Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын газар зохион байгуулагчаар ажиллаж байсан О.Сайнбаярын хэргийг шүүхэд шилжүүлжээ. Энэ оны гуравдугаар сард Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын газрын нэгдүгээр хэсгийн эрх бүхий албан тушаалтнууд болох Д.Отгонбаяр, Ц.Отгонбямба, II хэсгийн газар зохион байгуулагч О.Сайнбаяр нарыг бусдаас хясан боогдуулах замаар их хэмжээний хахууль авсан гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг.
Тэд тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь Гачуурт, Шар хоолой, Улиастайн аманд гэр, орон сууцын зориулалттай 0.07 га газар хүссэн иргэдийн өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэлгүй дарагдуулж, хүсэлт гаргаагүй хүмүүсийн нэр дээр олгож байсан гэх хэрэгт холбогдсон талаар хуулийн байгууллагаас мэдээлж байв.
Уг нь иргэдээс гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэж, хариуг нь өгөх хуультай. Гэтэл Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны I, II хэсгийнхэн хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй маш олон өргөдөл, хүсэлтийг дарагдуулж байжээ. Газар зохион байгуулагч нар танил талынхаа хүсэлтийг хурдан шийдвэрлэж, хуулийн дагуу хөөцөлдөж буй хүмүүсийн бичиг баримтыг дарагдуулсан байх магадлалтай аж.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын газар зохион байгуулагчаар ажиллаж байсан О.С нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1, 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Үндэсний Батлах хамгаалах их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн захирал Д.О нь тус сургуульд элсэн орох шалгалтад тэнцээгүй хүүхдүүдийг сургуульд элсүүлсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Тээврийн прокурорын газраас “М” ХХК-ийн зааварлагч машинч Ж.Д, зүтгүүрийн ашиглалтын инженер Ж.Э, галт тэрэгний машинч З.Х, туслах машинч Н.Ц нар нь Зүүнбаян өртөөнөөс Хулангийн шанд өртөө орох замд эд зүйл тээвэрлэн явахдаа хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсний улмаас замаас гарч осолдон бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 /Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах/, 27.3 дугаар зүйлийн 1 /Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас иргэн Б.О нь Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор түүх, соёлын дурсгалт зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлжээ.
Иргэн 2023-12-05 202.9.40.98
Баянзүрх дүүргийн газрын 2р албанд байсан Хадбаатар гэж эхнэрээрээ кадастрын нь зуруулахаар хуйвалдан хулгай хийдэг байсан луйварчин яагаад шалгахгүй байнаа. Тэр бол наад хулгайчуудаас чинь 7 дор луйварчин шүү.
Нэргүй 2023-12-05 103.254.123.66
buh gazriin alba bol buzar bulain uur
Нэргүй 2023-12-05 66.181.179.143
SEKSEER80955877