ХААН Банк Сөүл оффисынхоо цахилгааны хэрэглээний 20 хувийг нарны эрчим хүчээр хангаж байна 

Хуучирсан мэдээ: 2023.12.05-нд нийтлэгдсэн

ХААН Банк Сөүл оффисынхоо цахилгааны хэрэглээний 20 хувийг нарны эрчим хүчээр хангаж байна 

Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгддэг Тогтвортой хөгжлийн зорилгын “Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх” зорилтын хүрээнд ХААН Банк хотын төвд байршилтай Сөүл оффисоо “ногооруулж”, тус барилгын цахилгааны хэрэглээний 20 хувийг нарны эрчим хүчээр хангадаг боллоо.  

Тодруулбал, нарны энергийг хуримтлуулж, цагт 22 кВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай нийт 48 ширхэг нарны хавтанг ХААН Банк тус барилгын дээвэр дээр байрлуулснаас гадна цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг ухаалаг шилэн фасадыг оффисын барилгын 224м2 талбайд суурилуулаад буй. Монголд анх удаа уг шийдлийг нэвтрүүлж байгаа бөгөөд энэхүү шилэн фасад нь цагт 11 кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд зогсохгүй барилгын үндсэн өнгө төрхийг хадгалах бололцоог бий болгосон орчин үеийн дэвшилтэт технологи юм.  

Тус оффист нэвтрүүлсэн энэхүү нарны системийн онцлог нь Хайбрид зай хураагууртай төдийгүй хуримтлуулсан эрчим хүч шавхагдах үед төвийн цахилгаанаар барилгыг хангах зохицуулалт руу шилждэг автомат тохиргоотой. Оффисын барилгыг орчин үеийн технологитой хослуулан ийнхүү байгальд ээлтэй байдлаар шийдсэнээр 3000 ширхэг мод тарьсантай дүйцэх хүчилтөрөгчийг хэмнэх төдийгүй жилд ялгаруулах нүүрс хүчлийн хийг 40 тонноор бууруулах боломжтой болох юм.  

Түүнчлэн ХААН Банк Сөүл оффисоос гадна орон нутгийн салбар нэгжүүд болох Өвөрхангай аймгийн Хархорин, Төв аймгийн Лүн, Баянчандмань, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Дорноговь аймгийн Айраг сумдад байрлах тооцооны төвүүдийн барилгууддаа нарны хавтан суурилуулаад байна. Ингэснээр орон нутаг дахь эдгээр салбар нэгжийн цахилгааны хэрэглээг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах бүрэн боломжтой болж буй юм.  

Ташрамд дурдахад, ХААН Банк нь байгуулагдсан цагаасаа байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, энэ чиглэлийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд голлон анхаарч ирсэн бөгөөд 2018 оноос Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг бүх түвшний үйл ажиллагаандаа шингээн ажиллахаар зорьж байна. Үүний хамгийн том жишээ нь орчин үеийн барилгын удирдлагын системтэй, эрчим хүч, ус цаасны хэмнэлттэй хэрэглээг хэвшүүлсэн ухаалаг оффис болох ХААН Банк  цамхаг  билээ.  

 

 

 

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж