Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт байна

Хуучирсан мэдээ: 2023.03.27-нд нийтлэгдсэн

Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт байна

Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт байна

Энэ сарын 30-нд болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус X хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хурал дахь Ажлын хороодоор хэлэлцэж эхэлсэн. Өнөөдөр Хот байгуулалт, дэд бүтцийн хороо болон Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг хэлэлцлээ. Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг боловсруулсан байна. Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт бөгөөд нийт 1207 нэгж талбарыг дайран өнгөрч байгаа юм. Тиймээс трассын дагуух газрын хил заагийн эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг тогтоож, бүтээн байгуулалт хийх газруудад шинээр газар олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглох талаар арга хэмжээ авч ажиллах аж. Энэ асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

“23 ДУГААР НЭГЖ ХОРООЛОЛ”-ЫН ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Хуралдаанаар мөн Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун-1 бүсийн “23 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ. Толгойт олон нийтийн төв хэмээн нэрлэж буй энэ хэсэгт СХД-ийн 1, 2, 20, 22,34 дүгээр хороо хамрах бөгөөд 8086 өрхийн 27114 хүн хамрагдах юм. Эдгээр хороонд 43,305 хүн оршин суудаг бөгөөд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн хязгаарт 62.6 хуь нь орж байна. Төлөвлөгөөний дагуу орон сууц, олон нийтийн бүс, үйлдвэрийн бүс болон тусгай зориулалтын, инженерийн шугам сүлжээ, зам тээврийн, ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс байна. Нэгж хорооллын ерөнхий хугацааг эхний ээлжийн буюу 2021-2025 онд хэрэгжүүлэхээр тооцож байна. Улмаар 2035 он гэхэд инженерийн бие даасан шийдэл бүхий сайжруулсан амины сууцны хорооллыг бий болгож, агаар, хөрсний бохирдлыг бууруулахаар зорьж байгаа юм. Энэхүү ажлыг бүрэн хэрэгжүүлэхйн тулд 2.1 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж тооцсон. Хуулиар олгогдсон үүргийн хүрээнд улс, нийслэл, дүүргийн төсөл хандивлагч байгуулагуудын хөрөнгө оруулалтын хүрээнд 313.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх шаардлагатай аж. Нийгмийн дэд бүтцийн төлөвлөлтөд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ, амбулатори, поликлиник бүхий эмнэлэг, кино театр, соёлын ордон бүхий нийгмийн дэд бүтцийг төлөвлөсөн байна. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ.

“ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР”-ЫН 32 АЖЛЫН БАЙРНЫ НӨХЦӨЛИЙГ ХҮНД, ХОРТОЙД ТООЦОХ САНАЛТАЙ БАЙНА

“Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны хуралдаанаар хэлэлцэв. Энэхүү өөрчлөлтөөр тус байгууллагын нийт 32 ажлыг байрыг хүнд, хортой нөхцөлдп хамруулах юм. ХНХЯ-ны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс тус газар хийсэн “Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайлан, дүгнэлт”-тэй уялдуулан энэхүү өөрчлөлтийг хийж байгаа аж. Далан сувгийн ашиглалт, засварын инеженер, шугам сүлжээний засварчин, шугам сүлжээний техникч, насос станцын техникч… зэрэг нийт 14 ажлын байр үүнд хамарч байгаа юм. Эдгээр ажлын байр нь хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцээгүй, эргономикийн болон ажиглалт судалгаагаар эрсдэл өндөр, хязгаарлагдмал орчинд их биеэр хэт хазгайд бөхийж ажилладаг, хэт чийглэг буюу усан дотор удаан хугацаагаар зогсож ажилладаг… зэрэг нөхцөлтэй. Тиймээс хүнд, хортой гэж үзэх  нөхцөл болж байгаа аж. Энэ асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж