо гараагүй байна. Өндөр төлбөр хувийн сургуульд төлсний үр дүн харагдахгүй байна гэсэн үг" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-05 90.188.244.167

Энэ нэр дурдсан сургуулиуд бол хуучнаар сонгоны сургалт учраас гайхалтай зүйл алга. Харин хөдөөгиын сумын сургуулиас хүүхдүүд нь англи хэл дээр 800 авахад үнэхээр самсаа шархирч тэр сургуулийн сурагч, багш нараар өөрийн эрхгүй бахархдаг

Avatar

Нэргүй 2023-12-05 103.212.117.219

Энэ бол шал худлаа шүү.Үүнээс маш доогуур байгаа шүү. Нөгөө балиар монгол зангаараа хуулуулсан, хэлж өгсөн.

Avatar

Нэргүй 2023-12-05 124.158.64.192

Гайхуулах юмаа мөн олж дээ. Монгол тэмүүлэл, 11-р сургуулийн сурагчид сайн байлгүй яахав дээ сургууль бүрээс хамгийн сайн сурагчийг нь, багшийг нь сонгоод, шалгаад авчихсан юм чинь. Эдний чинь суурийг нөгөө хэдэн муу хэлүүлдэг улсын сургуулийн багш нар тавьж өгдөг юм шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-12-05 139.5.216.68

Угаасаа 5,8 р анги төгсөхөөр нь шалгаад авдаг сургуулийн дүнг сайн байлаа гэж тэнэгтээд болимоор ш дээ. энэ чинь сургуулийн чансаа бол бишээ, угаасаа суурь сайтай хүүхдүүдийн л ач. харин энэ сургуульд орохоос өмнө аль сургуульд сурч байсан нь л гол үзүүлэлт шүү дээ

Avatar

Зулаа 2023-12-05 202.126.89.24

жагсаж гэж бичнэ шүү. сэтгүүлчид алдаатай бичмээргүй байна .

Avatar

БУРХАН&ЧӨТГӨР 2023-12-05 139.5.216.75

нийт монголын хүүхдүүдээс ялгаж авсан монгол тэмүүлэл, шинэ эрин, 11 сургууль муу байвал гутамшиг бус уу?! харин бусад сургуулиа монгол тэмүүлэл шиг шинэ эрин шиг болгох нь намын даалгавар юм аа гэж.

Avatar

Нэргүй 2023-12-05 66.181.178.122

Багшийн чанар, чадвар муудсан!!! Дээр үеийн багш нар үнэхээр чин сэтгэлээсээ мэрийж хичээж хичээл заадаг, хүүхдэд юм сургах гэж чармайдаг байжээ!! 1972 онд 10-р анги төгсөөд Орост очиход монгол хүүхдүүд тооны хичээлд оросуудаас илт илүүрхдэг байсан!! Харин одоогийн хувийн үнэтэй сургуулиудын сургалтын чанарт яамнаас анхаарч, хатуу шаардлага тавимаар юм байна шүү!!!

Avatar

Нэргүй 2023-12-05 202.131.225.197

Энэ шалгалтын үр дүн юуг ч илэрхийлж чадахгүй юм билээ. Яагаад гэвэл шалгалт өгсөн хүүхдүүдийн 80-аас дээш хувь нь F үнэлгээ буюу 59%-аас доош үнэлгээ авсан. Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлэхийн үлгэр. Сайн, муу гэж ангилах, дүгнэлт хийх боломжгүй. Хувь, хувьсгалын хооронд ялгаа байна гэж хэлэх ч боломжгүй юм билээ. 1% хүрэхгүй ялгааг ялгаа гэж тооцохгүй. 7000 хүүхэд боловсролын системийг төлөөлж чадахгүй. Тоо ойлгодог хэн ч хэлнэ. Ганц үнэн юм нь улсаараа F үнэлгээ авсан нь л байна.

Avatar

Нэргүй 2023-12-05 202.131.225.197

unnu.news гэж хайж очоод үр дүнг нь үзээрэй.

Avatar

Нэргүй 2023-12-05 202.131.225.197

Яамны ажил ийм л байна. Тоо ойлгодог, дүгнэлт хийдэг хүнд тэнд алга.

Avatar

Зочин 2023-12-05 103.212.116.42

нөгөө айхтар үнэтэй сургуулиуд алга бх шив.

Avatar

Зочин 2023-12-05 59.153.112.182

Хэ хэ гайгүй гэсэн сургууль руу ханарч хуйлардаг байдал хэвээр л байх бололтой хэвээр байлгах бололтой энэ янзаараа юун хамгийн сайн нь гэрт ойрхон мойрхон яам гэгээрэх болоогүй бололтой наад захын сурах бичгийн асуудал хөөрхий байгаа харагдах

Avatar

Топ 2023-12-05 103.11.195.2

Топ хүүхдүүдийг нь уралдуулж авсан юм чинь тэгэх байлгүй дээ.

Avatar

Нэргүй 2023-12-05 66.181.189.158

Уран зохиолын хичээлийг бүр хасчихсан биз дээ

Avatar

Зочин 2023-12-05 202.126.89.107

Сургалтын тогтолцоо еер улсад хэоэглээний тувшингийн шалгуураар дугнэх гэж юу байдаг юм, ечнеен менге телж шоу хийгээд л! Мэргэжлийн бус яаманд цогц бодлого, тархи толгой алга!!!

Avatar

Зочин 2023-12-05 139.5.219.120

Эссе бичихдээ тааруу гэдэг чинь юм эрэгцуулэн бодож сурдаггуй гэсэн уг Эниийг монгол хэл уран зохиолын хичээлээр багаасаа сурах естой Ном уншихаа больсонтой ч холбоотой Эгэ маш муу Логик сэтгэлгээ хогжихгуй бутээлч сэтг
Лгээ хогжихгуй. Гэсэн уг Даалгавраар дарах нь гол биш хуухдийг юм эоэгцуулэн боддог бутээлч хун л болгох хэрэгтэй

Avatar

Зочин 2023-12-05 139.5.219.120

Унших чадвар муу байгаа нь монгол хэлний хичээлийг тоохоо больмонтой холбоотой Монгол хэл уран зохиолын хичээлд онцгой анхаармаар

Avatar

Зочин 2023-12-05 66.181.186.67

Унших бичгийн хичээлийг бага ангид бүр хасаж ахлах ангид 1 цаг л ордог болсон шүү үр дүн нь энэ

Avatar

Нэргүй 2023-12-05 103.57.92.113

Монгол хүүхдүүд эссэ бичихдээ тааруу. Англи хэл дээр бол бүр хэцүү. Матемиатик. Физик, Хими хөдөө суманд чадварлаг багш дутагдалтай. МУБИСд ЭЕШ оноо багатай хүүхэд элсдэгтэй холбоотой. Хуучны чадвартай багш нар тэтгэврийн нас болж байгаад анхаарах болсон.

Avatar

Зочин 2023-12-05 59.153.112.182

Ганц хоёр шалгаж ялгаж авдаг сургуулийг судалгаа үнэлгээнд оруулах хэрэг байсан уу гээд систем гажуудал өндөр байхад бүтээгдэхүүн нь чанартай байж чадахгүй байх оо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж