Сэтгүүлчдэд хамгийн халтай өдрүүд үргэлжилж байна

Сэтгүүлчдэд хамгийн халтай өдрүүд үргэлжилж байна

Сэтгүүлчдэд хамгийн халтай өдрүүд үргэлжилж байна

Газын зурваст нэг сая гаруй хүүхэд очих газаргүй байгааг Хүүхдийг ивээх сан анхааруулж байна. Бүс нутгийн өмнөд хэсгээс нүүх тушаалыг энгийн иргэдэд өгсөн боловч үүнийг цаазын ялтай зүйрлэж байна. "Энэ тушаалууд нь өнгөц харахад гэр бүлүүдийн аюулгүй байдлыг баталгаажуулж буй мэт боловч нэг цаазын ялыг нөгөө ялаар солихтой л адил байгаа" гэж Хүүхдийг ивээх сан мэдэгдэв.

Түүнчлэн өнгөрсөн сарыг сэтгүүлчдийн хувьд хар дарсан зүүд шиг сар болсон гэж тодорхойлжээ. Сэтгүүлчдийг хамгаалах хороо өчигдөр хамгийн сүүлийн байдлаар хохирогчдын мэдээллийг нэгтгэсэн байна.

Тус хороо нь 1992 оноос хойш сэтгүүлчдийн үхлийг тэмдэглэсэн бөгөөд энэ удаагийн Израиль, Хамасын мөргөлдөөн сэтгүүлчдэд хамгийн халтай байгааг онцоллоо.

Арванхоёрдугаар сарын 4-ний байдлаар, хэвлэл мэдээллийн 63 ажилтан Газын зурваст нас баржээ. Үүний 56 нь палестин, дөрөв нь израиль, гурав нь ливан байв. Халдлагын эхний өдөр буюу аравдугаар сарын 7-нд хамгийн олон сэтгүүлч нас барсан. Тодруулбал, энэ өдөр зургаан сэтгүүлч амиа алджээ. Хоёрдугаарт, арваннэгдүгээр сарын 18-нд таван сэтгүүлч амиа алдсан байна. Түүнчлэн 11 сэтгүүлч гэмтэж, гурав нь сураггүй болж, 19 нь баривчлагджээ. Сэтгүүлчдээс гадна гэр бүлийн гишүүд нь халдлага, заналхийлэлд өртсөн тохиолдол цөөнгүй бий.

Дашрамд дурдахад, Хамасын довтолгоо аравдугаар сарын 7-нд эхэлснээс хойш нас барсан хүний тоо 16 мянга давжээ.

Эх сурвалж: MIRROR, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мохүү 2023-12-05 66.181.189.95

Сэтгүүлч нэртэнгүүд төрийн хуулинд захирагдахгүй байж болно гэж бодоод байна уу. Хууль байнга зөрчдөг эрээ цээргүй хүүхнийг өмөөрөөд чарлалдаад байх хэрэггүй. Эхлээд ёс зүйтэй иргэн болж төлөвшиж байгаад дараа нь сэтгүүлч болмоор юм даа.

Avatar

Нэргүй 2023-12-05 66.181.184.99

Өмхий шизо Путин ялгаагүй шү

Avatar

ЗОЧИН 2023-12-05 192.82.92.153

Ээ бурхан минь. ХАМАСЫН өдүүлсэн дайнаас болж энэ хүүхдүүд яма хэцүү юм бэ. Нүд хальтармаар юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж