"Хавдрын шинэ эмнэлгийн барилгыг 2025 онд эхлүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2023.12.05-нд нийтлэгдсэн

"Хавдрын шинэ эмнэлгийн барилгыг 2025 онд эхлүүлнэ"

"Хавдрын шинэ эмнэлгийн барилгыг 2025 онд эхлүүлнэ"

Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/, Швейцарийн "Roche" компани хамтран өнөөдөр/2023.12.05/ хавдрын системийн эмчилгээний сүүлийн үеийн шинэ технологийн нэг болох дархлаа эмчилгээг Монголд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Энэ үеэр эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос хавдрын шинэ эмнэлэг хэзээ ашиглалтад орох талаар тодрууллаа.

Тэрбээр ярихдаа “Манай эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай барилга байгууламжууд олон жил яригдаж байгаа. Тухайлбал, эрхтэн шилжүүлэн суулгах төв, хавдрын эмнэлэг, халдварт өвчин судлалын үндэсний төв, зүрх судасны төв гээд бий. Эдгээр газрууд шийдэгдэхгүй өнөөг хүрсэн. Засгийн газрын арга хэмжээний хүрээнд 2024 онд эрхтэн шилжүүлэн суулгах төвийг 140 тэрбум төгрөгөөр барьж байгуулах төсөвлөсөн. Хавдрын эмнэлгийг барихад 10 тэрбум төгрөгийг 2024 оны төсөв тусгасан. Газар  нэгэнт шийдэгдсэн учир дэд бүтцийг ажлыг эхлүүлье гэж байгаа. Хавдрын эмнэлгийг яагаад бүрэн төсөвд тусгаагүй вэ гэхээр 2021 онд барилгын сайдын багцад зураг төслийн мөнгө батлагдсан байсан. Тухайн үед барилгын яам тендер зарлаад барилгын зураг төслийг гүйцэтгэгч компанийг сонгосон. Анх 990 сая  төгрөгөөр хавдрын шинэ эмнэлгийн зураг төслийг хийнэ гэсэн атал одоо 3.8 тэрбум төгрөгөөр нааш барилгын зураг төслийг хийхгүй гээд зураг төсөл нь бэлэн болоогүй байна. Одоо зөвхөн тэр компани хавдрын шинэ эмнэлгийн скиз зургийг л гаргасан байна. Үлдсэн 2.9 тэрбум төгрөгийн асуудлыг эдийн засаг, хөгжлийн яам шийдэж өгье гэж байна. Ямар ч байсан ирэх оны нэгдүгээр улиралд багтаан хавдрын эмнэлгийн зураг төсөл бэлэн болчихвол 2024 онд батлагдсан арван тэрбум төгрөгөөрөө хавдрын эмнэлгийн дэд бүтцийг хийж, 2025 онд шинээр барих асуудлыг эхлүүлнэ. Цаашдаа Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулбал хавдрын тусламж үйлчилгээг орон нутгийн эмнэлгүүд хийх боломж бүрдэнэ. Энэ бол хавдрын эмнэлгийн ачаалал буурах нөхцөл боломжийг бүрдүүлнэ” гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж