Нас ахих тусам таны нүүр будалтын хэрэгцээ өөрчлөгддөг

Нас ахих тусам таны нүүр будалтын хэрэгцээ өөрчлөгддөг

Нас ахих тусам таны нүүр будалтын хэрэгцээ өөрчлөгддөг

Та 30-тай ч бай, 60-тай ч бай өөрийгөө үргэлж 20 настай мэтээр мэдэрч болно. Гэхдээ таны арьс 20-иод насных шиг харагдахгүй байж магадгүй. Нас ахихын хэрээр  арьс арчилгаа, нүүр будалтын хэрэгцээ өөрчлөгддөг гэдгийг гоо сайхны мэргэжилтнүүд зөвлөж байна.

"Бид нас ахих тусам арьс арчилгаа, нүүр будалтын хэрэгцээ өөрчлөгддөг бөгөөд 10 жил тутамд арьсанд тулгардаг онцгой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд гоо сайхны хэв маягаа өөрчлөх нь чухал юм" гэж  веган гоо сайхны "Ayu" компанийн  нүүр будалтын зураач Сүзи О’Нил тайлбарлаж байна.

Цаг хугацаа өнгөрөх тусам таны арьс уян хатан чанар, тослогоо алддаг тул бүх насны хүмүүст суурь арьс арчилгаа чухал байдаг. "Наснаас үл хамааран нүүр будалтыг жигд түрхэхэд арьс арчилгаа сайн байх нь чухал. Чийгшүүлэгч, нарнаас хамгаалах тосыг өдөр бүр түрхэх хэрэгтэй"  гэж Сүзи О’Нил зөвлөж байна.

Тиймээс А, С, Е витаминаар баялаг бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна. 30-аад насанд арьс нимгэрч, чийгшил, өнгөө алдаж эхэлдэг тул витаминаар баялаг бүтээгдэхүүнээр арьс чийгшлээ алдахаас хамгаалах хэрэгтэй байдаг аж.

Тэгвэл бид 40 наснаас хойш нүүр будалтаа хэрхэн өөрчлөх ёстой вэ?

40-өөд насанд арьсны  коллаген, эластины ялгаруулалт аяндаа буурч, арьсны бат бөх, уян хатан чанар буурдаг. Үүнтэй тэмцэхийн тулд коллагены ялгарлыг идэвхжүүлэхэд тусалдаг гиалуроны хүчил, пептид, ретинол зэрэг найрлагатай ийлдсийг арьс арчилгаандаа нэмж оруулахыг зөвлөж байна.

Суурь арчилгаа бол таны амьдралын энэ үед хийх хамгийн чухал нүүр будалтын шинэчлэл юм. “Таны 40 нас бол 20, 30 насандаа хэрэглэж байснаас илүү чийгшүүлж, хөнгөн тос түрхэх ёстой үе. Хүнд, матте будаг нь арьсны нарийн үрчлээ рүү орж, тэдгээрийг тодотгож өгдөг. Таны арьс хуурайшиж, илүү боловсорч гүйцдэг тул чийгшүүлэгчтэй, хөнгөн будалт нь илүү сайн сонголт юм. Энэ үед уруул улам хуурайшиж эхэлдэг тул чийгшүүлэгч уруулын будаг эсвэл бальзам хэрэглэхийг зөвлөж байна.

Нарны хордлогын хуримтлагдсан үр нөлөө нь 40 наснаас илүү тод илэрч, пигментацийн асуудал, нарийн үрчлээс, нарны толбо үүсэхэд хүргэдэг. Нарнаас хамгаалах тосыг байнга түрхэх шаардлагатай.

Нүүр будалтын тухайд 50 нас илүү натурал төрхийг сонгох үе.

"Хөнгөн болон дунд зэргийн өө даралттай  крем эсвэл өнгөтэй чийгшүүлэгч нь арьсыг илүү гэрэлтсэн, залуу харагдуулахаас гадна арьсны байгалийн шинж чанарыг гэрэлтэх боломжийг олгодог байна. 40 насанд бага будалт, илүү арьс арчилгааны дүрмийг баримтлаарай.

60 нас хүрээд та илүү дулаан өнгүүдийг сонгоорой.

Бидний арьс хөгшрөх тусам өнгөө алдаж, арьсны пигмент буурдаг тул илүү дулаахан өөтэй суурь сонгох нь аливаа хугарал үүсэхээс сэргийлж чадна. Гэхдээ таны арьсны өнгөнд аль болох ойртсон суурь кремийг сонгох нь чухал.

Мөн арьсан дээрх пигментийн жигд бус байдал нэмэгдэж эхэлнэ. Арьсны өнгийг жигд болгохын тулд нөсөө толбо болон өнгө алдалтыг арилгахын тулд өнгө засдаг будагч бодисыг ашиглаж болно. Улбар шар эсвэл тоорын өнгөт будалт нь хар толбыг саармагжуулахад тусалдаг. Дараа нь арьсны өнгийг жигд болгохын тулд хөнгөн крем эсвэл BB тос хэрэглэхийг зөвлөж байна.

Нарийн үрчлээсийг онцолж өгдөг тул будаг түгжигч нунтагийг бага зэрэг хэрэглээрэй.  60 насандаа өнгөөр туршилт хийхээс бүү ай.  Уруулын будаг, зовхины будаг, хацрын өнгөлөгч зэрэг тод өнгийн будалт нь таны арьсыг өнгөлөг болгоход тусална. Өөрийн арьсны өнгөнд тохирсон сүүдрийг сонгохоо бүү мартаарай.

ЭХ СУРВАЛЖ: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж