Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Nelly Furtado жин нэмжээ

Дуучин Nelly Furtado сүүлийн үед нам гүмхэн байдаг болсон. Харин тэрбээр саяхан Польш улсад зохион байгуулагдсан хөгжмийн фестивальд оролцжээ.

Канадын чадварлаг дуучин тэрбээр бие барьсан хар хөх өнгийн хувцас өмсөн тайзан дээр гарсан ба гоолиг биеэрээ гайхуулдаг байсан дуучин маань нэлээд жин нэмсэн харагдсан.

Сонирхуулахад, Nelly Furtado 2003 онд Nevis нэртэй охинтой болсон ба 2008 онд Кубын дууны инженер залуутай хуримаа хийсэн. Тэрбээр тун удахгүй “Lifestyle” нэртэй шинэ цомгоо гаргахаар төлөвлөөд байгаа аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж