Д.Дорлигжав Б.Энхбаярыг зэмлэв

Хуучирсан мэдээ: 2023.12.05-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжав Б.Энхбаярыг зэмлэв

Д.Дорлигжав Б.Энхбаярыг зэмлэв

“Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нээлттэй сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Тус нээлттэй сонсголд гэрчээр дуудагдсан Хууль зүйн сайд асан, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав сонсголыг удирдаж буй УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг баримт нотолгоотой зүйл ярих ёстой гэж зэмлэлээ.

Тэрбээр “Төрийн эрх барих дээд байгууллага бүтцээрээ үйл ажиллагаа явуулж байна. Хянан шалгагч нь, шинжээч нь, гэрч нь, гишүүд нь бүгдээрээ хуулийн дагуу үнэн зөв мэдээлэл өгч, хариулж,  нотолгоотой баримттай зүйл тал талаасаа хэлэлцээд шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлэх ёстой. Энэ танхимд хэн нэгэн хүний субьектив бодол тэнэж явах ёсгүй шүү.  Түрүүний завсарлагаанаар Б.Энхбаяр дарга танд би хэлсэн шүү. Нотолгоотой, баримттай юм яриарай, дутуу сонссон юм битгий яриарай гэж зөвлөсөн.  Гэтэл та сая Ерөнхийлөгч, Ерөнхий прокурор хоёр нийлж байгаад  нүүрс аваад явчихлаа гэнэ үү.  Шинжээчийн өмнөөс та хувийн дүгнэлтээ энд ярих эрхгүй. Нотлох баримттай юм ярьж бай. Хүний нэр төр гэж байдаг юм. Энд хэнд ч давуу эрх өгөөгүй. Танд ч өгөөгүй, надад ч өгөөгүй. Төрийн ажлаа ёсоор нь хий л дээ” гэж зэмлэлээ.

Үг болгонд хариу өгч "өддөг" Б.Энхбаяр сайд харин дээрх зэмлэлд үг сөрсөнгүй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж