"Төр нэр төрөө хамгаалахаар Эрүүгийн хуулиар заргалдаж байна"

Хуучирсан мэдээ: 2023.12.05-нд нийтлэгдсэн

"Төр нэр төрөө хамгаалахаар Эрүүгийн хуулиар заргалдаж байна"

"Төр нэр төрөө хамгаалахаар Эрүүгийн хуулиар заргалдаж байна"

"Эрх чөлөө үнэтэй" Зариг.мн сайтын редакциас өнөөдөр /2023.12.05/ мэдээлэл хийлээ.


МСНЭ-ийн дэд тэргүүн З.Боргилмаа:

-Өчигдөр болсон үйлдлийг лайваар харсан байх. Ямар хууль зөрчигдсөнийг хуулийнхан тайлбарлах биз. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч хорих 461 дүгээр ангид очиж, уулзаж байгаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл мэргэжлийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагын хувьд нэг сэтгүүлч бичиж, нийтэлсэн мэдээллийнхээ төлөө бусдын нэр хүндэд халдсан хэргээр цагдан хоригдож байгаад харамсч байна. Шүүхийн ерөнхий зөвлөл буюу төрийн байгууллага өөрийн нэр хүндээ хамгаалахаар иргэнийхээ эсрэг гомдол гаргаж, шүүх таслан хорих шийдвэрийг гаргалаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.14 зүйлд Хуулийн этгээдийн нэр хүндэд халдсан гэмт хэргийн томъёоллоос харвал "хуулийн этгээд" гэж тусгасан.

Төр өөрийнхөө тухай мэдээ мэдээлэл бичсэн иргэн, сэтгүүлч, чөлөөт хэвлэлд гомдож, нэр төрөө хамгаалахаар Эрүүгийн хуулиар заргалдаж, цагдан хориулж байгаа нь эмзэг асуудал. Төр өөрийнхөө тухай юу ч битгий бод, ярь гэсэнтэй адил.

Төр өөрийн нэр хүндээ иргэдээс хамгаалж, хориулдаг жишиг тогтож байгаа бол Ардчилсан нийгмийн мөн чанар биш. Шүүхийн нэр хүндэд халдсан хэргийг хуулийн байгууллага шалгах явцдаа хөнгөн төрлийн гэмт хэрэг дээр цагдан хорих шийдвэрийг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шүүгч хорих шаардлагагүй гэдэг шийдвэрийг гаргатал прокурор эсэргүүцэл бичиж, ерөнхий шүүгч нь хорих шаардлагатай гэсэн. Энэ процесс маш ховор тохиолдол. Цаад утгаараа чөлөөт хэвлэлийг дарах, айлган сүрдүүлж, амыг нь барих үйлдэл болж байна. Бид энийг эсэргүүцэж байна" гэв.

Зариг.мн сайтын ерөнхий редактор Ш.Адъяамаа:

-Манай сайтын үйл ажиллагаа хэвийн ажиллаж байгааг мэдэгдье. Зөвхөн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудал биш. Монголын сэтгүүл зүй, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байна. Өнгөрсөн долоо хоногт маш олон асуудал ар араасаа өрнөлөө. Манай сайтын үйл ажиллагаа гурван өдөр тасалдаж нээсний дараахан сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорих шийдвэрийг гаргасан. Бид мэдээллийг хуулийнхнаас тодруулж байна. Хуулийн процесс алдагдсан гэдгийг өмгөөлөгч нь хэлж байгаа. Учир нь цагдан хорих шийдвэр гаргахын өмнө албадан авч ирэх шийдвэрийг гаргах байжээ. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хөндсөн асуудал нийгэмд "шүгэл үлээдэг" учраас авлига албан тушаалын хэрэгтэй нэр холбогддог өндөр албан тушаалтнуудын эрх ашгийг хөндөж ирсэн гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж