Украины агаарын довтолгооноос хамгаалах систем фронтын шугам дагуу нягт байрласан байдаг. Тиймээс Украины арми Оросын довтолгооны нисдэг тэргүүдийг буудаж унагасаар байна. Үүний хариу арга хэмжээ болгож Оросын арми алсын тусгалтай тэсрэх бөмбөгийн хэрэглээгээ эрчимжүүлж байна гэж дайны шинжээчид дүгнэв.
"Украины агаарын довтолгооноос хамгаалах систем Оросын Ка-52, Ми-24 зэрэг довтолгооны нисдэг тэргийг агаарын орон зайд нэвтэрсэн даруйд нь буудаж унагаадаг. Харин Оросын арми фронтын шугамаас 70 орчим км зайнаас Су-35, Су-34 сөнөөгч онгоцуудыг ашиглан алсын тусгалтай тэсрэх бөмбөгөөр цохилт өгч байна. Оросууд өнгөрсөн зун Запорожье орчимд Украины сөрөг довтолгоог сөрөхийн тулд нисдэг тэргүүдийг өргөнөөр ашигласан. Наймдугаар сарын дундуур Украины арми Ка-52 нисдэг тэргийг нь сөнөөснөөр Оросын тал тактикаа өөрчилж эхэлсэн. Оросууд фронтын шугамд, ялангуяа Украины өмнөд хэсэгт алсын тусгалтай тэсрэх бөмбөг ашиглах нь ихэссэн" гэж Дайны судалгааны хүрээлэнгээс мэдэгджээ.
Цэргийн шинжээч Ханс Петтер Мидттуны мэдэгдсэнээр ОХУ нэг шөнийн дотор Украины бүс нутагт 40 удаа алсын тусгалтай тэсрэх бөмбөгөөр цохилт өгчээ.
Тэсрэх бөмбөгийг алсаас харвах боломжтой болсноор агаарын довтолгооноос хамгаалах системд өртөх магадлал нь буурах юм. Тэсрэх бөмбөг нь чанар муутай байсан ч сүйрэлд хүргэх сөрөг үр дагавартай.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ